”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Орон нутгийн цахим худалдаа-Баяжих зам

Орон нутгийн цахим худалдаа-Баяжих зам

Хүбэй мужийн Ичан хотын Илин дүүргийн цахим худалдааны салбарын борлуулагч Янь Фэн-Э орон нутгийн бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлгийн платформ дээр сурталчлан борлуулж байна. /05-р сарын 21-ний өдөр/

"Цахим худалдааг дэмжиж, хөдөө орон нутагт шуурхай хүргэх, хөдөөгийн хэрэглээг өргөжүүлэх" нь энэ жилийн "Хоёр чуулган"-ы хамгийн чухал гол сэдвүүдийн нэг байлаа. Худалдааны яамны статистик мэдээллээр Хятад дахь хөдөө орон нутгийн интернэт хэрэглэгчдийн тоо 250 саяас давж, хөдөөгийн цахим худалдаачин 13 саяыг давсан байна. Илүү олон үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн хөдөө орон нутагт цахим худалдаагаар орж, тариаланчдын амьдрал, хэрэглээний хэв маягийг өөрчилж байна. Онлайн худалдаа нь тариаланчдад зориулсан ажлын байрыг өргөжүүлээд зогсохгүй хөдөөгийн амьдралын хэрэглээний шинэ чиг хандлага болж хувираад байна.

Оршин суугчдын амьдралын хэрэглээг баталгаажуулав

Худалдааны яамны дэд сайд Ван Биннань:

- Худалдааны яам, Сангийн яам, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах алба болон бусад газартай хамтран 2014 оноос хойш зургаан жилийн хугацаанд хөдөө орон нутагт цахим худалдааг иж бүрэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

- Бид өнөөг хүртэл нийт 1180 шянийг дэмжиж, улс орны хэмжээнд ядуу буурай 832 шянийг хамрууллаа. Энэ нь хөдөө орон нутгийн цахим худалдааг үр дүнтэй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Холбогдох орон нутгийн салбарууд нь бүс нутгуудад олон жилийн турш ихээхэн хүчин чармайлт гаргаж, ихэнх аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, Хятад улсын хөдөө орон нутгийн цахим худалдаа хурдтай хөгжиж гайхалтай үр дүнд хүрсэн гэж Ван Биннань хэллээ.

Худалдааны яамны статистик мэдээллээр 2019 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн худалдаа 397.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 27 хувиар нэмэгдэн гурван сая гаруй ядуу тариаланчдын орлогыг нэмэгдүүлсэн. Энэ жилийн цар тахлын үеэр хөдөөгийн цахим худалдаа илүү хөгжлөө. Сычуань мужийн 88 шянь цахим худалдаачдыг зохион байгуулж, онлайн захиалгын зургаан сая гаруй материалыг оршин суугчдад тарааж, оршин суугчдын амьдралын хэрэглээг баталгаажуулсан.

"Хөдөө орон нутагт шуурхай хүргэх" төсөл нь орон нутгийн цахим худалдааны хурдыг дагаад эрчимжиж байна.

- Энэ жилийн үндэсний шуудангийн захиргааны ажлын хурал "Хөдөө орон нутагт шуурхай хүргэх" төслийг санал болгов. Дөрөвдүгээр сарын эхээр "Хөдөө орон нутагт гурван жилийн шуурхай хүргэлт хийх төлөвлөгөө" гаргалаа. Нэг сарын дараа засгийн газрын ажлын тайланд "Хөдөө орон нутагт шуурхай хүргэх" төслийг оруулсан байдаг. "Төрийн шуудангийн товчооны дарга Ма Жюньшэн:

 - Бүх салбар хөдөө орон нутагт шуурхай хүргэх төслийг дэмжиж, хүргэлтийн үйлчилгээний сүлжээг өргөжүүлэн, хоёр талт эргэлтийн суваг нээж, тариаланчдыг ядуурлаас ангижруулан, орлогоо нэмэгдүүлэхэд тусалж, ядууралтай тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэж мэдэгдлээ.

"Цахим худалдаа +" бол ядуурлыг бууруулах шинэ хүч

Хөдөө орон нутгийн иргэд интернэт хэрэглэн онлайн худалдаа хийж, ядуурал ихтэй газар нутгийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гадагш борлуулж, ядууралд нэрвэгдсэн өрхүүдэд шинэ боломж нээж өгсөөр байна.

Саяхан Хэбэй мужийн Байшян шяний Хөдөө аж ахуйн технологийн ХХК-ний ерөнхий менежер Ван Жүожэнь гар утсаараа шууд нэвтрүүлэг хийж амтат төмсний бүтээгдэхүүн зарсан байна. Нэг цаг гаруйн хугацаанд шууд нэвтрүүлгээр 300 хайрцаг чихэрлэг төмсний шүүс зарагдсан. Ван Жүжэний чихэрлэг төмс шууд нэвтрүүлгээр зарагдахын хэрээр борлуулалтын сувгуудыг өргөжүүлээд зогсохгүй тариаланчдын орлогыг нэмэгдүүлжээ.

Саяхан Шаньдүн мужид амьдардаг хатагтай Чэн нутгийнхаа ядуурлыг бууруулах WeChat группээс захиалга авсанд тэр өдрийн үдээс хойш нь шуудан зөөгч барааг нь үүдэнд нь хүргэж өгчээ.

Хатагтай Чений төрсөн нутаг бол Шаньдүн мужийн Лиү Гайзы сууринд байрладаг. Тус суурин Шаньдүн мужийн ядуурлыг бууруулах мэдээллийн суурин учир интернэт компанитай хамтран ядуурлыг бууруулах цахим худалдааны платформ байгуулжээ. Тэд 15 нийгэм дүүргийн 8000 гаруй гэр бүлийг хамарсан WeChat худалдан авалтын групп байгуулж, ядуурлыг бууруулах өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах арга хэмжээг тогтмол бус хугацаанд зохион байгуулж байна.

Лиү Гайзы суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Юй Хүнли:

- 2019 онд тус суурин онлайн худалдаагаар 15 мянга гаруй килограмм жимс, хүнсний ногоо борлуулж, цахим худалдааны сувгаар борлуулсан орлого нь ойролцоогоор 200 мянган юаньд хүрч, орон нутгийн ядуу өрхүүдэд ашиг тусаа өгсөн. Ирээдүйд бид онлайн борлуулалтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх бөгөөд энэ жилийн орлого нэлээд нэмэгдэх төлөвтэй байна гэсэн байна.

Хөдөө орон нутагт хөлдөөсөн хоол хүнсний ложистик олны анхаарлыг их татаж байна

Саяхан БХ-ын УТЗЗ-ний гишүүн, Төрийн шуудангийн ерөнхий газрын үйлчилгээний хэлтсийн дарга Ма Шюйлинь хөдөө орон нутагт хөлдөөсөн хоол хүнсний логистикийг хөгжүүлэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хотод оруулах ажлыг хурдасгах саналыг дурдсан байна.

Ма Шюйлинь:

- Хятад улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарыг хангах, хөлдөөсөн хоол хүнс тээвэрлэх, борлуулах явц зэрэг цар хүрээг бэхжүүлэх шаардлагатай байна. Энэ нь шуудангийн салбарын цаашид үүрэг гүйцэтгэхийг хязгаарлах гол хүчин зүйл гэж хэллээ.

Хөдөө орон нутгийн хөлдөөсөн хоол хүнсний логистикийн дэд бүтцийн бүтээн байгуулалт нь БХ-ын УТЗЗ-ний гишүүн, Жүн Шань их сургуулийн Хүнс, эрүүл мэндийн инженерийн хүрээлэнгийн дарга Лю Шиний хоёр чуулганд дурдсан сэдэв юм. Лю Шинь:

- Хөлдөөсөн хоол хүнсний логистикийн дэд бүтцийг нийгмийн халамжийн салбар болгон хөгжүүлэх, иргэний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх нь өөрөө хөдөө орон нутгийн хөгжил, иргэдийн орлогын тасралтгүй, тогтвортой өсөлтийг дэмжиж буй явдал юм. Хөлдөөсөн хоол хүнсний логистикийн бүтээн байгуулалт нь "Интернэт + шууд нэвтрүүлэг + хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн"-ий шинэ хэлбэрт ихээхэн тус дэм болно гэсэн байна.

Лю Шинь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд өндөр шаардлага тавигддаг тул шууд нэвтрүүлгээр борлуулах нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнд итгэх итгэл, аюулгүй байдлыг бий болгох ёстой гэж үзэж байна. Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандартчилал нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ирээдүйн хөгжлийн шаардлага болж байгаа юм. Хөлдөөсөн хоол хүнсний гинжин хэлхээ нь хөдөөгийн сул холбоосуудын нэг болж байна. Бид хөлдөөсөн хоол хүнсний логистикийн сүлжээнд хяналт тавихад маш их ач холбогдол өгөх ёстой.

Ма Шюйлинь:

- Шуудангийн салбар нь хөлдөөсөн хоол хүнсний ложистикийг хөгжүүлэхэд давуу талтай. Хот, тосгон дахь шуудангийн сүлжээг хамрах хүрээ 100 хувьд хүрчээ. Энэ нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хот уруу оруулахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүх процесс дамжин өнгөрөх боломжтой гэж ярилаа.


Гэрэл зургийг: ЖАН ГҮӨРҮН

 

Зохиогч:ЯН ЖЮНЬФЭН
Найруулагч:Saraa
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:318
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой