”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах эсэхийг шийднэ

Ирэх оны 03-р сараас хойш Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах эсэхийг шийднэ.

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Эндо Тошиаки сүүлийн өдөр хэлэхдээ, ирэх оны 03-р сараас хойш Олимпын наадмыг зохион байгуулах эсэхийг шийдэх цаг хугацаа бүрэн байгаа гэжээ. Тэрээр сар гаруйн дараа дахин иймэрхүү үгийг хэлж буй нь энэ юм.

Японы NHK-ийн мэдээлснээр, Конгрессын гишүүн Эндо Тошиаки өмнө өдөр нь Японы Ерөнхий сайд Шинзо  Абэтэй уулзахдаа дээрх тайлбарыг хийсэн юм.  Үүнээс  өмнө тэрээр Японы Олимпын наадмын  сайдаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайдын ордонд  Абэтэй уулзах үеэр энэхүү тогтоолын бичгээ өргөн барьсан байна.

Эндо Тошиаки хэлэхдээ, ирэх оны 03-аас 06-р сар хүртэлх хугацаанд олимпын наадмын тамирчдыг сонгон  шалгаруулах ажлыг хийх бөгөөд тухайн үед Олимпын наадам зохион байгуулах эсэх талаар эцсийн шийдвэр гаргах болно, харин холбогдох үйл явцын улмаас ямар нэгэн нөлөө болохгүй. Олимпын зохион  байгуулах хороо одоогоор Олимпын наадмаар урьтал нөхцөл болгосон холбогдох ажлуудыг тууштай ахиулж байна гэжээ.

Мэдээнд дурдсанаар Абэд өргөн барьсан тогтоолын бичигт, түүхэнд дуртгал үлдээсэн нэгэн удаагийн  хосгүй Олимпын наадам зохион байгуулах үүрэгтэй  юм. Олимпын  наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд хяналт шалгалт, эмчилгээний системийг улам  боловсронгуй болгож, шаардлагатай төсөв хангахыг баталгаажуулах ёстой гэжээ. Үүнд Абэ, Токиогийн олимпын наадмыг  зохион байгуулах нь дэлхий дахин цар тахлын  эсрэг тэмцэл ялалт байгуулсны бэлэг тэмдэг юм, иймээс  Японы засгийн газар халдварын  тархалтыг таслан зогсоохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай хэмээн илэрхийлжээ.

06-р сарын 05-нд Японы Либерал  ардчилсан намын хурлын үеэр Эндо Тошиаки, “Токиогийн олимп, пара олимпын наадам ирэх онд товлосон цагтаа зохиогдох эсэх асуудлыг ярахад хамгийн  эртдээ ирэх оны 03-р сараас шийдэгдэнэ. Одоо Олимп зохион байгуулах эсэхийг хэлэлцэхэд арай эрт байна" гэж илэрхийлжээ.  
Эндо Тошиаки бол Токиогийн Олимпын наадам зохион байгуулах хорооны  төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг, Токиогийн Олимпын наадам зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд хяналт тавих ажлын орлогч дарга юм. Түүний өнгөрсөн сард хийсэн илтгэл нь Токиогийн Олимпын наадам зохион байгуулах  хорооны Олимп зохион байгуулах боломжтой эсэх талаар тодорхой байр сууриа илэрхийлсэн өндөр албан тушаалтны нэг юм. Үүний дараа Токиогийн Олимпын наадам зохион байгуулах хорооны гүйцэтгэх  захирал Тошихиро Муто хэлэхдээ, ирэх оны 07-р сард Олимпын наадам товлосон хугацаандаа болно  гэдгийг хэн ч  бүрэн амлаж чадахгүй юм гэжээ.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1869
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой