”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Үүлэн музей” тал нутгийн соёлыг дэлхийд түгээнэ

Энэ жилийн дэлхийн музейн өдрөөр Өвөр Монголын музейн хүрээлэн хэвлэл мэдээллээр дамжуулан манай улсын тэргүүн зэрэглэлийн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах, тусгай мэргэжилтэн тайлбарлан ярих, олон музейтэй хамтран ажиллах, шууд нэвтрүүлэг, аудио, видео, цахимаар хавсарсан үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон агуулга хэлбэрийн “Үүлэн” үйлчилгээгээр олон талт, багтаамжтай, нээлттэй тал нутгийн соёлыг улс даяар үзэгчдэд танилцуулсан юм.

                  Олон талт, багтаамжтай тал нутгийн соёл

   "Олон талт, багтаамжтай байх". Энэ жилийн дэлхийн музейн өдрийн гол сэдэв  өргөн олон музейн ажилтнуудад олон төрлийн соёлыг хүндэтгэж, дэлгэн үзүүлэх ба үлгэр ярих хэлбэрээр хүн төрөлхтний соёл түүхийг тайлбарлаж, сөрөг үзлийг тэвчихийг санаачлан, түүхийн дурсгалт зүйлсийг танилцуулахдаа агуулга хэлбэрийн шинэлэг байдлыг бүтээж, хойч үеийнхэндээ түүх соёлын утга учрыг таниулахын хамт  дэлхийн үзэгчдийн хүсэл шаардлагад зохицуулахыг зорьсон юм.

Манай улс олон үндэстнээс бүрдсэн том гэр бүл. Үндэстнүүдийн ард түмэн хамтдаа Хятадын боловсон байдлыг бүтээсэн. Өвөр Монгол, эх улсын умард хилд байрладаг, Хятадын соёлын чухал бүрэлдэхүүн болсон тал нутгийн соёл иргэншлийн өлгий.

- Энэ жилийн музейн өдрийн гол сэдэв манай орон нутгийн түүх соёлын бодит байдалтай маш сайн зохицох болохоор бид бүгд маш их баярласан. Цөөн тоот үндэстний соёл бол Хятадын үндэстний соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг. Мөн өөрийн өвөрмөц хэв маяг, онцлогтой. Үндэстнүүд эрх тэгш байх суурин дээр харилцан багтааж, харилцан ойлголцож байж сая сайн бүлгэмдэн дэвшиж чадна. Жишээ нь, бусад газрын жуулчдад манай музейн “Тэнгэрлэг монгол” үзүүлбэрийг сонирхохоор дамжаад Чингис хаан гэж ямар хүн, тэрээр яаж улс гүрнээ хүчирхэгжүүлэн дэлхийг эзэрхсэн, хэрхэн олон үндэстэнтэй улсыг байгуулсан, Хятадын үндэстний түүхэнд ямархан гавъяа зүтгэл гаргасан гэдгийг бүх талаар ойлгож болно. Үүгээр дамжин монгол үндэстний тухай зөв ойлголттой болж, монгол үндэстний түүх соёлыг хүндэтгэх зэрэг олон үр дүнд хүрч болно. Манай музей бол үнэхээр тал нутгийн нүүдэлчин үндэстний соёлыг хүмүүст таниулан, үндэстний хоорондох харилцан ойлголцол, ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм гэж Өвөр Монголын музейн хүрээлэнгийн Нийгмийн боловсролын хэлтсийн эрхлэгч Улаантуяа ярьлаа.

   Өвөр Монголын музейн хүрээлэн жил бүр олон агуулга хэлбэрийн үйл ажиллагаа өрнүүлж, музей болон олон нийтийн хоорондох хамтын ажиллагааг сайжруулан, олон түмний оролцоог дэмжиж, олон түмний музейн тухай ойлголтыг гүнзгийрүүлдэг. Тухайлбал, жил бүрийн музейн өдрийн гол сэдэвт үйл ажиллагааг арав гаруй төрлийн агуулгаар зохион байгуулдаг байв. Гэвч энэ нь голдуу тухайн талбарт түүхийн дурсгалт зүйлсийг тайлбарлах, монгол үндэстэн болон гурван цөөн тоот үндэстний Бодисын бус соёлын өвийг дэлгэн үзүүлэх, хүмүүс тухайн талбарт биеэрээ оролцох зэрэг хэлбэрээр явагдаж, шууд нэвтрүүлэг буюу онлайн дээрх үйл ажиллагаа бараг байгаагүй буюу маш цөөн байв. Энэ жил коронавирусын байдлаас шалтгаалж олон хүний оролцоотойгоор тухайн талбарт очиж сонирхох аргагүй болж, бүх үйл ажиллагааг онлайнаар зохион явуулсан байна.

      Цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг давсан “Үүлэн музей”

- Торгон зам тал нутагт холбогдсоны дараа ямар өөрчлөлт гарсан бэ?

 Тал нутгийн торгон зам бол Ази Европыг холбосон эх хуурайн худалдааны зам. Тал нутгийн торгон замын бүрэлдэн хөгжиж цэцэглэсэн нь Хятадын соёлын гэгээ татуулсан түүхэн хуудсыг төлөөлж байдаг.

Өвөр Монголын музейн хүрээлэнгийн дараа Чэн Юнзи шууд нэвтрүүлэгт оролцон, тухайн үеийн тал нутгийн улс төр, эдийн засаг, нийгэм амьдралын хураангуй болсон бүргэдийн оройт алтан титэм, зэс домбоны түүхийг үзэгчдэд танилцуулав.

05-р сарын 15-ны өдөр Өвөр Монголын музейн хүрээлэнг багтаасан улсын 12 музей хамтран "Мянган жилийн торгон зам" нэвтрүүлгийг Тэн Шүнь интернэтээр шууд дамжуулж, үзэгчдийн тоо 700 мянгыг давжээ.

- Тухайн газар нь ирж сонирхох нь биечлэн оролцох сайн талтай ч хамрах цар хүрээ хязгаартай. Жишээ нь, өнгөрөгч онд бид хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран шууд нэвтрүүлэг ба онлайн үйл ажиллагаа зохион байгуулсан. Гэвч үзэгчдийн тоо 5000 орчим л байсан. Цар тахлын хугацаанд бид Тэн Шүнь сүлжээтэй хамтран шууд нэвтрүүлэг хийсэнд үзэгчдийн тоо 700 гаруй мянгад хүрсэн. Энгийн цагт музейг сонирхох хүний тоо хязгаартай. Гэвч онлайнаар бол иймэрхүү хязгаардмал тал гэж байхгүй. Үүлэн үйлчилгээ нь үнэхээр цаг, орон зайн хязгаарлалтыг давж, Өвөр Монгол, тал нутгийн соёлоо улс даяар танилцуулах маш үр дүнтэй туршлага юм. Тэгээд энэ жилийн дэлхийн музейн өдрөөр улсын тэргүүн зэрэглэлийн интернэт холбоотой хамтран 5G шууд нэвтрүүлэг ба аудио нэвтрүүлэг хийж, хүлээн авагчийн цар хүрээг тэлж нөлөөг нь нэмэгдүүлэхийг зорьсон юм гэж Улаантуяа ярьж байна.

Өвөр Монголын музейн хүрээлэн зэрэг соёлын үзэсгэлэнгийн байгууллагууд  “Өнөөдрийн тэргүүн зурвас” хэвлэл мэдээлэлтэй харилцан холбоотой ажиллаж, түүхийн дурсгалт зүйлсийг уудлан илрүүлэх зорилгоор үүх түүхийг хуваалцах онлайн гол сэдэвт үйл ажиллагаа өрнүүлжээ. Өвөр Монголын музейн хүрээлэнгийн дарга Чэнь Юнзи видео бичлэгээр Өвөр Монголын музейн онцлогт түүх соёлыг танилцуулж, 05-р сарын 18-ны өдөр Өвөр Монголын музейн хүрээлэнгийн тайлбарлагч мэдлэг түгээх бичлэг нийтлэх, шагналт асуулт хариултын тоглоом явуулах, үйл ажиллагаанд оролцсон олны танил хүн, жүжигчид, музейн шилдэг ажилтнуудтай онлайнаар хамтарсан үйл ажиллагаа явуулсан байна.

Мөн тухайн өдөр Синьхуа агентлагийн "Ахуй талбайн үүлэн нэвтрүүлэг” Өвөр Монголын музейн хүрээлэн болон Хөххотын хэвлэл мэдээллийн төвтэй хамтран "Их Ляо улс Кидан” үзүүлбэрийн шууд нэвтрүүлэг хийж, сайт хэрэглэгчдийн хүртээл болгов.

Өвөр Монголын музейн хүрээлэн басхүү Хмалъя APP-тай хамтран "Өвөр  Монголын музейн хүрээлэнгийн дуут боловсрол”-ын систем бий болгож, аудио хэлбэрээр “Балар эртний ертөнц”, “Соёл иргэншлийн үүрийн туяа”, “Хязгаар хайгуулын түүхэн улбаа”, “Их Ляо улс Кидан”, “Тэнгэрлэг монгол”, “Тал нутгийн өрлөг хөшөө” зэрэг зургаан гол үзэсгэлэн ба “Бүргэдийн оройт алтан титэм” болон “Ляо улсын өнгөт авс” зэрэг улсын эрдэнэд тооцогдох түүхийн дурсгалт зүйлсийг бүх улсын сайт хэрэглэгчдэд танилцуулжээ.

             Олон музей хамтран ажилласан шинэ туршлага

- Урт цагаан хэрэм бол манай улсын одоо оршиж байгаа хамгийн том, хамгийн өргөн соёлын өв. Өмнө хойш хэдэн мянган жил, хөндлөн гулд хэдэн арван мянган газрын хооронд цаг орон зайг сундалсан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аугаа их барилгын гайхамшиг болсноор барахгүй, Хятадын үндэстнүүдийн цөхрөшгүй чармайн тэмцэх үндэстний үзэл санааг илрүүлсэн. Бүртгэлд үндэслэвэл, урт удаан цаг үед байгуулсан урт цагаан хэрмийн нийт урт нь 21196.8 километр. Өвөр Монгол, Шаньси, Ганьсү зэрэг 15 муж, хот, өөртөө засах оронд тархаж байдаг. Үүнд, Өвөр Монгол дахь урт цагаан хэрмийн урт нь 7570 километр. 12 аймаг, хотын 76 хошуу, шянь, дүүрэгт тархаж, улсын урт цагаан хэрмийн нийт уртын 1/3-г эзэлнэ. Цаг үеэр нь авч үзвэл Байлдаант улс, Чинь улс, Хань улс, Умард Вэй, Умард Сүн, Баруун Шяа, Жинь улс, Минь улс зэрэг олон цаг үеийг хамран хамгийн урт, хамгийн олон цаг үеийг сундалсан байдаг. Урт цагаан хэрмийн бүтээн байгуулалт асар том ба шинжлэх ухаанч бүрэн төгөлдөр цэргийн явдал, сэргийлэлтийн систем нь дэлхийн эртний барилгын түүх, цэргийн явдлын түүхэнд маш чухал байр суурийг эзэлдэг. “Урт цагаан хэрмийн хоёр тал бүгд эх нутаг” гэж дуулдаг дуу нь урт цагаан хэрэм орон нутгийн соёлын олон  талт хөгжил, үндэстнүүдийн эв найртай түүхийн бодит байдлыг харуулж байдаг.

Ард олны өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа олон талт хэрэгцээ шаардлагад зохицуулан шинэлэг байна гэдэг музейн ажлын чухал үүрэг. Өмнө нь дэлхийн музейн өдрийг тохиолдуулан Өвөр Монголын аймаг, хотууд бүгд өөр өөрсдийн гэсэн гол сэдэвт үйл ажиллагаа өрнүүлдэг байсан. Харин энэ жил Өвөр Монголын музейн хүрээлэн Өвөр Монголын бусад музейтэй хамтран ажиллах шинэ туршилт хийж, Бугатын музей, Ордос музей, Өвөр Монголын Бортохойн соёлын музейтэй хамтран, "Урт цагаан хэрмийн соёл” боловсролын тусгай тайламж бэлтгэж, Хятад улсын өнцөг булан бүрт байгаа сонсогчдод хүргэж байгаа нь энэ.

- Урт цагаан хэрмийн соёл энэ жилийн музейн өдрийн гол сэдэвтэй зохицно. Тэгээд бид адил бус түүхэн цаг үеийн урт цагаан хэрмийн түүх соёл болон тал нутгийн соёлын тухай аль олон түүхийн дурсгалт зүйлсээр жишээлэн нарийн тайлбарлаж, сонсогчдод урт цагаан хэрмийн түүх соёлыг системтэй ойлгуулахыг зорьсон юм гэж Өвөр Монголын музейн хүрээлэнгийн нийгмийн боловсролын хэлтсийн Лиү Хуншянь танилцууллаа.

“Урт цагаан хэрмийн соёл"-ын тусгай тайламж нь Өвөр Монголын урт цагаан хэрэм дагуух орны музейтэй хамтран, урт цагаан хэрмийн түүх соёлыг бүх талаар системтэй ухуулсан амжилттай туршлага юм. Мөн “Түүхийн дурсгалт зүйлийн ирэлт + урлагийн үнэ өртөг + түүхэн үлгэр”-ийн хэлбэрээр түүхийн дурсгалт зүйлийг илрүүлсэн түүхэн цаг үе, холбогдох түүхэн үлгэр, цаг үеийн ахуй байдлыг тайлбарлаж, агуулгын үлгэрлэг болон мэдлэгт чанарыг зэрэг атгаж чадсан.

- Дэлхийн музейн өдрийн үйл ажиллагааг бүгдийг сайтаар явуулсан нь бидний хувьд шинэ зүйл. Улсын тэргүүн зэрэглэлийн сайттай хамтран 5G нэвтрүүлэг хийснээр үзэгч, оролцогчдын цар хүрээ өргөжсөн. Хойшид ажлын явцдаа сайт дээр болон сайтын гаднах үйл ажиллагааг уялдуулах хэрэгтэй гэдгийг ухаарлаа гэж Улаантуяа мөн ярьсан юм.

 

Зохиогч:ШЯН ЧҮНЬ
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго сэтгүүл
Мэдээ үзсэн:1463
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой