”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өндөр зэрэглэлийн био аюулгүй байдлын лаборатори байгуулж эхлэв

Өндөр зэрэглэлийн био аюулгүй байдлын лаборатори байгуулж эхлэв.

ӨМӨЗО-ы 30 сая юанийн хөрөнгө оруулалттай олон нийтийн эрүүл мэндийн салбарын өндөр зэрэглэлийн био аюулгүй байдлын анхны лабораторийг Эрээн хотод байгуулж эхэллээ.

Уг төсөл нь 2019 оны 05-р сард барилгын ажлаа эхлүүлсэн байна. "Хулганын тахлын шинжилгээний үндэсний чухал лаборатори" байсныг шинэчлэн байгуулж, 18 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар бүх ажил эмх цэгцтэй хийгдэж байна.

Уг лабораторийн барилгын ажил нь дарга Ши Жиньпинийн "Хулганын тахал зэрэг гэнэтийн цочмог халдварт өвчнийг эмчлэх ажлыг эрчимжүүлж, боомтын хорио цээрийн хамгаалалтын шугамыг бэхжүүлэх", "Улсын хаалганы биологийн аюулгүй байдлыг баталгаажуулах" гол зааварчилгааны үзэл санааг хэрэгжүүлэн, Гаалийн ерөнхий газрын үндэсний ерөнхий аюулгүй байдлын үзэл баримтлалын тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж буй тодорхой арга хэмжээ, гадаадаас халдварлах өвчин, зоонозын өвчин, амьтны тахлын халдварт өвчний хяналт, шинжилгээг хангах, боомтын эрүүл мэндийн хорио цээрийн болон амьтны хорио цээрийн технологийн баталгаа хангах болно. 

Уг лаборатори ашиглалтад орвол ӨЗО ба хөрш зэргэлдээ мужуудын олон нийтийн эрүүл мэндийн салбарын тахлын халдварыг сэргийлэн хянахад шаардагдах өндөр түвшний био аюулгүй байдлын лабораторийн хоосон орон зайг бөглөх болно. “Хятад- Монгол-Оросын эдийн засгийн коридор” аюулгүй нэвтрэхийг баталгаажуулах талд стратегийн чухал ач холбогдол өгөх болно. 

Лабораторийн цогцолбор барилгын ажлыг энэ оны 08-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндэсний мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж хүлээн зөвшөөрч, холбогдох яам, хороод шалгасны дараа био аюулгүй байдлын 3-р түвшний лабораторийн шинжилгээ хийх болно.

Лабораторийн ажил дууссаны дараа лабораторийн био аюулгүй байдлын хамгаалалтын түвшнийг бүх талаар сайжруулж, халдварт өвчнийг хянан шалгах хүчин чадал, боомтын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чадварыг ихээхэн сайжруулж, лабораторийн ажилтан, ойр хавийн хүмүүс болон орчин ахуйн аюулгүй байдлыг хангахад илүү сайн үүрэг гүйцэтгэх болно гэж Эрээний Гаалийн Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн төвийн удирдлага танилцууллаа.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ЭРЭЭН ХОТЫН СОНИН
Мэдээ үзсэн:1177
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой