”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Давуу талаа түшиглэн ядуурлаас ангижрав

Давуу талаа түшиглэн ядуурлаас ангижрав.

Өөр өөрийн өвөрмөц онцлогоо харуулан давуу талаа түшиглэх нь Өвөр Монголын хөдөө орон нутгийн ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга замын нэг болсон юм. Ийнхүү аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулахыг дэмжих, ялангуяа давуу талаа ашиглан өвөрмөц онцлогтой тариалан, тэжээвэр амьтны аж ахуйг хөгжүүлэх нь Өвөр Монголын ядуу буурай амьдралтай айл өрх, ядуу буурай орон нутгийг ядуурлаас ангижруулах, малчид, тариачдын орлогыг нэмэгдүүлэх гол арга хэлбэрийн нэг болов.

Өвөрмөц онцлогтой тариалан, гэрийн тэжээвэр амьтны аж ахуй нь ядуу амьдралтай өрхүүдэд ашиг хүртээж байна. Юй Фүжэнийх Хянган аймгийн Залайд хошууны Холбоо суурингийн Бао Чюань тосгоны бүртгэгдсэн ядуу буурай амьдралтай айл. Тийнхүү бүртгэгдсэний дараа холбогдох байгууллагаар дамжин 40 кв.м шинэ орон сууцанд орсон. Юй Фүжэнь Төрийн бодлого ба мэргэжлийн талын дэмжлэгээр гахайн тоорой тэжээж, жилийн эцэст 10 мянга гаруй юанийн орлого олсон байна. Ингээд урам зориг орсон Юй Фүжэнь ядуурлаас ангижруулах ажилд тусалсан тусгай хөрөнгө мөнгөөрөө гэрийн тэжээвэр амьтан авч тэжээв.

Өвөр Монгол Юй Фүжэнийхтэй адил түвшний амьдралтай айлуудад тусламж үзүүлэн ядуурлаас ангижруулж, орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд аж ахуйгаар ядуурлаас ангижруулах ажлыг дэмжүүлэх нь ядуу буурай амьдралтай иргэдэд туслан орлогыг нь тогтвортой нэмэгдүүлэх урт хугацааны үр дүнтэй гол бодлого болжээ. Аж ахуйгаар ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих төслийг бүх талаар дэмжиж, ядуу буурай амьдралтай иргэдийн орлогыг тогтвортой нэмэгдүүлснээр үл барам, ядуурлаас ангижруулсан ажлын үр дүнг улам бүр баталгаажуулж чадсан байна.

Сүүлийн хэдэн жилд Өвөр Монголын аймаг, хотууд бодит байдалдаа үндэслэн өвөрмөц онцлогтой тариалан, тэжээвэр амьтны аж ахуйн төслийг хэрэгжүүлсэн. Ядуурлаас ангижруулах бодлогыг дэмжих гол аж ахуйг тасралтгүй хүчирхэгжүүлж, зах зээлийн гол цогц үйлдвэр болон ядуу буурай амьдралтай иргэдийн ашиг орлогын холбооны механизмыг дэмжин байгуулж, ядуу буурай амьдралтай иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд баталгаа хангасан байна. Өвөр Монгол 2014 оноос 2020 оныг хүртэл аж ахуй, аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах 34 мянган төсөл хэрэгжүүлж, ядуу амьдралтай 2.34 сая иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэв.

Аж ахуйн нэгж ба малчид, тариачдын ашиг орлогын холбооны механизм нь ядуу буурай амьдралтай айл өрхийн эд хөрөнгө, үйлдвэрлэл, хөдөлмөр үйлчилгээний орлогын нэмэгдэлд арга зам нээж өгсөн байна. Түүгээр зогсохгүй баг тосгоны олон нийтийн эдийн засгийг өргөжүүлж, аж ахуй, аж үйлдвэрээр туслан дэмжих, нийтийн асрамжийн ажлын байр гаргах, сурган хүмүүжил, эмчилгээгээр туслан дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж амьдралд нь туслах зэргээр олон талын ашиг хүртээж, ядуурлаас ангижруулахад тулгуур хүч болсон.

Шилийнгол аймгийн Тайвас хошууны Жинь Жи үйлдвэрийн Ядуурлаас ангижруулах төслийн гол зорилго бол ядуу буурай амьдралтай иргэдийг удирдан ядуурлаас нь гаргахад оршино. Тэдгээр иргэдтэй ашиг орлогын холбооны механизм байгуулж, ядуу буурай орон нутгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ба ядуу буурай амьдралтай ард түмний орлогыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Тус төсөл ашиглалтад орсны дараа 103 баг тосгоны хамтын эдийн засгийг өргөжүүлэн сайжруулахаар барахгүй, ядуу буурай амьдралтай 250 иргэдийг ажлын байраар хангаж, бүртгэгдсэн 3000 өрхөд шууд ашиг хүртээх болно.

Аж ахуй ба аж үйлдвэрээр удирдуулбал ядуурлаас ангижруулах нөөц хүчтэй болж чадна. Өвөр Монгол сүүлийн жилүүдэд аж ахуй, аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих гол чиглэл болгож, орон нутгийн үндсэн байдалд нь зохицуулан өвөрмөц онцлогтой аж ахуйг хөгжүүлсэн. Төслөөр дэмжих бодлого хэрэгжүүлж, ядуу буурай орон нутгийн тариалан үйлдвэрлэл, тэжээн үржүүлэх үйлдвэр, орон нутгийн аялал жуулчлал, гар урлалын өвөрмөц онцлогтой аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлэх ажлыг дэмжиж байна. Үүгээр дамжин ядуу буурай амьдралтай иргэдийг аж үйлдвэрийн сүлжээнд оролцуулж, түүний хөгжлийг сайжруулахын зэрэгцээ ядуурлаас ангижруулсан ажлын үр дүнгээ тасралтгүй дээшлүүлсээр байна.

Зохиогч:ЦЭЛМЭГ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:409
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой