”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сансар судлалын “Давосын форум” Хятад улсад болно

Сансар судлалын “Давосын форум” Хятад улсад болно.

Хятад улс, АНУ, ОХУ зэрэг 8 орны сансар судлалын байгууллагын албан тушаалтан зэрэг хүмүүс Бээжингийн цагаар 6-р сарын 29-ний орой онлайн хэлбэрээр “Сансрын технологийг энх тайвны зорилгоор ашиглах тухай 3 дахь удаагийн олон улсын судлан ярилцах хурал”-ын хоёрдугаар удаагийн бэлтгэл хурлыг хийсэн байна. Улс орнуудын сансар судлалын байгууллагын албан тушаалтан, эрдэмтэн, бизнесмен зэрэг хуралд оролцсон төлөөлөгчид Хятад улсад зохиогдох 3 дахь удаагийн их хурлаар олон улс хамтран ажиллаж, хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө ашиг тус бүтээх дуу хоолой, санаачилга гаргахыг хамтаар хүсэн эрмэлзсэн байна.

Сансрын технологийг энх тайван (эрүүл мэнд)-ны зорилгод ашиглах олон улсын судлан ярилцах хурал бол Хятад улсын Сансар судлалын нийгэмлэг, Хятад улсын дэвшилтэд технологийг аж үйлдвэржүүлэх судалгааны хурал, Олон улсын энх тайвны холбоо (сансар судлал) хамтран зохион байгуулсан олон улсын томоохон оны хурал юм. Олон улсын сансар судлалын академи IAA, Олон улсын сансар судлалын нэгдсэн холбоо IAF, АНУ-ын сансар судлалын сан, Олон улсын сансрын уудамд судалгаа хийгчдийн нийгэмлэг, Олон улсын сансар судлалын их сургууль, Райс их сургуулийн Олон улсын сансрын анагаах ухааны олон улсын дээд хэмжээний хурал, Олон улсын сансрын хууль зүйн судалгааны нийгэмлэг зэрэг олон улсын сансар судлалын олон том байгууллагын албан тушаалтан хамтаар их хурлын нэгдсэн даргаар ажиллаж байна. Их хурал нь “Нэг сансрын уудам, нийтийн гэр орон” сэдвээр жил бүрийн 11-р сард Хятад улсад зохиогддог. Өмнө нь хоёр удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд тус хурлыг хүмүүс сансар судлалын “Давосын форум” хэмээн нэрлэдэг болжээ.

29-нд болсон онлайн бэлтгэл хурлыг Олон улсын энх тайвны холбоо (сансар судлал)-ны гүйцэтгэх дарга, Олон улсын сансар судлалын академийн академич Ван Тянь-И даргалсан юм.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:325
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой