”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

99 жилийн их аян буюу өнөөдөр

99 жилийн их аян буюу өнөөдөр

2020 оны 07-р сарын 01-ний өдөр Дэлхийн хамгийн том улс төрийн нам болох ХКН байгуулагдсан 99 жилийн ой тохиож байна. Анх 50 орчим л гишүүнтэй байсан нам 99 жилийн түүхтэй болж, 71 жил засаг барин, одоо 90 сая гаруй гишүүнтэй болж, Хятадын ард түмнийг удирдан, олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30-аас илүү хувийн хувь нэмэр оруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр боллоо...

"Хятадын ард түмний аз жаргалтай амьдрал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандал" бол ХКН-ын уг санаа, үүрэг хариуцлага байж, үүний төлөө хичээн зүтгэсээр иржээ.

Чинээлэг нийгмийг байгуулахад ганц ч хүнийг орхигдуулахгүй - Ши Жиньпин

ХКН өнгөрсөн зууны 70-аад оноос хойш ард түмнээ дайчлан ядуурлыг бууруулахын төлөө ажиллан, 700 сая иргэдээ ядуурлаас гаргажээ. Хятадын хөдөө орон нутгийн ядуурлын төвшин 1978 онд 97.5 хувь байснаасаа 2019 он гэхэд 0.6 хувь болон буурчээ.

2020 оны байдлаар Хятадын хөдөө тосгоны 5 сая 510 мянган хүний амьдрал ядуу хэвээр байна. ХКН 2020 оны эцэс гэхэд хөдөөгийн ядуу амьдралтай хүмүүс өлсөж даарахын зовлонгүй болж, заавал сурах насны боловсрол, эм эмнэлгийн үндсэн тусламж, орон сууцын аюулгүй байдал зэргийг баталгаажуулж, өнөөгийн стратегийн нөхцөлд бүх иргэдээ ядуурлаас гаргана гэх зорилт тавин ажиллаж байна.

Египетийн Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Салах Азли хэлэхдээ: Хятад улс ядуурлыг амжилттай бууруулж чадсан нь ХКН ард түмнийхээ төлөө ажилласаар байгаагийн нотлол юм. ХКН ард түмнийхээ мөрөөдлийн төлөө ажиллаж буй учраас ард түмэн нь намаа хүрээлж байдаг гэжээ. 

Ард түмэн, тэдний амь нас хамгаас үнэтэй, ард түмний амь нас, эрүүл мэндийг ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой – Ши Жиньпин

2020 онд гай газар доороос гэдгээр цар тахал гарч нийт хүн төрөлхтнийг сүрдүүлэв. ХКН ард түмнээ дайчлан гайт тахлын эсрэг ган төмөр мэт бэх хана хэрмийг “босгож”, цар тахлын эсрэг хүч нэгтэй тэмцлээ.

Халдварт тахалтай хийж буй энэ дайнд Жүн Наньшань, Ли Ланьжуань зэрэг ХКН-ын гишүүд үлгэр жишээ болон, өмнө фронтод гавшгайлж, тэдний үйл хэрэг Хятадын 1 тэрбум 400 сая иргэдийн талархлыг хүлээв.

Би намын гишүүн, би явъя... Намын гишүүд нь намайг дагаад... аюул бэрхшээлийн өмнө намын гишүүд ухарч хойш суулгүй хошуучлан ажиллаж, олон түмэндээ үлгэр жишээ болж байна. Тэдний энэ эрэлхэг байдал хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, олон хүмүүс намд элсэх өргөдөл дэвшүүлж, өмнө фронтод тэдэнтэй хамт ажиллав.

Цар тахлын эсрэг ажилд нийт 30 сая гаруй ХКН-ын гишүүн оролцжээ. Үүнээс 396 намын гишүүн, албан тушаалтан амь үрэгдэж, 2337 намын гишүүн цар тахлын эсрэг ажиллах явцдаа халдвар авав. Нийт 25 мянган хүн цар тахлын эсрэг ажиллан, намд элсэх өргөдлөө дэвшүүлэв.

Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, цар тахлын эсрэг дайнд ялалт олохын тулд хамгийн сайн эмч нарыг дайчлан, хамгийн шинэ төхөөрөмжийг ашиглан, бүх улсаараа хөдлөн ажиллалаа.

ОХУ-ын Коммунист намын Төв хорооны дарга Зюганов: Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар цар тахлын эсрэг тэмцэлд чухал амжилт олоод зогсохгүй Хятад улс бусад улс орнуудын цар тахлын эсрэг тэмцэлд туслан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаа үнэн бодитой үйл хэргээрээ харуулж чадлаа.

"Бүс ба зам"-г хамтаар байгуулах нь Хятад улс дэлхий нийттэй боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлсэн хөгжил цэцэглэлтийн өргөн чөлөө юм – Ши Жиньпин

2019 онд “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа улам өргөжиж, хамтын ажиллагааны баримт бичиг 200-г давж, дэлхий нийтийн сорилтыг ялан давах, боломжийг бүрдүүлэх, итгэлийг бэхжүүлэхэд эрч хүч, оюун ухаан нэмэрлэж байна. 2019 оны 3-р сарын байдлаар Хятад улс “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудтай хилийн чанадад хамтын ажиллагааны 82 парк байгуулж, тухайн улс орнуудад 2 тэрбум ам долларын татвар төлж, 300 мянган ажлын байрыг бий болгов.

Өмнөд Африкийн Африк-Хятад судлалын төвийн захирал Дэвид Моняе: “Бүс ба зам” санаачилга нь Хятадын, мөн ч дэлхийнх юм, тэр нь Африкийн холбооны 2063 оны төлөвлөгөөтэй нийцэж, Хятад, Африкийн хөгжлийн зорилтыг холбож, Африк тивийн хөгжлийн шаардлагатай нийцэж байна гэжээ.

Экологийн орчноо нүдний цөцгий шийгээ хайрлаж хамгаалах хэрэгтэй - Ши Жиньпин

Хятадын ойн бүрхэц 1949 онд 9 хувь л байсан бол одоо 23 хувьд хүрч, хөрсний цөлжилтийг үр ашигтай зогсоож, цөлжсөн бүс нутгийн 70 сая иргэнээ ядуурлаас гаргажээ.

Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үр дүн тод томруун байж, олон улсын экологийн засаглалд идэвхтэй оролцон, дэлхийн тогтвортой хөгжилд чадвар ухаан, төсөл шийдлээрээ хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Өнгөрсөн 40 жилийн турш, Японы нуур цөөрмийн бохирдлыг засах судлаач Инамори Юйхэй жилд хэд удаа Хятадад ирж ажиллаж байв. Тэрээр хэлэхдээ: "Уул улс бол алт эрдэнээс үнэтэй" гэх үзэл баримтлал нь Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү үзэл баримтлал нь Хятадын уламжлалт соёлоос үндэс улбаатай бөгөөд Хятадын үндсэн байдалд нийцэж, Хятадын үндэсний экологийн орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Хятад улс экологийн хамгаалалтад хүч хөдөлмөр зарцуулснаар экологийн орчин тасралтгүй сайжирч, хүн байгаль эе зохицолтой чиглэл рүү хөгжиж байна гэжээ.

NASA-ийн 2019 оны 2-р сард нийтэлсэн нийтлэл болон хиймэл дагуулын зургаас харахад, өнгөрсөн 20 жилд дэлхий маань улам "ногоон" болж байна, үүнд Хятад, Энэтхэг хоёр орон маш их хувь нэмэр оруулж, дэлхийн ногоон бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Нийтийн хөрөнгө нийтийнх байх ёстой, дураараа ашиглаж, эзэмшиж болохгүй. Нийтийн эрх ашиг нийтийнх байх ёстой, зоригоороо хувьдаа ашиглаж болохгүй - Ши Жиньпин

2012 онд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш Ши Жиньпин намаа чанд цэгцэлж, авилгатай хүчтэй тэмцэх итгэл шийдвэр нь дэлхий нийтэд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Өнгөрсөн жилүүдэд албан тушаалаас чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо, тушаал зэрэглэл нь хуучныгаа бодвол илт нэмэгдсэн байдаг.

"Нью-Йорк таймс" сонин "Нарийн бичгийн даргын авилгатай тэмцэх ажлууд олны сэтгэлийг олов" хэмээх нийтлэл бичиж, Ши Жиньпиний удирдсан авилгатай тэмцэх хөдөлгөөн нь жирийн иргэдийн дарамтыг маш их хөнгөлсөн гэжээ. Арбани улсын сэтгүүлч Перистери нэгэн өгүүлэлдээ: Авилгатай тэмцэх явцад заримдаа хүнд хэцүү байдлыг туулах ч алс хэтийн зорилтын төлөө түр хугацааны зовлонгоос айж сүрдэхгүй, давж туулна гэдгийг ХКН-ын шийдвэр зориг харуулсан гэжээ.

ХКН-ын 99 жилийн ойг тохиолдуулан эрч хүчтэй хэвээр байж, нэн илүү хөгжин дэвшихийн ерөөлийг дэвшүүлье.

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:953
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой