”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Зуслангаас дуулдах зугаатай үлгэрүүд

Хөдөө орон нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тухай цуврал мэдээлэл 3

Зуны улирал саатаж, зуслангийн дэнжид хонь хайчлан, хурга хяргах ажил ид өрнөөд малчид унасан малгайгаа авах завгүй ажиллана. Үзэмчин нутгийн малчид маань хот усныхтайгаа хамтран, бие биедээ тусалж, их ажлын ард гарахаар мэрийн ажиллаж байлаа.

Малчин Соёлт 5 цагийн хугацаанд 100 хурга хайчлав

Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Жаран багийн малчид айл саахалтаараа туслалцан, хонь хайчлах, намрын ахар хяргах, адуу дэллэх зэрэг улирлын ажлаа хийцгээдэг нь хөгжил баясалтай бөгөөд зардал хэмнэх давуу талтай байдаг аж.

Сүүлийн өдрүүдэд тус багийн малчин Сэрнээх 100 гаруй хургаа хяргахын тулд хот усныхаа ухан дүүсийг урьсан байлаа. Уригдсан 4 хүний дундаас малчин Соёлтыг онцгойлон урьсан байжээ. Яагаад гэхээр Соёлт ноднин Сэрнээгийнд айлчилж ирэхдээ эднийх 100-аад хургаа хэдүүл нийлж хяргасан гэдгийг сонсоод “Залуу байсан бол ганцаараа хийх ажил” хэмээн амны аяар хэлсний хариуд Сэрнээ “Тэгвэл ирэх жил манайх 150 гаруй хурга хайчилна. Таныг онцгойлон урья. Гэхдээ та 100 хурга хайчлахад болно, үлдсэнийг нь бид хайчилъя” хэмээн ярьж тогтсон нь энэ байжээ. Ийнхүү Сэрнээгийнх хургаа хайчлахдаа Соёлтод онцгойлон чимээ өгч, Соёлт ч хэлсэн ёсоороо ирээд 5 цагийн хугацаанд 100 хурга хайчлан, хэлсэн үгэндээ хүрч үүргээ амжилттай биелүүлсэн байна.

Соёлт энэ жил 53 настай. Угийн ажилч хөдөлмөрч хүн бөгөөд өөрийн ажлаа амжуулахаар барахгүй бусдын ажилд ч тус дэм болж явдаг сайхан сурталтай малчин нэгэн. Эднийх ам бүл дөрвүүл, хүү нь гадаад улсад суралцаж, охин нь хошуун төвт дэлгүүр ажиллуулан, Соёлт гэргийн хамт 200-аад бог мал, 60-аад бодоо додомдож, чинээлэг амьдралтай аж төрж яваа юм. Ингээд Соёлт 50 гаруй насандаа залуу үеийн ааг омогтой ид насны хөдөлмөрийн чадвараа нэг сорьж үзээд хэлэхдээ:

- Яахав, энэ жилийн хувьд анх удаа хурга хяргаж байгаа учраас гар цуцсан шиг байна. Би 14 наснаасаа хурга хайчилж эхэлсэн, сайн хайчилдаг хүмүүсийг дагаад уралдаж хяргадаг байлаа. Энэ хоёр жил хагас өдөрт 70- 80 хурга л хайчилдаг боллоо. 50 гараад 100 хургыг хэр удаан хайчилж болохыг мэдлээ. Хонь хурга хайчлахад сайн хайч, хайч сайн билүүддэг хүн байх хэрэгтэй шүү гэлээ. Соёлтын маш богино цагийн дотор ийм олон хурга хайчилсныг харсан гэрийн эзэн Сэрнээ хэлэхдээ:

- Манай Соёлтод нэг өдрийн хугацаа өгсөн бол 150 хургыг бүхнийг хайчлах байх. Дүүдээ баярласан шүү. Сайн хайчилж байна. Өнөө цагт ингэж түргэн сайн хайчилдаг хүн ховор болжээ хэмээн бишрэн ярилаа.

Шаргуу хөдөлмөрийн ур, шантаршгүй зоригийн хярыг түмэн олондоо гайхуулсан малчин Соёлтын хөдөлмөрч араншин малчин залуучууддаа үлгэр дуурайл болох нь дамжиггүй.

Хот орсон малчдын хурга хяргах баг

Зүүн Үзэмчин хошууны хэсэг малчид хошуун төвт орж зүгээр суугаагүй, сурагч харахын дагуу сэлүү цагаараа үйл оёдол хийж, мал аж үйлдвэрлэлийн улирлын ажилд шаламгайлан, хөөдөө орон нутагт хүрч хурга хяргаж орлогоо нэмэгдүүлдэг байлаа.

Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Ангар багийн малчин бүсгүй Алтаа, Хүрээтнуур сумын Хөгжилт багийн малчин Занданцэцэг, Хатавч суурингийн Баяндулаан багийн малчин Баатар-Арслан, Улиастай суурингийн Энхжаргалан багийн малчин Цэцэнбаатар, Соёлцэцэг, Эрдэмт, Сувд нар бол хот орсон малчид юм. Сүүлийн жилүүдэд тэд тусгайлан хурга хяргах баг байгуулж, хонь хайчилж хурга хяргах улирлаар хөдөө орон нутагт хүрч, хурга хярган орлогоо нэмэгдүүлсээр иржээ. Хурга хяргах багийн ахлагч Алт энэ тухай хэлэхдээ:

- Бид 2014 оноос эхлээд өнөөдрийг болтол 6 жил хурга хяргаж байна. Ердөө 5 - 7 хүн нэг баг болж хурга хяргадаг. Энэ жил бид хэдүүл 05 дугаар сарын 29-ний өдрөөс одоог болтол өдөрт дунджаар 300 - 500 хурга хярган, өнөөдрийг болтол нийт 10 мянга гаруй хурга хяргаж байна гэлээ. Тус багийн гишүүд бүгд хошуун төвт оршин сууж байгаа болохоор оройдоо хошуунд ирж, дараа өдрийн хурга хяргах ажлаа тохируулахын дагуу хайчаа билүүдэж бэлэн болгодог байна. Тэд хүн бүр 2 - 3 хайчтай, тусгай хайч билүүдэх хүнд хайч бүрийг 10 юаниар билүүдүүлдэг байлаа.

Хот орсон малчдын хурга хяргах баг нь олон жилийн турш хурга хяргах ажлыг хийж байгаа учраас захиалга ихтэй байж, өдөр бүр эртэлж оройлон хөдөлмөрлөдгөөс орлого ч сайтай байлаа. Тэд хурга бүрийг 5 юаниар хяргаж, өдөрт дор хаяж 300 хурга, ихдээ 600 - 700 хурга хяргадаг. Тэдний дотор сайн хяргадаг нь 100 - 130 хурга хяргаж, тааруу нэг нь ч 70 - 90 хурга хяргадаг. Өнөөдрийг болоход хурга хяргаж яваа малчдын хурга хяргасан цэвэр орлого нь хагас сард 7000 юаньд хүрч, дахиад хагас сартай бол хурга хяргах ажил дуусан, хүн бүр дор хаяж 12000 - 15000 юанийн цэвэр орлоготой болох юм байна.

Хамтдаа баяжих замыг шаргуу хөдөлмөрөөрөө дүүргэж яваа малчдын маань зүтгэл тэмүүлэл юутай сайшаалтай ажээ.

Зохиогч:САРААНА, С.БИЛЭГТ
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнголын сонин
Мэдээ үзсэн:2325
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой