”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад хэрэглэгчдийн сонгосон дотоодын бүтээгдэхүүн

Хятад хэрэглэгчдийн сонголт дотоодын бүтээгдэхүүн

Хятад хэрэглэгчдийн худалдан авах чадвар дэлхийд алдартай.

Хэрэглэгчид ямар бүтээгдэхүүн, брэндэд дуртай вэ? Алибаба Судалгааны Хүрээлэн саяхан "2020 оны Хятад улсын хэрэглээний брэндийн хөгжлийн тайлан" гаргалаа. Өнгөрсөн онд Хятадын хэрэглэгчдийн худалдан авалтын бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь дотоодын бүтээгдэхүүн байв.

Huawei, Xiaomi брэндийн гар утас, Haier, Gree зэрэг гэр ахуйн хэрэгсэл, хувцасны брэнд Li Ning, Peacebird зэрэг додоодын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд таалагдаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын бүтээгдэхүүний чанар сайжирч, шилдэг борлуулалтын аргуудтай хослуулснаар олон залуу хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг татсаар байна.

Ямар хүмүүс дотоодын бүтээгдэхүүнд дуртай байдаг вэ? Дотоодын бүтээгдэхүүнүүд хэрхэн алдартай болсон бэ? Цаашид энэ нь хэрхэн хөгжих вэ?

        Дотоодын бүтээгдэхүүн худалдаж авах дуртай хүмүүс

    Дотоодын шинэ брэнд худалдан авдаг хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь эмэгтэй хэрэглэгчид, талаас илүү хувь нь “95-аад оны дараах”, 60 хувь нь гуравдагч зэрэглэлийн болон түүнээс дээш түвшний хотуудын иргэд байна.

    Сүүлийн жилүүдэд дотоодын олон брэндүүд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, тэдний зах зээлд эзлэх хувь улам өргөжиж байна. 2019 онд Alibaba-ийн жижиглэн худалдааны өргөн хэрэглээний 16 төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн эзлэх хувь 72 хувьд хүрэв. Tmall-ийн "5.1"-ний худалдааны өдрүүдийн үеэр Midea-ийн борлуулалтын орлого нэг тэрбум юаниас давж, жилийн өмнөхөөс 100 хувиар нэмэгдэж, Грейний барааны борлуулалт 600 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 300 хувиар нэмэгдсэн байна. Bear, MIJIA , Airmate гэх зэрэг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа, борлуулалт хоёр дахин нэмэгдэж, улам их эрч хүчтэй болсон.

    Бээжингийн охин Шяо Тан гоо сайхны бараанд дуртай бөгөөд коллежид сурч байхдаа олон  төрлийн гоо сайхны брэндүүдийн бүтээгдэхүүнийг туршиж эхэлсэн байна. Энэ жил тэрбээр дотоодын үйлдвэрлэсэн олон бүтээгдэхүүн худалдан авлаа.

- Би өмнө нь олон улсын нэр хүнд бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг байсан. Чанар нь баталгаатай гэж боддог байсан. Саяхан Perfect Diary, Orange Blossom зэрэг дотоодын брэндүүд олны хүрээллийг олж, чанар нь ч сайн учир нүдний тень, хацар өнгөлөгч, уруулын будаг зэрэг нь миний өдөр тутмын хэрэглэх дуртай зүйл болсон гэж тэрээр ярилаа.

- Хувцасны брэндүүдийн дунд Ли Нин брэнд улсын дотоодын хэрэглэгчдийн хүрээллийг олж байна. Урьд нь загвар муутай байсан спортын брэндээс залуучуудын өмсөх дуртай брэнд болон хувирчээ. Өмнө нь Ли Нин спортын хувцас л зарж байсан гэж боддог байсан, загвар нь ч муухай онцгүй санагдаж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ли Ниний хувцас илүү загварлаг болж аажмаар чиг хандлагатай брэнд болжээ гэж Шяо Чэнь ярив. Тэрээр ихэвчлэн загварлаг брэндүүдийг худалдаж авдаг Бээжингийн спорт сонирхдог залуу юм. Гэхдээ олон улсын загварын брэндүүдийн үнэ ерөнхийдөө өндөр байгаа нь сурч байгаа оюутан Шяо Чэний хувьд бага зэрэг хүндрэлтэй байсан. Харин "Хятад Ли Нин" брэнд нь ердөө л түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн байна. Хувцас нь чиг хандлагатай, үнэ нь ч тохиромжтой.

    Гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбарт Хятадын брэндүүд илүү хүртээмжтэй байдаг. Гар утас худалдаж авахыг хүсч байгаа бол хэрэглэгчдэд зориулж Huawei, Xiaomi, OPPO зэрэг дотоодын брэндүүд байдаг. Том гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбарт Haier, Gree зэрэг брэндүүд улам сайжирч, Beiding, Xiaoxiong Electric зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн брэндүүд шинээр гарч ирж байна.

Дотоодын бүтээгдэхүүнийг хэн худалдаж авдаг вэ? Alibaba-ийн мэдээллээс харахад дотоодын шинэ брэнд худалдан авдаг хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь эмэгтэй хэрэглэгчид, талаас илүү хувь нь "95 оноос хойш төрсөн залуус", 60 хувь нь гуравдагч зэрэглэлийн болон түүнээс дээш түвшний хотуудаас ирсэн хүмүүс байдаг. "2020 оны Хятад улсын хэрэглээний брэндийн хөгжлийн тайлан"-д "Хятадын брэндүүд гурван чиг хандлагыг харуулдаг. Залуус, илүү том хотууд, эмэгтэйчүүд илүү хамрагджээ. Том хотуудын залуу эмэгтэйчүүдэд соёлын хэрэглээ илүү тодорхой байдаг. Дотоодын соёлын бүтээгдэхүүний гол хэрэглэгчдийн бүлэг юм.” 

Зах зээл чимээгүй өөрчлөгдөж, дотоодын бүтээгдэхүүн улам бүр олны анхаарлын төвд орж байна, улам олон залуучууд дотоодын бүтээгдэхүүн худалдан авах дуртай болжээ.

         Шинэ боломж нээгдэж байна

Худалдааны платформ нь шууд нэвтрүүлэг хийх, хил дамнасан шинэ зах зээлд нэвтрэх боломж олгов.

"Хятад брэндүүдийн чанарыг сайжруулах үр нөлөө нь илэрхий бөгөөд хэрэглэгчдийн үндсэн сонголт болжээ." гэж JD.com саяхан "2020 оны Хятад брэндийн хэрэглээний чиг хандлагын тайлан"-д бичсэн байна. JD.com-ийн мэдээллээс харахад 2019 онд Хятадын брэнд бүтээгдэхүүн, брэндийн тоо, байрлуулсан захиалгын тоо, захиалгын хэмжээ нь өнгөрсөн жилийн мөн үеэс харьцангуй их байв.

Яагаад дотоодын бүтээгдэхүүнүүд олон улсын том нэртэй брэндүүдтэй ижилхэн өрсөлддөг вэ?

Цахим худалдааны платформ нь үржил шимтэй хөрсийг бий болгож өгсөн юм. Алибаба группын дэд ерөнхийлөгч Лю Бо:

- Tmall платформ дээр Хятад брэндүүд хурдацтай хөгжиж байна, Tmall-аас Дэлгүүрийн гүйлгээний дүн нь 100 сая юаниас давсан байна.

Шууд нэвтрүүлэг нь хуучин брэндүүдийн борлуулалтад шинэ замыг нээжээ. Alibaba-ийн мэдээллээс үзэхэд 2019 онд хуучин брэндүүдийн 67 хувь нь шууд нэвтрүүлгийг ашиглан борлуулалт хийсэн. Гэр ахуйн хэрэглээ, хоол хүнсний салбар дахь брэндүүдийг шууд нэвтрүүлгээр борлуулсан нь тус салбарын нийт борлуулалтад тус тус 21.6, 13.3 хувийн өсөлт авчирсан байна. Хоёрдугаар сард Шин Хуалөү хүнсний үйлдвэрийн компани шууд нэвтрүүлгээр секундын дотор 130 мянган хайрцаг бүтээгдэхүүн зарсан гэх зэрэг олон жишээ өдрөөс өдөрт хурдтай нэмэгдэж байгаа онлайн шууд худалдааны өсөлтийг харуулж байна.

Чанарыг тасралтгүй сайжруулсан нь дотоодын бүтээгдэхүүн хүмүүсийн хүртээлд хүрсний гол үндэс суурь юм. Маккинси 2020 оны хэрэглэгчийн судалгааны тайланд Хятадын компаниуд хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэхээ больсон. Харин бүтээгдэхүүний чанар, гүйцэтгэл, үнэ цэнийг сайжруулахыг хичээж байна. Судалгаагаар сүүн бүтээгдэхүүн, дижитал бүтээгдэхүүн болон бусад категорийн хэрэглэгчдийн бараг гуравны нэг нь өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний хувьд Хятад брэндийг сонгодог болжээ гэж тэмдэглэсэн байна.

Бээжин их сургуулийн Гуангхуа менежментийн сургуулийн орлогч дарга Жан Ин сурвалжлагчид хандан:

- Хятад улсын үйлдвэрлэлийн түвшин, брэндийн үйл ажиллагааны түвшин байнга сайжирч байгаа тул дотоодын брэндийн хэрэглэгчдийн хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэж байна. Брэндүүд нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд их ахиц дэвшил гарсан. Хятад улсын үйлдвэрлэлийн салбар нь үр ашгийг дээшлүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган, хэрэглэгчдийг өндөр чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангаж чадсан байна.

Ирээдүйд "Дотоодын шинэ бүтээгдэхүүн" иргэдийн хүртээл болох боломжтой

Маркетингийн ажлыг сайн хийх нь Хятадын брэндийг хөгжүүлэх түлхүүр бөгөөд урт хугацааны туршид дотоод ур чадвараа хөгжүүлэх нь хөгжлийн үндэс юм.

Алибаба энэ жил худалдаачдад бүтээгдэхүүний шинэчлэл, бие даасан брэндийн ажлыг хурдасгахад туслах зорилгоор "Шинэ үндэсний бүтээгдэхүүний төлөвлөгөө-2020"-ийг шинэчлэн зарласан. Хэрэглэгч бүрийн худалдан авалтад гурван төрлийн хятад брэндтэй болгохыг санаачилж байна. JD.com нь Хятадын брэндүүдийн онлайн хөгжлийг урсгал, маркетинг, капитал, үйл ажиллагаа, хэрэгсэл гэсэн таван чиглэлээр хөгжүүлэх зорилгоор "Шинэ үндэсний бүтээгдэхүүний төлөвлөгөө" гаргалаа. Пиньдүөдүө нь тавдугаар сарын эхээр "Илүү сайн амьдрал - Хятадад үйлдвэрлэв" нэртэй лангуу нээсэн. 10 хоногийн дотор 200 сая хүн захиалга өгч, 400 сая хүн дотоодын бүтээгдэхүүн худалдан авалтад оролцов.

Цахим худалдааны платформууд дотоодын бүтээгдэхүүнийг дэмжих төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Улмаар интернэт нэвтрүүлэх нь Хятад брэндүүдийн хувьд зах зээлийг нээх гол арга зам болжээ. Цар тахлын гэнэтийн дэгдэлт нь хүмүүсийн хэрэглээний эрэлтийг оффлайнаас онлайн хэлбэрт шилжүүлэхэд хүргэсэн. Үндэсний Статистикийн Товчооны мэдээллээс харахад эхний улиралд бараа бүтээгдэхүүний онлайн худалдаа 5.9 хувиар өссөн байна. Худалдааны дэд сайд Ван Биньнань:

- "5.1"-ний амралтын үеэр бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа өнгөрсөн жилийн мөн үеэс 36.3 хувиар өсч, энэ нь цар тахлын тархалтыг бууруулах, хэрэглээг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэв.

    Богино хугацаанд интернэт, маркетингийн ажлыг сайн хийх нь Хятадын брэндийг хөгжүүлэх түлхүүр. Гэхдээ урт хугацаанд дотоод чадвараа дадлагажуулах нь аж ахуйн нэгжийн хөгжлийн үндэс юм. "Хятад хэрэглэгчдийн брэндийн хөгжлийн тайлан-2020"-д цар тахлын дараа хэрэглэгчийн амьдралын хэв маяг, салбарын чиг хандлагын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлэх, дижитал хувиргалтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, бүх сувгийн зохион байгуулалт, дижитал боловсон хүчин бэлдэх, хангамжийн эрч хүчийг сайжруулах, байгууллагын хариуцлагыг сайжруулах явдал нь дотоод ажлын тодорхой бус байдлыг аргацаах урт хугацааны шийдэл юм гэж дурдсан байна.

- Эзэмших арга нь чухал боловч үнэ цэн хайхаас татгалзаж болохгүй. Хэрэглэгчдэд таалагдсан брэндүүдийг бүтээхэд цаг хугацаа шаардлагатай. Брэндийг нэг шөнийн дотор хийж болохгүй. Хэрэглэгчдэд үнэ цэн бий болгох ёстой гэж Жан Ин хэлэв.

Дотоодын бүтээгдэхүүний өсөлт нь Хятадын үйлдвэрлэлийн салбарын ерөнхий түвшин, дизайн, үйлчилгээний түвшин тасралтгүй сайжирч байгаагийн цаана оршино. Үүний дагуу хятадуудын хэрэглээний түвшин байнга сайжирч байна. Дотоодын бүтээгдэхүүний эрэлт нь хямд, чанар сайтай төдийгүй чанар, загвар, соёлын агууламжтай байхыг хүсэж байдаг. Жан Иний үзэж буйгаар шинэ үеийн залуучуудын хэрэглээний хүч нэмэгдэхийн хэрээр дотоодын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрөх нь улам бүр нэмэгдэх болно. Хятадын эдийн засгийн тасралтгүй өсөлтийн нөхцөлд Хятадын брэндүүд ирээдүйд иргэдийн хүртээл болох боломжтой.

05-р сарын 22-нд Шанхай хотын Юйюань Mall-д 50 гаруй брэнд болон олон шинэ бүтээгдэхүүнийг дэлгэн орлуулсан зугаа цэнгэлийн парк нээгдэв. Энэ зурагт 05-р сарын 24-нд тус паркад байрлах том цагаан туулайн поп дэлгүүрийн өмнө зургаа авахуулж буй иргэн. Зургийг: ВАН ЧҮ

Энэ оны эхний улиралд дотоодын брэнд Huawei 5G гар утас P40 цувралыг худалдаанд гаргасан нь олон иргэдийн анхаарлыг татжээ. Ханжөү хот дахь Huawei дэлгүүрт байдаг P40 цуврал гар утастай танилцаж байгаа үйлчлүүлэгчид. Зургийг: ЛӨН ВЭЙ

05-р сарын 15-ны өдөр Шаньдүн мужийн Чиндао хотын Жимо дүүрэгт байрлах Чиндао Аллендал ХХК-ний борлуулалтын ажилтнууд шууд нэвтрүүлгээр бүтээгдэхүүнийг танилцуулав.  

Зургийг: ЛЯН ШЯОПЭН 

 

Зохиогч:ШЮЙ ПЭЙЮЙ
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:339
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой