”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Би ядуурлаас гарсан, баяртай байна

Би ядуурлаас гарсан, баяртай байна.

Жижигхэн хуур баяжих урам зориг хайрласан

- Намайг Лю Югүө гэдэг. Би Улаанхад хотын Баарин зүүн хошууны Хархад сууринд амьдардаг. Хэдэн жилийн өмнө бага зэргийн аутизмтай хүү маань сэтгэцийн өвчтэй болсон. Тэр өөрөө өөрийгөө асарч чаддаггүй, эхнэрийнх нь бие ч сул дорой, өвчтэй байсан тул гэр бүлийн бүх ачаа миний толгой дээр ирсэн. Хүүгийнхээ өвчнийг эмчлүүлэх, охиноо сургуульд суулгахын тулд гэр бүл дэх бүх хадгаламжаа зарцуулаад зогсохгүй, 100 мянган юаниас илүү өртэй байсан тул хүнд дарамт намайг дарсан юм.

2017 онд манай гэр бүлийг ядуу өрх гэж тодорхойлсон. Тосгонд оршин суугаа ажлын баг миний гэрт ирж, ядуурлаас гарах замаа олоход минь тусалсан. Тэд анх надад долоон хонь худалдаж авч өгсөн. Намайг шүүр хийж чаддаг гэдгийг мэдсэний дараа хонио тэжээхийн хажуугаар шүүр хийж илүү мөнгө олохыг санал болгосон. Энэ санал надад маш их таалагдсан. Би энгийн нэгэн гар хийц бизнесийн гарц болж магад гэж бодоогүй. Юутай ч энэ аргыг эхлээд туршиж үзэхээр шийдсэн юм.

Дараа нь би суурин, тосгоны төвүүдэд шүүр хийх олон удаагийн сургалтад идэвхтэй оролцож эхэлсэн. Сургалтын хэд хэдэн хичээл хийсний дараа миний ур чадвар нэлээд сайжирсан. Би гэр бүлийн хөрөг, хулуу, иллэг хийх алх зэргийг сүлжин ороох олон төрлийн ур чадварыг эзэмшиж хошуунаас зохион байгуулсан ур чадварын уралдаанд амжилттай оролцсон. Сургалтын үеэр би хошуу, суурингийн засгийн газрын шүүр хийх салбар дахь хөнгөлөлттэй бодлогын талаар олж мэдсэн юм. Энэ нь шүүр хийх ажлын хөгжлийн хэтийн төлөвийг харах боломжийг надад олгосон. 2017 оны эцэст би 2 мү /1 га=15 мү/ газарт ургац сүрэл тарьж, 10 мянга гаруй юанийн орлого хийсэн. Үүнээсээ энэ чиглэлийг хөгжүүлэхэд итгэх итгэл минь улам бэхжиж, баяжих урам зориг орсон доо.

Өмнө нь би гэртээ шүүр боож хийх энгийн тоног төхөөрөмжтэй байсан. 2018 онд боож хийх туршлагыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр дахин тоног төхөөрөмжөө шинэчлэн, хувиргаж, 6 хүн хамтдаа ажиллаж болох багтаамжтай боловсруулах төхөөрөмж хийж гаргалаа. Тосгонд суурилсан ажлын баг, нийгмийн ядуурлыг бууруулах сангийн хөрөнгийг ашиглах чиглэлээр манай гэр бүлд 100 гаруй метр квадрат талбай бүхий хөдөлмөр эрхлэлтээр ядуурлаас ангижруулах семинар зохион байгуулж өгч, арав гаруй ядуу өрхийг ажиллуулсан. Миний хувьд тариалах талбайгаа 2 га болгож өргөжүүлээд, тэр жилдээ 100 мянган юаниас дээш ашиг олж, ядуурлаас амжилттай ангижрав. Одоо манай бүтээгдэхүүнийг Бээжин, Тяньжин, Хонконг болон бусад газруудад экспортолж эхлээд байна. Ядуурлыг бууруулах семинарт ажиллаж байгаа бусад ядуу өрхүүд намайг дагаж технологи сурсан. Мөн өндөр орлого олж, амьдралдаа итгэл найдвартай болсон гэж хэлж байсан юм. Ядуу өрхүүдийн маань нэг нь одоо баян хүний тоонд бүртгэгдлээ. Би энэ тухай бодох бүртээ зүрх сэтгэлээсээ маш их бахархдаг.

Өнгөрсөн жил хошуундаа болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусгай үзэсгэлэнд оролцож, цахим худалдааны борлуулалтын хэлбэртэй танилцсан нь надад урам зориг өгсөн юм. Үүний дараа би онлайнаар шүүр хийж бүтээх үйл явцыг бүхэлд нь харуулсан. Үр нөлөө нь маш сайн байсан. Үйлчлүүлэгчдийн тоо хурдтай нэмэгдэж, тэр байтугай алдарт жүжигчин Ли Ци миний үнэнч үйлчлүүлэгч болсон. Хэд хоногийн өмнө тосгоны ажлын баг надтай ярилцаж, миний бизнес эрхэлдэг загварыг сурталчлан сургалт зохион байгуулж, надад заах багш болооч гэсэн хүсэлт тавьж байгаагаа хэлсэн. Би энэ талаар огт бодолгүйгээр санал нэгдлээ. Тосгоны иргэдтэйгээ хамт баяжих нь миний бахархал.

Сарантунал: - Амьдарсан шиг амьдарна

05-р сарын 27-нд буюу зуны эхэн сарын сэвшээ салхитай өдөр сэтгүүлч Далад хошууны Зэгстэй сууринд очсон юм. Ингээд иргэн Сарантуналтай уулзан түүний ядуурлаас ангижирч, баян болсон тухай нь ярилцсан юм.

- Одоо би ядуурлаас гарсан. Энэ бүхэн намын сайн бодлогын ач! Ядуурлыг бууруулах ажилтнууд надад бүх хүчээрээ дэмжин тусалж, над шиг ядуу иргэнийг ядуурлаас ангижрууллаа гэж тэрээр ярьж байлаа.

Нөхөр Хао Юнмин нь тогооч мэргэжилтэй. Сарантунал гэр бүлийн хамт хөдөөнөөс хот уруу орж, хүчний ажил хийснээр амьдрал нь тогтвортой, аз жаргалтай болжээ. 2015 онд түүний хүү Бээжингийн Технологийн дээд сургуульд шалгалт өгч тэнцэн, баярлуулсны зэрэгцээ нэг жилд 20 мянган юанийн сургалтын төлбөр төлөх томоохон асуудал тулгарсан юм. Мөн тэр жилд нь гэнэтийн нөхцөл байдал үүсч, нөхөр нь автомашины осолд өртөж, үндсэндээ ажиллах чадвараа алджээ. Нөхрөө эмчлэхийн тулд олон жилийн турш цуглуулсан гэр бүлийнхээ хадгаламжийг хоосолж, их өртэй болов. Хүү нь коллежид явахын тулд мөнгө хэрэгтэй, нөхөр нь эмчид үзүүлэхийн тулд мөнгө шаардагддаг. Ингэснээр угаасаа баян биш энэ гэр бүлийг цөхрөлд оруулав. Сарантунал давхар дарамт шахалтад бууж өгсөнгүй. Амьдрахын тулд төрсөн нутагтаа буцаж, тариа тарьж, хонь тэжээхээр шийдсэн байна.

2016 оны эхээр Зэгстэй суурингийн удирдах ажилтан хэд хэдэн удаа түүний гэрт очиж нөхцөл байдалтай нь танилцсанаар түүнийг ядуу өрхийн дансанд бүртгүүлжээ. Тэрээр тус тосгон дахь цорын ганц ядуу буурай монгол гэр бүл болсон гэх. Салбар хариуцсан ажилтнууд нь түүний салхи бороо нэвтэрсэн ноорхой гэрийг хараад хэзээ мөдгүй нурах дөхсөн байшинг нь сэргээн босгоход зориулж, 25 мянган юанийн тэтгэмж, мөн ядуурлыг бууруулах сангаас 12 мянган юанийн зээл олгож, дээр нь 7 хонь, 1 гахай өгчээ. Энэ жил Сарантунал 3 га гаруй талбайд эрдэнэ шиш тарьж, ядуурлыг бууруулах сангаас олсон мөнгөөрөө 20 хурга худалдан авсан байна. Мөн тухайн онд эцэг эх нь түүнд 60 хонь өгсөн нь мал аж ахуйгаа улам хөгжүүлэхэд нь тус болсон юм. Засгийн газрын туслалцаатайгаар түүний хүү жилд 7000 юанийн буцалтгүй тусламж авдаг, нөхөр нь ч 10 мянган юанийн амьжиргааны тэтгэмж олдог болжээ.

Ядуу өрхүүдийн нүдэнд тэр маш азтай хүн юм. Гэхдээ:

- Хүнтэй адил хөл, гартай байж заавал яагаад ядуу байх ёстой юм? гэж маш их сэтгэл зовж ичдэг байсан тэрээр хатуу шийдвэр гаргаж ядуурлаасаа ангижрахаар шийдсэн байна.

Хээр талд өссөн тэрээр эр зориг, тэсвэр хатуужил, өөдрөг сэтгэлтэй нэгэн. Алжааж ядрахаас айдаггүй, эртэлж оройлон өвс ногоо тариалах, гахай, хонь тэжээх зэргээр өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө хувь заяагаа өөрчилж байв.

2017 онд нөхөр Хао Юнмин нь аажмаар илааршиж, зочид буудалд тохиромжтой ажилд оров. Сарантунал ядуурлыг бууруулах бодлого, засгийн газраас үзүүлж буй техникийн тусламжид түшиглэн тарьж, тэжээх үйлсээ хөгжүүлж байлаа. Энэ жил тэрээр 20 орчим га эрдэнэ шиш, бордоо тариалсан бөгөөд хонины тоо нь бараг 150 болж өссөн байна. Орлого нь нэмэгдсэнээр амьдрал нь аажмаар сайжирч эхэллээ.

2018 онд хонины тоо нь бараг 300 болж өссөн боловч хурганы борлуулалтын үнэ тийм ч хангалттай биш байв. Эхнэр нөхөр хоёр хоолны газар нээж, хонины махаа борлуулахаар шийдэв. Тэр хоёрын шаргуу хөдөлмөрөөр хоолны газрын нэг сарын цэвэр ашиг 10 мянган юаниас дээш болж, Сарантуналын гэр бүлийн жилийн орлого бараг 250 мянган юаньд хүрэв.

Одоо тэрээр тосгондоо үлгэр дуурайл болж байна. Өөрийн гэсэн байшин, машин, дэлгүүртэй болж, хонь нь 400 гаруй болон өсчээ. Энэ жил жилийн орлого нь 300 мянган юаньд хүрсэн байна.

- Сарантунал бол биеэ даасан хүн. Хөдөлмөрч гараараа ядуурлыг бууруулах ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Ядуурлаас гарахдаа намынхаа ачийг мартсангүй. Буяны үйл ажиллагаанд оролцон, олон ядуу хүмүүст идэвхтэй дэмжин тусалж, ядуу өрх болон нийгэм нийтэд үлгэр дуурайл болсон гэж Далад хошууны Зэгстэй суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лю Фэй ярьсан юм.

Сарантунал 2020 оны 02-р сард цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд идэвхтэй оролцож, хурдны замын шалган нэвтрүүлэх цэг дээр үүрэг гүйцэтгэсэн. Эхэндээ тэрээр эмээж байсан ч:

- Нэгэн цагт би хүмүүсээр туслуулдаг хүн байсан бол өнөөдөр бусдад туслан хамгаалж чадах чадвартай хүн боллоо гэж хэлээд халдвараас урьдчилан сэргийлэх ажилд 1100 юань хандивлалаа.

Сарантунал амьдрал ядуу иргэд, сурагчдад харамгүй тусалж дэмждэг. Энэ жил тэрээр ядуу өрхүүдэд 5 эм хонь, 30 тахиа өгч, ядуурлаас гарахад нь тусалсан байна. Мөн хөршүүд болон тосгоны иргэдийн хонийг нь өөрийн ресторанаар дамжуулан борлуулаад орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалж байна.

Бао Иньмэй: - "Гашуун өдрүүд" өнгөрөн одож "сайхан өдрүүд" ирлээ

Энэ хавар Залайд хошууны Хүрэл суурингийн ядуу иргэн Бао Иньмэйгийний гэрт орж түүнтэй танилцсан юм. Тархины саажилттай хүү нь ханзан дээрээ сууж байснаа хүмүүс орж ирэхэд тэгшхэн цагаан шүдээ яралзуулан инээж байлаа. 49 настай Бао Иньмэй хүүдээ массаж хийж сууна.

Энэ дүр зургийг харсан бидэнд төдийлөн таатай санагдсангүй. Ийм сайхан царайтай хүүхэд 4700 гаруй хоног хэвтэж, гаднах гайхамшигтай ертөнц түүнд бараг хамааралгүй байдаг гэж бодохоос …

Гай газар доороос гэдэг

- Эхний хүүхэд 2001 онд төрсөн. Амьдрал маань баян биш ч гэр бүл маань аз жаргалтай л байсан. 2007 онд хоёр дахь хүүхдээ төрүүллээ. Жирэмсний хугацаандаа хяналтад ороогүй учир тархины саажилттай хүү төрсөн. Энэ бол үнэхээр аянгад ниргүүлэх шиг мэдрэмж байсан. Бид түүнд эмнэлгийн тусламж авахаар хаа сайгүй явсан. Эцэст нь бүтэн жилийн турш орондоо хэвтэх хувь тавилангаас зугтаж чадаагүй. Алаг махны минь тасархай, алтан ясны минь хэлтэрхий болохоор хүүгийнхээ төлөө үнэхээр зовж шаналсныг хэрхэн хэлэх. 2016 онд гэнэтийн осол аваар гарч хүүхдийн минь аавын амь насыг авч одсон. Энэ цохилт намайг үнэхээр хүнд байдалд оруулсан. Багийн дарга ажилтнууд намайг ядуу өрхийн бүртгэлд оруулах санаачилга гаргаж, төрөл бүрийн үйлдвэрлэлийн дэмжлэг үзүүлсэн. Эдгээр гахай, үхрийг ч тэд надад өгч, ямар ч хэрэг гарсан хэлж байгаарай гэж байнга захидаг байсан гэж Бао Иньмэй ярилаа.

- Том охин маань ахлах сургуульд сурч байгаа. Хүү маань ийм байдалтай байдаг ч би түүний өөдрөг сэтгэлтэй байгааг нь хараад сэтгэл бага ч гэсэн тайвширдаг. Миний ажилд харшилдаггүй. Осол гарах тэр үед 100 мянган юанийн өртэй байсан. Охин маань утсаар ярьж уйлдаг, би ч бас уйлдаг байсан. Үнэхээр хэцүү байсан, гэхдээ ямар ч арга байгаагүй, зөвхөн урагшаа л зүтгэх хэрэгтэй байлаа. Өрийг төлөхийн тулд юу хийхээ олж ядаж байлаа. Гэхдээ юу байгаагаа зарж байгаад ч болов бусдын өрийг төлөх ёстой гэж үргэлж бодож байсан юм. Багийн дарга маань бидэнд банкнаас зээл авахад тусалж өгч, сайн сайхан амьдрах урам зоригийг маань бадраасан. Одоо би 7 үхэр, 8 гахай тэжээж байна.

Бао Иньмэйгийн амьдрал сайжирсан нь ядуурлыг бууруулах үндэсний бодлого, бусдын тусламжаас гадна, хамгийн гол нь өөрийнх нь ариун цагаан хөдөлмөрийн ач тус. Гэртээ өвчтэй хүүтэй, дунд насандаа бэлэвсэн болсон гэх зэргээр бэрхшээл дараалан тохиолдоход тэрээр бууж өгөөгүй. Амьд үлдэх найдвараа өөрийн гартаа атган авсан бүсгүй.

Эрдэнэсангийн гэрт хуурын аялгуу эгшиглэнэ

ӨМӨЗО-ы Түнляо хотын Кайлү шяний Жаргалант суурингийн Шинэ-Айл багт дөрвөн утаст хуурын аялгуу эгшиглэн үлгэр холбоо хайлах дуу хангинана. Энэ бол 71 настай ядуу өрх Эрдэнэсангийнх.

Эрдэнэсангийн хашаанд орж ирэхэд түүний тарьсан ногоон сонгино нахиалж, байшингийнх нь хажууд шинээр ургасан сармис, нахиалж байгаа улаан чинжүү ургасан нь харагдана. Улаан чинжүүг тариалсны дараа га бүрээс нь 200 юанийн орлого олох боломжтой.

Эрдэнэсангийн гэрт дөрвөн утаст хуур зэрэг хөгжмийн зэмсгүүд хананд нь өлгөөтэй. Ханзан дээр нь хагас урласан хөгжмийн зэмсэг, багаж хэрэгслүүд нь харагдана. Хөгжимд дуртай Эрдэнэсан 15 наснаасаа мужаанаар суралцаж, хол ойрын хүмүүсийн сайн мэддэг хөгжмийн зэмсгийн дархан болсон. 50 гаруй жилийн турш тэрээр 50 гаруй дөрвөн утаст хуур, хоёр чавхдастай хуур, морин хуур зэргийг урлажээ. Тэдний гэр ойр хавийн хөгжимд дуртай хүмүүсийн цуглардаг газар болсон. Тосгоны оршин суугчид Эрдэнэсангийн гэрт байнга цуглан хуур хөгжим хөглөж үлгэр холбоо хайлдаг байлаа.

Харин 2014 онд Эрдэнэсан өвчний улмаас ажиллах боломжгүй болж, гэрийн амьдрал нь доройтож, хуур хөгжмийн аялгуу дуулдахаа болив.

Тухайн үед Эрдэнэсанг зүдрэн тарчилж байх үед нь тэднийг ядуу өрх гэж тодорхойлон дэмжиж эхэлсэн юм. Ядуурлыг бууруулах ажилтнууд Эрдэнэсан, түүний эхнэр хоёрын нас ахиж буй, мөн эрүүл мэндийн хувьд тааруухан байдалд нь хандуулан тэдэнд ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр 5 үхэр худалдан авч өгсөн. Хоршоололд хүлээлгэн өгч тэжээлгэж, тэднийг мөн даатгалд хамруулсан байна.

Эрдэнэсан зүгээр сууж чаддаггүй хүн. Хэдийгээр өвдсөнийхөө дараа хүнд ажил хийж чадахгүй байсан ч чадлаараа ямар нэгэн зүйл хийхийг хүсч буйгаа хэлсэнд ядуурлыг бууруулах ажилтнууд хашааны эдийн засгийг хөгжүүлэхэд нь тусалсан юм. Байшингийнхаа арын нээлттэй орон зайд улирлын чанартай ногоо, улаан чинжүү тариалахад ашиглаж болох боломжоор хангав. Ингэснээр тэрээр гэр бүлийнхээ хүнсний ногоог тарихаас гадна, орлого олох боломжтой болжээ.

Эрдэнэсангийн гэр бүлийн нэг хүнд ногдох орлого 2017 онд  өөрийн хичээл зүтгэл болон ядуурлыг бууруулах бодлогын тусламжтайгаар 7000 юаниас давж, ядуу амьдралаасаа салав. Амьдрал нь өөдөлж эхэлснээр урт удаан хугацаанд алга болсон хуур хөгжмийн аялгуу түүний гэрээс дахин сонордох болсон юм.

Эрдэнэсан:

- Улс орны бодлого сайн байгаа. Одоо амьдрал сайхан байна. Би хуур хөгжмөө хангинуулж, намын сайн бодлогыг магтан, аз жаргалтай амьдралыг дуулмаар байна гэж сэтгэгдлээ илэрхийлж байна.

Өнөөдөр Эрдэнэсан үлгэр холбооны өв залгамжлагчаар сонгогдлоо. Тэрээр үндэсний хөгжмийн зэмсгээ үргэлжлүүлэн хийж, залуу нэг үеийнхэнд үндэсний соёлыг өвлүүлэхэд нь хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлж байлаа.

Зохиогч:ЛИ ХАНЬ, ВАН ЮЖҮӨ, ЛЮ САРНАЙ, ВЭЙ ЖИНЮЙ
Найруулагч:Saraa
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:395
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой