Цэгээ нь гүүний сүүг исгэж хөрөнгөжүүлэн хийсэн монгол үндэстний уламжлалт ундааны нэг төрөл юм. Сэнгэнэм сайхан исгэлэн амттай, шим тэжээл сайтай, элдэв өвчин эмгэгээс сэргийлэн засах үйлчилгээтэй болохоор монгол эмийн хөлөг болдог.
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны төв Балгаргол суурингаас өмнө 3 км зайтай байрлах “Чандаган цагаан” цагаан адууны саамын газар нь тус хошууны адууны аж ахуйн хүрээлэнгийн цэгээ борлуулах газар юм.
Тус цэгт 2012 оноос хойш цагаан адууны тусгай өрх цэгээгээ боловсруулан борлуулж эхэлсэн байна. Баруун Үзэмчин хошууны цагаан адууны тусгай өрх Эрдэнэбаяр, Соёлбаатарынх цэгээ исгэж борлуулаад есөн жил болж байгаа бөгөөд ашиг орлого нь сайн байна.
Энэ жил 40 гүү сааж, уламжлалт аргаараа цэгээ боловсруулж, өдөрт дунджаар 50 гаруй кг худалдан борлуулдаг байна. Гүү саах машин, айраг бүлэх машин, боож баглах машин зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй ба тусгай цэгээ уух өрөө гаргаж вичат зэрэг олон арга замаар борлуулж байгаа юм.