”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН нам байгуулсан 99 жилийн ойгоо угтаж байна

ХКН нам байгуулсан 99 жилийн ойгоо угтаж байна

  Энэ оны 07-р сарын 01 бол ХКН-ын нам байгуулсны 99 жилийн ой юм. Анх байгуулагдах үед 50 гаруй намын гишүүнтэй байсан. Харин өдгөө дэлхийд нэгдүгээрт жагсах том улс төрийн нам болсон юм. Ингээд бид ХКН-ын хошууч Ши Жиньпиний коммунист намчуудын анхны зорилт болон үүрэг зорилго, үүрэглэсэн хариуцлагын талаар өгүүлсэнтэй танилцъя.

- Энэ бол манай намын хүсэл мөрөөдөл гараагаа авсан газар юм. Манай нам энд бий болж, эндээсээ алхаагаа эхлүүлж, эндээс бүх улсын төрийн засаглалд хүрсэн. Манай намын амин судас энд байгаа юм.

2017 оны 10-р сарын 31-нд Ши Жиньпин дарга ХКН-ын Улс төрийн товчооны шинэ ээлжийн байнгын хорооны гишүүдийг дагуулж тусгайлан Шанхай, Жэнжянгийн Жяшинд ирэв. ХКН-ын 1-р удаагийн их хурлын хуралдсан газар, Жяншингийн улаан онгоцыг үзэж, намын түүхийг эрэн санаж, намд орох тангараг өргөлтийн үгийг давтаж, Намын төв хорооны нэгэн шинэ ээлжийн удирдагч хамт олны эрс гуйвшгүй улс төрийн итгэл зоригийг харуулсан байдаг. Шанхай болон Жяшинд Ши Жиньпин олон удаа “анхны зорилт” гэдэг үгийг дурдсан байдаг. Тэрбээр намын 19 дүгээр их хурлын тайланд онцлохдоо:

 - Анхны зорилтоо үл мартан, хэзээ ямагт бат санаж явах хэрэгтэй. Хятад улсын ард түмэнд аз жаргалыг эрэлхийлэн, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөө зүтгэх нь ХКН-ын гишүүдийн анхны зорилт, үүрэг зорилго юм. Энэ анхны зорилт болон үүрэг зорилго бол Хятадын Коммунист намчуудын тасралтгүй урагш дэвшихийг зоригжуулан дэмжих үндсэн хөдөлгөх хүч гэж хэллээ. 

   2020 онд одоогийн хэрэгжүүлж буй стандартаар хөдөө тосгоны ядуу хүн амыг бүгдийг ядуурлаас ангижруулах нь ХКН-ын бүх Хятадын ард түмэнд хандан хийсэн амлалт юм. "COVID-19" цар тахлаас эдийн засагт ноцтой хүндрэл учруулсан хэдий ч Ши Жиньпин энэ зорилтыг “заавал товлосон ёсоор биелүүлэх хэрэгтэй, ямар ч буцалт ухралтын зам байхгүй” гэж ямагт онцолсоор ирсэн.

"COVID-19" цар тахал гарсанд хандан ХКН ард түмний амь нас, бие цогцын эрүүл мэндийг тэргүүнд тавих хэрэгтэй гэж тодорхой дурдсан юм. Ши Жиньпин дарга:

- Ард түмэн, амь насыг дээдэлж, ард түмний амь нас, бие цогцын эрүүл мэндийг хамгаалахын төлөө бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй гэж хэлсэн юм.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:868
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой