”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Хамгийн үзэсгэлэнтэй гэр бүл”-ийн жишээ

“Хамгийн үзэсгэлэнтэй гэр бүл”-ийн жишээ

 

 Өрөө төлж, өнөр баяжив

Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Халиут суурингийн Альсан-Өндөр багийн Мүфэн сүү боловсруулах цехэд шинэхэн үйлдвэрлэж гаргасан, цэвэр амтат сүүн бүтээгдэхүүнийг хэсэг хэсгээр нь хайрцагт хийж байна.

46 настай Зохит болон түүний эхнэр Жинь Пин нар энэхүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах цехэд ажилладаг.

- Манайх ам бүл дөрвүүл. 2014 онд бүртгэгдсэн ядуу өрх. Тэр үед 3 га гаруй газраасаа гэр бүлийн жилийн орлого 8000 гаруй юань л авдаг байсан. Одоо гэргий бид хоёрын хүчний ажил хийж олсон мөнгө жилд 50 мянган юань олох боломжтой байна гэж ядуу амьдралаасаа ангижирсан Зохит баяртай ярьж байлаа.

Альсан-Өндөр баг нь орон нутгийн нөхцөл байдлын дагуу шар тарлан үхэр тэжээх хоршоо байгуулж, мөн цахилгаан станц, цагаан идээ боловсруулах цех байгуулсан. 203 ядуу өрхийг ядуурлаас нь ангижруулах ажилд амжилттай дайчилж, "Намын салбар + Хоршоолол + Ядуу өрх”-ийн хамтын эдийн засгийн хөгжлийн замаар замнаж, баг нийтээрээ өртэй байсан бол өрөө дарахаар барахгүй, баян болж чадлаа.

"Мүфен цагаан идээ боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш бид өдөр бүр 1000 гаруй литр цэвэр сүү боловсруулдаг. Энэ удаад Хөххотод хүргэнэ. Тиймээс бид борлуулалт, нийлүүлэлтийн тухайд санаа зовохгүй байна. Дараагийн шатанд бид үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүний төрөл зүйлийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хорчин зүүн гаран хойд хошуун дахь Мүфэн брэнд гэж алдаршуулах болно гэж багийн намын нарийн бичгийн дарга Жао Шуанши ярилаа.

Хорчин зүүн гаран хойд хошуу сүүлийн жилүүдэд баг нийтийн хамтын эдийн засаг, үйлдвэрлэлийн бүтцийг тохируулах, ядуурлыг бууруулах сүлжээг нягт уялдуулж, намын  удирдамж, намын гишүүний манлайлал, үйлдвэрлэлийн борлуулалт, ядуу өрхүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн загварыг бий болгож байна.

Сүүлийн өдрүүд нь тариалангийн талбайн менежментэд орох чухал үе болжээ. Жаргалан суурингийн Бао Манниү багийн дулаан хүлэмжид ногоон усан үзэм эрчимтэй ургаж, ажилчид хөрс бэлтгэх, залаа хатгах, иш мөчрийг нь тайрч засах зэрэг ажлуудыг завгүй хийж гүйцэтгэнэ.

- Эдгээр усан үзмийг ирэх оны 4, 5-р сард хурааж авна. Эхний ургац 40 мянган юанийн орлого олох төлөвтэй байна. Бид ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, буяны үйл ажиллагаа, тусламж шаардлагатай байгаа оюутнуудад үзүүлэх тусламж, нийгмийн халамжийн бусад арга хэмжээнүүд өрнүүлэх зорилгоор хүлэмжийн ногооны орлогын 10 хувийг ашиглахаар төлөвлөж байна гэж багийн намын нарийн бичгийн дарга Буянчуулган ярьсан юм.

Бао Манниү баг бол Хорчин зүүн гаран хойд хошууны гол туслалцаа үзүүлэх хүрээнд хамрагдсан баг. Одоогийн байдлаар Хорчин зүүн гаран хойд хошуу нь төв ба ӨЗО-ы  дэмжиж буй 7 багийн хамтын эдийн засгийн төсөлд хамрагдсан. Төслийн ажлыг бүх талаар эхлүүлж байгаа бөгөөд 7,875 сая юанийн хөрөнгө оруулалтын санхүү бүрдээд байгаа юм. Томоохон хэмжээний тарих, тэжээх, өвс ургамал аялал жуулчлалын төслийн ажлыг багтаасан байдаг. Төсөл бүрээс нь 100 мянган юаниас дээш орлого олох төлөвтэй байна.

Багатал сумын Ихтал баг нь тус хошуунаас дэмжиж буй гол баг юм. Багийн намын салбар тэргүүлэн, багийн 14 иргэд хувьцаанд орох ажлыг тэргүүлж, 1.77 сая юанийн хөрөнгө босгожээ. Иргэдэд хувааж өгсөн 6.6 га газар нутаг дээр томоохон хэмжээний мал аж ахуй эрхлэх замыг нээв.

- Одоо тус нэгдэлд 184 шар тарлан үхэр бий. Хоршоо нь үхрийн худалдааны захтай ойрхон байдаг учир үхэр зарах, үхэр худалдаж авахад маш тохиромжтой. Энэ нь маш их зардлыг хэмнэдэг. Зах дээр зарагдаагүй шар тарлан үхрийг бид бас богино хугацаанд асран тэжээх үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж багийн намын нарийн бичгийн дарга Ян Гуан хэллээ.

Жаргалан суурингийн Усан-Айл баг дэмжлэгийн боломжийг бүрэн ашиглаж, "Намын салбар + нийгэмлэг"-ийн хөгжлийн загварыг судлан, Хорчин зүүн гаран хойд хошууны Вань Жяфэн тэжээн үржүүлэх технологийн нийгэмлэгтэй хамтран 12 хүлэмж барьж байгуулав. Нийгэмлэг нь үр тариа суулгах, шилжүүлэн суулгах, ургац хураах гэх зэрэг техникийн удирдамжийг хариуцаж, борлуулалтын сувгийг баталгаажуулах зорилгоор тариаланчидтай худалдан авалт хийх гэрээ байгуулдаг. 2019 онд тус багийн зургаан хүн хоршооны удирдлагаар 24 га улаан чинжүү тариалсан. Нэг га тутамд орлого нь 30 мянган юань байсан нь эрдэнэ шиш тарихтай харьцуулбал 1000 юаниас дээш илүү орлого олох болсон. Мөн иргэн Мэргэн 2019 онд тус нэгдэлд ажиллаж байсан бөгөөд улаан чинжүү тариалснаар асар их ашиг авчирсныг нүдээрээ үзсэн учир тэрээр энэ жил хувьцаа эзэмших гэрээ байгуулж, хоршооны хамт улаан чинжүү тариалах нэг га гаруй газрыг гаргасан байна.

Хорчин зүүн гаран хойд хошуу 2017 оноос өнөөг хүртэл аж үйлдвэрийн сул талууд, хэт их ачаалал өгөхөөс зайлсхийж, аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх хүчин чармайлт гаргажээ. 19 сумын 262 баг тосгон нь орон нутгийн нөхцөлд зохицуулан, хөрөнгө, технологи, мэдээллийн  давуу талыг ашиглаж, газар нутаг шилжүүлэх, дэг журамтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн сүлжээг өргөжүүлэх замаар тэргүүлэх аж ахуйн нэгж, ядуу өрхүүдийг энэ салбарт оролцуулсан. Улмаар хоршоодын давуу талыг ашиглаж, нутаг дэвсгэрийн нөхцөлд тохируулан өөрчлөв. Аж үйлдвэрийн гинжин хэлхээний ашиг тусыг хуваалцах зэрэг хамтын эдийн засгийн хөгжлийн өвөрмөц хэлбэрийг бий болгосон байдаг.

Жижиг тосгоны ногоон хөгжил

04-р сарын 09-ний өглөөний 08:00 цагт Түмэд баруун хошууны Жанжин Ё суурингийн Үда Чэнё тосгон дахь чонын хармагийн ойд тосгоны иргэд чонын хармаг тарьж тун завгүй ажиллана.

- Өнгөрсөн жил бид 8 га чонын хармагийн мод тарьсан бол энэ жил дахиад 6.6 га тарьж, нийт 14.7 га тарина гэж Бугат хотын ойн аж ахуй, тал нутгийн товчооны тамгын газрын дарга Гүө Пэнфэй хэллээ.

Үда Чэнё тосгон 347 га тариалангийн талбайтай, 251 өрх, 590 хүн амтай, 28 ядуу өрх, 53 хүн ядуу амьдралтай. 2017 онд Гүө Пэнфэй нь Үда Чэнё тосгонд ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллахаар иржээ. Тодорхой судалгааны дараа Үда Чэнё тосгоны ядуурлыг бууруулах ажлыг "Ногоон хөгжил", "Төслийн бүтээн байгуулалт", "Бүх талаар ядуурлыг бууруулах", "Зориг итгэл хоёрыг хослуулж ядуурлыг бууруулах" гэсэн байр суурьтай байв.

Гүө Пэнфэй нь 33 га газарт чонын хармаг тарих ажил хийхээр болж, төслийн эхний үе шатанд 15 га газарт тарьжээ. Өнгөрсөн жил Гүө Пэнфэй тосгоны иргэдийг дайчлан 8 га газар гарган илүү үр дүнтэй чонын хармаг ургуулсан бол энэ хавар тосгоны иргэд чонын хармагийн ургалтын талбайг өргөжүүлэхийн тулд 7 га газар гаргасан. "Тосгоны хамтын  эдийн засгийн хувьд бид тосгоны иргэдийн газрыг хоршооллоор дамжуулан гэрээ байгуулдаг. Гэрээ нь  жилийн хугацаатай байгуулагдсан. Чонын хармаг тариалснаар эхний хоёр жилд ямар ч ашиг олдоггүй. Гурав дахь жилд л үр дүнд хүрдэг. Гэхдээ тариаланчид жилд нэг мү /1 га =15 мү / тутамд 300 юанийн шилжүүлгийн хураамж авах боломжтой. Энэ нь эхний хоёр жилд үүссэн орлогын хомстлыг нөхөж болох юм. Хэрэв тосгоны иргэд чонын хармагийн ойд ажиллах хүсэлтэй бол өдөрт 110 юань олох боломжтой. Жилд 30-аас дээш өдөр ажиллахаар бодвол 4000 юаниас дээш орлого олох боломжтой болно. Жимс бүрэн боловсорч гүйцээд ирэхэд нэг килограмм чонын хармагийг 30-40 юаниар зарж борлуулах боломжтой болно. Энэ орлого эрдэнэ шиш тарихаас хавьгүй их юм гэж Гүө Пэнфэй сэтгүүлчдэд хандан ярилаа. Энэ жил иргэд чонын хармаг тарих найдварыг олж харснаар 35 тосгоны иргэд газар шилжүүлэх ажилд оролцож, ихэнхдээ нэг гэр бүл нэг га хүрэхгүй газрыг шилжүүлжээ.

Гүө Пэнфэй тосгоны ногоон байгууламжийг сайжруулах ажил хийсэн. Тэрээр замын хоёр тал, нийтийн эзэмшлийн талбайд 1900 ширхэг мод тарьж, хашааны аж ахуйг эрчимтэй хөгжүүлэн, тосгоны иргэдийг байшингийнхаа урд, байшингийн гадна талд эдийн засгийн ой мод тариалахад хүргэв. 2019 оны хавар тус тосгоны 160 гаруй оршин суугчдад үр жимс, алим, лийр, алтан гүйлс, чавга зэргийн 2000 гаруй зулзаган мод тараасан. 2020 оны хавар тэрээр 500 ширхэг жимсний мод тараажээ.

- Жимсний мод авдаг тосгоны хүмүүс ядуу өрхөөр хязгаарлагдахгүй. Тосгоны оршин суугчдын хүрээнд тарих газартай л бол өргөдөл гаргаж болно. Бид энэ нутгаа хоёр улиралд цэцэг, гурван улиралд жимс, дөрвөн улиралд байгалийн үзэсгэлэнт газартай болгохоор ажиллаж байна гэж Гүө Пэнфэй хэлж байна. 04-р сарын 05-ны үдээс хойш тосгоны 120 иргэн өөрсдийнхөө жимсний модыг хүлээж авахаар баяртайгаар бүртгүүлэв.

Зөвхөн тосгоны хамтын эдийн засгийг хөгжүүлснээр тосгоны иргэд ядуурлаас ангижирч, орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Гүө Пэнфэй нь тосгонд ядуурлыг бууруулах ажилд оролцсоноос хойш тосгоны онцлогтой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгч байсан. Тэрээр анх будаа боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор 200 мянган юанийн санхүүжилт хийж, 6 ажлын байрыг шийдвэрлэн, ажилтнууд жилд дунджаар 30 мянган юанийн цалин авч байдаг. 10 гаруй тосгоны иргэдийг төрөл бүрийн үр тариа худалдаж авах, борлуулах ажилд авч, жилийн орлогыг нь 20 мянга гаруй юаниар нэмэгдүүлсэн. Дараа нь тосгоны зөвлөлтэй хамтран нийт 10 сая юанийн хөрөнгө оруулалтаар 5 тосгоны хамтын төслийг төлөвлөж, нэг сая юанийн үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах санхүүжилтийг хэрэгжүүлэв. Өнөөдрийг хүртэл тус тэжээн үржүүлэх талбайд нийт 2.2 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, ядуурлыг бууруулах санд 300 мянган юань зарцуулж 2019 оны 10-р сард ашиглалтад оруулсан. 100 толгой үхэр, илжиг худалдан авч, эхний багцыг энэ оны зургаадугаар сард борлуулах боломжтой болжээ. Жилд дунджаар тосгоны хамт олонд 24 мянган юанийн ногдол ашиг олгосон байна. Дараа нь 400 толгой мал худалдан авахаар төлөвлөж байна. Хадгалах, тээвэрлэх станцын нийт хөрөнгө оруулалт 2.3 сая юань байж, үүнээс 600 мянган юанийг ядуурлаас ангижруулахад зарцуулдаг. 2019 онд 1400 тонн өвс, 2020 онд 3000 тонн өвс хадаж хураан, тосгоны хамт олонд 48 мянган юань хувааж өгсөн. Загасны аж ахуй төсөл нь 200 мянган юанийн хөрөнгө оруулалттай. Үүний 100 мянган юанийг ядуурлыг бууруулах ажилд ашигладаг бөгөөд жил бүр 10 мянган юанийг тосгоны хамтын нийгэмлэгт тараах боломжтой. Мөн чонын хармаг хатаах үйлдвэр, мөөг тарих төсөл боловсруулагдаж байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр 2019 онд тосгоны иргэдийн хувьд 280 мянган юанийн орлоготой болж, 50 орчим хүнд ашиг тусаа өгчээ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа 20 ажлын байрыг шийдэж, тосгоны нэгдлийн жилийн орлого 200 мянган юаниар нэмэгдэх боломжтой. Эдгээр төслүүдийг төлөвлөх, барьж байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх, бизнес эхлүүлэхээр тосгонд буцаж очсон амжилттай яваа хэсэг хүмүүсийн анхаарлыг татсан нь тус тосгоныг хөгжүүлэх бат бөх суурийг тавьсан юм.

Ногоон хөгжил, тосгоны онцлог үйлдвэрлэлийг өргөжүүлэхээс гадна, Гүө Пэнфэй болон түүний тосгоны ажлын баг дахь нөхөд нь тосгоны иргэдийг орон сууц, эмнэлгийн тусламж, нийгмийн дэмжлэг, хашааны аж ахуйг хөгжүүлэх зэрэг олон ажил хийж, ядуурлаас ангижрахад тусалж эхэлсэн байна. 2019 оны сүүлээр Үда Чэнё Тосгон дахь ядуу өрхүүд бүгд ядуурлаас ангижирсан. Түүгээр ч зогсохгүй, Гүө Пэнфэй баян хүмүүс, ядуурлаас ангижирсан үлгэр жишээч өрхийг сонгож, ядуу иргэдийн урам зоригийг дайчлан ядуурлаас ангижруулах ажилд хөтөлснөөр ядуу амьдралтай байсан Пэй Айхуагийн гэр бүл Түмэд баруун хошууны "Хамгийн үзэсгэлэнтэй гэр бүл" цол хүртсэн. ӨМӨЗО дахь соёл иргэншсэн гэр бүлийн хүндэт цолыг хүртэж, 8000 юанийн шагнал хүртсэн байна. Пэй Айхуа Бугат хотын цагаан сарын үдэшлэг болон Өвөр Монголын телевизийн урилгаар өөрийн ядуурлаас гарсан түүхээ  ярьж үзэгч олны хүртээл болжээ.

Зургийг: ГҮӨ ПЭНФЭЙ                    

          

Зохиогч:ЖАО ХҮН, ЧИН ПИН
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:329
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой