”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын малчид Монголын эмч нарт бэлэг илгээлээ

Өвөр Монголын малчид Монголын эмч нарт бэлэг илгээлээ.

Өвөр Монголын малчдын хоршоолол өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж болох сүүн саван, монгол кофе, сүү, маск, ариутгалын шингэн гэх мэт 110 мянган юанийн эд зүйлсийг Ковид-19-тэй тэмцэж буй ХӨСҮТ-ийн эмч ажилчдын багт хандивлажээ. 

Өнгөрөгч хавар цуглуулсан тэрхүү бэлгийн эд зүйлс ӨМӨЗО дахь Монгол Улсын консулын газарт хадгалагдаж байгаад өнөөдөр л эздийнхээ гарт хүрч байгаа юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Монгол хаан” олон улсын худалдааны группийн “Монгол хаан” нийгэмлэгийн гишүүн малчдын хоршооллын сэтгэл шингэсэн энэхүү бэлгийг Монгол Улсад халдвартай нүүр тулан тэмцэж байгаа баг хамт олонд гардуулах ёслол өнөөдөр 12 цагт ХӨСҮТ-д болов. “Монгол хаан” худалдааны нийгэмлэг нь хөдөөгийн малчдыг зах зээлтэй холбох чиглэлээр дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд тэдний гишүүнчлэлтэй малчдын хоршоолол нь хөдөө аж ахуйн шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Монгол Улсад цар тахал бүртгэгдсэн цагаас эхлэн Өвөр Монголчууд сэтгэл чилээн зовниж, тусламжийн гараа сунгасаар байгаа билээ. Энэ удаагийн тусламж жинхэнэ малчны хотноос төрсөн брэндүүд бүхий чин сэтгэлийн бэлэг ажээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:1210
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой