”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Орон нутгийн бүтээгдэхүүний шинэ эхлэл

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шаньси мужийн Сяолин суурингийн Жиньми тосгонд 04-р сарын 20-ны өдөр ядуурлыг бууруулах ажлыг шалгах явцдаа орон нутгийн хар мөөгийг олонд танилцууллаа.

 

05-р сарын 11-нд Шаньси мужийн Датун хотын Юньжөү дүүргийн органик шар цэцэг тарих стандарт баазад ерөнхий нарийн бичгийн дарга хүрч шагшин магтсан юм.

Тэрээр ийнхүү хоёр удаа "Жижиг мөөг ба том аж үйлдвэр", "Жижиг шар цэцэг, том аж үйлдвэр" орон нутгийн ургацад анхаарлаа хандуулав. Ерөнхий нарийн бичгийн даргын магтаж байсан "Том аж үйлдвэр" нь тухайн орон нутгийн ядуурлыг бууруулах "Том үүрэг" биелүүлэхэд туслах төдийгүй маш олон сэтгэл догдлуулсан үлгэр түүхийг бүтээсэн байна.

           Газрын "Алтан” гаадаа

Дарга Ши Жиньпин сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт хийсэн айлчлалын үеэр тариан талбай, аж үйлдвэрийн хүрээлэнд олон удаа хүрч, сарнай, бэрсүүт жүрж, цээнэ цэцэг, гүзээлзгэнэ зэрэг орон нутгийн арав гаруй төрлийн бүтээгдэхүүнийг чухалчилсан юм.

Саяхан ерөнхий нарийн бичгийн даргын анхаарлыг татсан "Жашуй мөөг", "Датун шар цэцэг" нь хүмүүсийн эрэлт ихтэй бүтээгдэхүүн болсон байна.

04-р сарын 21-нд 20 сая гаруй хэрэглэгчид Ардын өдрийн сонины шууд нэвтрүүлгийн тасаг болон Taobao-ийн шууд нэвтрүүлгээс Жашуй шяний 24 тонн мөөгийг худалдан авсан байна. Энэ нь бүх шяний өнгөрсөн жилийн сүүлийн дөрвөн сарын хугацааны онлайн борлуулалттай тэнцэв.

Шууд нэвтрүүлэг дуусахаас өмнө бүтээгдэхүүн борлуулахад оролцсон Жашуй  шяний орлогч засаг дарга Жан Пэй инээмсэглэн "Өнөөдрийн мөөг бүгдээрээ зарагдсан! Та бүхэнд баярлалаа!" гэж хэллээ.

Удалгүй шар цэцгэн ногоо “хит” болов.

05-р сарын 16-ны өдөр CCTV мэдээний шууд нэвтрүүлгээр шар цэцгэн ногоог сурталчилж, боодол баглаанд савласан шар цэцгэн ногооны захиалга авч эхэлсний дараа "Бүгд зарагдсан", "Бүтээгдэхүүн нэмэх шаардлагатай боллоо" гэж хөтлөгчөө баахан сандаргав. Тухайн өдөр шар цэцгийг багтаасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 12 сая юаниас дээш борлуулалт хийсэн юм.

Энэ хоёр ногоон хүнсний цаана урт холын түүх соёл хадаглагдаж буй.

      Хар мөөг бол Хятадын хоолны ширээний чухал хүнсний бүтээгдэхүүн. "Ногооны охь" гэдгээрээ алдартай. Жашуй мөөг нэг шөнийн дотор л “хит” болсон нь дарга Ши Жиньпиний танилцуулга, бүтээгдэхүүний өөрийн ашиг тусын хүч юм. Том том мөөгүүд нь амттай, бас тэжээл сайн өгдөг.

2010 оны эхээр Хөдөө аж ахуйн яамнаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн "Жашуй хар мөөг"-ийг бүртгэх, хамгаалах ажлыг хэрэгжүүлсэн. Дарга Ши Жиньпиний өөрийн биеэр очиж ажилласан Сяолин суурин хамгаалалтын хүрээнд хамрагдсан 10 суурин,  6 шяний нэг юм.

Манай улсад байгалийн өргөн тархалт, хүний хүчээр хар мөөгний тариалалт хийдэг. Жашуй хар мөөгний давуу тал нь юу гэвэл Жашуй гэдэг хоёр үгэнд нуугдаж буй.

Жа (柞) гэдэг нь царс гэсэн утгатай. Энэ нутагт олон царс мод ургадаг. Чихний мод гэж нэрлэдэг нэг төрлийн царс мод нь хар мөөг ургадаг, мөн гол мөрөн урсаж, усны нөөц ихтэй болохоор энэ нутаг усыг Жашуй (Царс ус) гэж нэрлэсэн байна. Мод, уснаас гадна, Жашуйгийн хөрс, цаг уурын нөхцөл их тохиромжтой. Хар мөөг их ургадаг нутгийн олон үүнийг "Алтан гаадаа" гэж нэрийдэн өндөр үнээр худалдаалдаг байна.

      Шар цэцэг ч мөн Хятадад эртний түүхэн уламжлалтай.

Шар цэцгийг алтан зүү цэцэг, "Цагаан хоолны гурван эрдэнэ"-ийн нэг бөгөөд хоол хийх, шөл эсвэл хүйтэн салат хийхэд хэрэглэдэг.

Хятадын алдартай "Шар цэцгийн хот"-ын нэг болох Датун 600 гаруй жилийн турш шар цэцэг тариалж ирсэн түүхтэй. Датун нь шар хөрст өндөрлөг дээр байрладаг. Нутгийн уур амьсгал хуурай, арван жилийн есөн жил нь ган хуурай сэтгэгдэл төрүүлдэг. Ийм уур амьсгалд шар цэцэг хэрхэн сайн ургадаг вэ?

Шар цэцэг харин ч ган гачигт тэсвэртэй, наранд дуртай ургамал. Нэмж дурдахад, Датун хотын Юнжөү дүүргийн хөрс бол ердийн зүйл биш. Галт уулын хөрс бөгөөд селенээр баялаг, ургасан шар цэцэг нь том байдаг. 2005 онд "Датун шар цэцэг" нь газарзүйн шинж тэмдгийн барааны тэмдгийг бүртгэж байсан бол 2017 онд "Хятадын шилдэг 100 хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний брэнд" гэсэн цол хүртэв.

"Жашуй хар мөөг", "Датун шар цэцэг" бол өдгөө олонд танигдсан нь түүхэн өв уламжлал, орон нутагтаа дасан зохицсоны үр дүн юм. Зөв арга замыг олох, бэлэг дурсгалын зүйл болгох нь ядуурлаас гарахад тусалдаг.

       Шинэ амьдрал, шинэ зорилгын эхлэл

Том ухаалаг зааланд хар мөөгийг эмх цэгцтэй тариалж, тосгоны шинэ зам алсад дурайн, үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн хар мөөгний бүтээгдэхүүнүүд олон төрлөөрөө нүд булаана. Дарга Ши Жиньпинийг айлчлан хүрэх үед улс даяар энэхүү Жиньми тосгонтой танилцсан юм.

- Нэг баглаа хар мөөг долоон юаний орлого олдог. Хоёр хүлэмж даан авч, жилд нэг хүлэмжээс 20 мянган юань олохоор бодвол хоёр хүлэмжээс 40 мянган юаниас дээш орлого олох боломжтой гэж тариачин Сяо Чинсун орлогоо дарга Ши Жиньпинд тайлагнах үедээ царай нь аз жаргалаар дүүрэн байлаа.

Сяо Чинсун ихэвчлэн хар мөөгний талбайд өдрийг өнгөрүүлдэг.

- Хар мөөгийг маш болгоомжтой түүж авах хэрэгтэй. Энэ бидний “Алт”, тэднийг сайн үнээр зарахын тулд маш болгоомжтой байх ёстой гэж тэрээр ярьж байлаа.

Хэдэн жилийн өмнө Сяо Чинсун өөр мужуудад ажиллаж байсан бөгөөд орлого нь төдийлэн тогтвортой биш байлаа. 2015 онд тэднийх тосгоны 188 ядуу өрхийн нэг байв. Тосгоны хар мөөгний үйлдвэрлэлийн хөгжил Сяо Чинсуныг бусдын нутагт тэнүүчлэх шаардлагагүй болгож, гэрийнхээ хаяанд хөдөлмөрлөн, гэр бүлтэйгээ хамт амьдрах болсон юм. Өнгөрсөн жил Сяо Чинсун хоёр хүлэмж дааж авч, 30 мянган мөөг худалдаж, 40 мянган юаний орлого хийснээр "Ядуу айл" гэсэн тодотголоо авч хаяв.

 Эзэн нь нутгаа голохгүй бол нутаг нь эзнээ яасан ч гомдоохгүй

Юньжөү дүүрэг. Датун шянь 2018 оноос өмнө ердийн л нэгэн хөдөө аж ахуйн шянь байсан. 2012 онд эндхийг ядуурлыг бууруулах бүс нутагт хамруулсан. Түүнээс хойш Юньжөү дүүрэг шар цэцгийн аж үйлдвэрийг "Нэг шянь нэг үйлдвэр"-ийн тэргүүлэгч салбар, ядуурлыг бууруулах тулгуур аж үйлдвэрлэл болгон байгуулжээ. Энэ бол цэцэглэн хөгжих зам гэдгийг баримтууд нотолж чадсан юм.

Одоогийн байдлаар тус дүүргийн шар цэцгийн мод тарих нийт талбайг 160 мянган мү (15 мү=1 га) болгосноор тосгоны баг тус бүр жилд 250 мянган юаний орлогыг нэмэгдүүлэх болсон. Ядуурлыг бууруулах ажилд оруулсан хувь нэмэр нь дүүргийн нэг хүнд ногдох орлого 3600 юаниас дээш нэмэгдэж, 7403 хүний амьдралыг өөд нь татсан байна.

Ядуурлыг бууруулах тухай асуудал бол орлогоо хэрхэн тогтвортой нэмэгдүүлэх, ядууралд эргэн орохоос урьдчилан сэргийлэх болно. Дарга Ши Жиньпиний айлчлалаар Датуны шар цэцгийг Хятад улсад алдартай брэнд болгон тосгоны амьдралыг дээшлүүлэхийг шаардав. Орон нутгийн шар цэцгийн борлуулалт сайн байгаа шалтгаан нь брэндийг эхлүүлсэнтэй холбоотой.

"Шар цэцэг авья гэвэл Датун шар цэцгийг сонгоорой" гэх болсон энэ цагт орон нутгийн тариачид өөрийн брэндийг бий болгож, олон аж ахуйн нэгжүүд ч тусгай худалдааны тэмдэг бүтээн, өөр өөрийн нэрийн шар цэцгийг зах зээлд уралдан гаргах болсон.

Датун сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн шугамаар зарим бүтээгдэхүүнийг АНУ, Японд зарж борлуулах болжээ.

Одоо улс даяар газар тариалан сонирхох нь түгээмэл болж, шар цэцгийн үзэсгэлэнт байдал нь үнэхээр хараа булаам байв. Орон нутгийн бодлого боловсруулагчид шар цэцгийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ шар цэцэг түүх аялал жуулчлалын бааз байгуулан, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн жил болсон "2 дахь удаагийн Датун шар цэцгийн соёл аялал жуулчлалын сар" -д нэрт жүжигчин Чэн Лүн "Датун шар цэцэг"-ийн дүр төрхийн элч болж, энэхүү арга хэмжээний нэр нөлөөг огцом нэмэгдүүлсэн. Талбай дээрх шар цэцгийн ургац жуулчдын нүдийг хужирлаж, энэ нутгийн орлогыг нэмэгдүүлсээр...

Олон жилийн турш шар цэцэг тарих ажил өргөжиж, хөрсний чанар сайжирч, хөрсний эвдрэл багассан ... Орон нутгийн экологийн хүрээлэн буй орчныг тохижуулах нь хотын захын хөдөө аж ахуй, хөдөөгийн аялал жуулчлал, Хятад эм тариалангийн тогтвортой хөгжлийг сэргээж байгаад нутгийн иргэд баяртай байна.

Арван жилийн өмнө хөгжих хүсэл тээсэн нутгийнхан “Датун шар цэцэг хэзээ сайхан үнэрээ анхилуулах бол” гэж дандаа асуудаг байлаа.

Харин өнөөдөр Датуны шар цэцгийн содон үнэр тив дэлхийд ханхлан байна.

 

Зохиогч:ЖҮ ЧҮНЬЮЙ, ЮНЬ ТАОШҮН, ЖӨҮ ЯАЖҮНЬ
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Ардын сонин
Мэдээ үзсэн:815
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой