”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ноос ноолуурын ашиглалтын тухай нандин хүүрнэл

Хөдөө орон нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тухай цуврал мэдээлэл

    Зуны эхэн сард малчид хонио хайчилж, завгүй ажилладаг. Хонь хайчлах нь зуны улирлын гол ажил бөгөөд малчид хонио хайчлахын зэрэгцээ ноос, ноолуурын үнэнд, зах зээлд анхаарал тавьж эхэлдэг. Малын гаралтын үнэ өндөр бол малчдын магнай тэнийж, сайхан амьдралаа төлөвлөж төсөөлнө.

 Энэ жил Шил нутгийн зуны эхэн сард бороо хур тэгш, мал унаа эрт ногоонд цадсан болохоор малчид маань сүүлийн өдрүүдэд ямаагаа самнан, хонио хайчилж, хургаа хяргаад ажил ихтэй. Энэ дундаас Авга нутгийн малчид ажлаа амжуулахын зэрэгцээ айл саахалтдаа туслалцан, хөөр баяртай ажил амьдралаа өрнүүлж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.

Авга хошууны Наранбулаг сумын Саруултуяа багийн малчин Мөнхбаатар, Мөнгөнцэцэгийнх тус хошууныхаа хойд Шил газар нутагладаг. Голчлон урианхан хонь маллаж байна. Мөнгөнцэцэг:

- Өмнө нь хонины ноосоор эсгий хийж монгол гэрийн бүрээс, ширдэг дэвсгэр, гутал оймс, эмээлийн тохом, хурганы уут гэх зэргээр олон юманд хэрэглэдэг байсан. Нийгмийн хөгжлийг дагаад энэ бүгд хэрэглэгдэхээ больж, хонины ноосоо шууд зардаг болсон. Манайх 300 гаруй хоньтой. Хонь болгоноос дунджаар 1.5 кг ноос гарч, хурганаас 300 гр ноос гардаг гэж хэллээ. Нээрээ л малчин бүсгүй Мөнгөнцэцэгийн ярьсан шиг ноос, ноолуураа өөрсдөө боловсруулж ашиглах, боловсруулсан бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах ажил малчин түмэнд шаардагдаж байгаа юм.

Авга хошууны Баянтуг сумын Номгон багийн малчин Дурсгалт:

- Манайхан бүгд Шил газарт нутагладаг учраас ихэвчлэн хонь малладаг. Хонь өлчир даацтай амьтан болохоор зуны эхэн сард ногоо хөөж, хөлс гарснаас болж хонины ноос нь хөөрч хөндийрдөг. Яг л энэ үед хайчилж хөнгөлж өгдөг нь манай монголчуудын уламжлалт мал аж ахуйн ухаан. Ноосоо нас гүйцсэн хонины, хурганы, ахар гэж төрөлжүүлэн нэрлэдэг юм. Торгон намрын эхээр хонио дахин нэг удаа хайчилдаг ба тэр ноосыг ахар гэдэг. Ахар ноосоор эсгий хийхэд тохиромжтой. Эсгий хийхэд урьдаар ноосоо савж, дараа нь тэгшхэн газар дээр тавьж зулна. Дараа нь жигд сайхан ус сүрчиж бага тавьж сэврээнэ. Усалж дууссаны дараа тэгш сайхан бөөрөнхийлөн чанга хуйлаад татлага дээсээр ороож хоёр морьтой хүнд гогцоог нь өгч эсгийгээ татуулна. Зулж гарсан эсгийг “хүүхэн эсгий”, татаж гарсан эсгийг “хүү эсгий”, дараахыг нь “эх эсгий” гэдэг ба нэг эсгий ингэж гурван алхмаар бүтдэг юм гэу ярьлаа. Дурсгалт хонь хайчлах цагаар эсгий хийх үйлийн тухай ингэж сайхан тайлбарласан нь ноос, ноолуурын ашиглалтын тухай мэдлэгийг илүү олон хүнд хүргэх гэсэн санаа юм.

Авга хошууны Хонгоргол сумын Алтандүүрэн багийн малчин Төгсийнх хонио хайчилж дуусах дөхөж байв. Төгс:

- Манай монголчууд ердөө хүүхдүүдээ хөлд орж, ухаан суумагц мал унаатай ойртуулж, мал маллах ухаан сургадаг. Намайг бага байхад самнаж байсан ямааг дахиж самнуулах, номхон хурга хайчлуулах мэтээр ямаа самнаж, хонь хайчлахыг сургасан. Тэгэхдээ мөн унгас ноосыг нь гээж орхигдуулахгүй бөгөөд арьс махыг нь гэмтээхгүй байхыг хичээдэг. Мөн хонины хашаан дахь ноосыг түүлгэж, хог шүүрдүүлдэг байсан гэж хэллээ. Мал аж үйлдвэрлэлийн бүх үйл явцад цэвэр сайхан ажиллахыг анхаардаг. Хонь хайчлахад мөн адилхан. Монголчууд маань үр хүүхдээ хар багаас нь ажилд сургахдаа ариун цэвэрч байхыг онцлон захиж сургадаг.

Авга хошууны Бэлгүүдэй суурингийн Бундарь багийн малчин Бүрэнбаяр, Сарантуяа хоёрын хонио хайчилж эхлээд хараахан удаагүй байхад нь таарсан юм. Бүрэнбаяр:

- Манайх хонио хайчлахдаа хот усны хүмүүстэйгээ хамжилцдаг. Гэхдээ бүгд л уламжлалт маягаар хонио хайчилдаг. Өнөө цагт зах зээл дээр шинэ хэлбэрийн хонь хайчлах машин төхөөрөмж гарч, зарим малчид тэрийг нь ашигладаг болжээ. Сайн хөөрсөн, нуруунд нь шороогүй хонийг хайчлахад сайн гэж сонссон. Гэхдээ манайх шиг цахилгаан нэвтрээгүй айлууд ашиглахад боломж багатай байна. Миний бодоор бол хийж сурснаараа уламжлалт аргаар хайчлах нь дээр. Энэ жил хонины ноос нэг килограмм бүртээ 5 юань, хурганых 4.4 юань хүрч байна сонирхуулсан юм.

Сүүлийн үед зах зээл дээр хонь хайчлахад зориулагдсан шинэ хэлбэрийн багаж төхөөрөмж зарагдах болсноор малчид өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан хөдөлмөр хүч, цагт хэмнэлтэй шинэ цаг үеийн багаж төхөөрөмж ашиглах болж байгаа юм байна.

Зуны эхэн сарын мал аж үйлдвэрлэлдээ Авга нутгийн малчид маань ийнхүү завгүй ажиллана. Тэд хонины гаралт ноосоо авахын зэрэгцээ зах зээлийн үнэ ханшны тухай хэлэлцэж, ноос ноолуурын тухай зоог дэлгэж сууцгаахыг нь харахад урамтай сайхан байлаа.

Зохиогч:САРААНА, СЭЦЭНТУЯА
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:2551
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой