”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Баянтооройн Баярчимэг

Баянтооройн Баярчимэг

Үйлсийн мөр буюу өнөөдрийн амжилт
Тооройт нутгийн торгон хөрснөөс томоохон бизнесмений зиндаанд хүрсэн Баярчимэг нь Эзэнээ хошууны Баянтоорой сумын Өсрөнгүй багийн малчин. Тэрээр гурван настайдаа сухайн ойд тоглож байгаад сухайн модонд баруун нүдээ чичүүлж нэг нүдээ алдсан гэнэн явдал нь түүний сэтгэлд мөнхийн шарх болон үлджээ.
Баярчимэг 2002 онд Алшаа Ажил мэргэжлийн дээд сургуулиас тогоочийн тусгай мэргэжил суралцаж дүүргэн Эзэнээ нутагтаа буцаж, аялал жуулчлалын баазад ажиллаж байжээ. Баярчимэг аялал жуулчлалын газарт сурсан мэргэжлээ хэрэгжүүлэхийн дээр монгол хоол хийх мэргэжил болон менежментийн арга ухааныг суралцсан байна. Тухайн үед Баярчимэг сард 280 юанийн цалин авдаг байсан ч түүнийгээ хэмнэн хадгалсан 800 юаниараа 2003 онд ширээ сандал бэлтгээд тооройн ойд малчин айлын аялал жуулчлалын бааз байгуулан гал залуу хорин насандаа үйлсийн алтан дөрөөг дөрөөлжээ.

“Түмэн алхмын түрүү алхам хэцүү” гэдгээр бизнес хийсэн эхний үед маш олон асуудал учирсан ч Баярчимэгийн бизнес хийх, орон нутгийнхаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх мөрөөдлийг унтрааж чадсангүй.
2010 онд тооройн ойн үзэсгэлэнт орон байгуулагдан, Эзэнээ хошууны  аялал жуулчлалын салбар хөгжиж, тооройн ойд малчдын байгуулсан малчин айлын аялал жуулчлалын газарт алтан боломж авчирсан болохоор Баярчимэгийн аялал жуулчлалын газрын бизнес нь өнгөтэй өөдтэй болсон байна.
Улсын дотоод гадаадын жуулчид жилээс жилд нэмэгдэн Баярчимэг аялал жуулчлалын газраа өргөтгөн монгол шатрын уралдаан зохион байгуулах зэрэг үндэстнийхээ соёлын онцлогийг бизнестэйгээ уялдуулан ухуулснаар орлого ч сайжран, ойр хавийнхаа айл бүрд жилд 10 мянга гаруй юанийн орлого нэмэгдүүлж өгсөн байна.
Бизнес хийсэн арваад жилийн туршид Баярчимэг өөрийн өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын газраа бүрдүүлж, хэдэн мянган юанийн орлоготой байснаасаа хэдэн зуун мянган юанийн орлого олох болсон байлаа. Тэрээр хөдөө нутгаа бүтээн байгуулах, баяжих замаар замнах, малчид амьдралаа сайжруулах мөрөөдөл хүсэлдээ хөтлөгдөн Эзэнээ хошууны “Малчин” мал аж ахуйн тусгай хоршоог байгуулж, тухайн газрын зах зээлд шинэ хүчийг сэлбэж малчин олноо магнайлан зүтгэсэн байна.
Цаг үеийн хөгжил, зах зээлийн хэрэгцээнд зохицуулан Баярчимэг маань арваад жилийн хугацаанд туршлага судлан малчин олныхоо өмнөөс мал аж ахуйн хөгжлийг ахиулах зорилгоор Эзэнээ хошууны “Тооройт бүсгүй” ХХК,
"Алтан тоорой" махны үйлдвэрийн компани, “Малчин” мал аж ахуйн тусгай хоршоо, Эзэнээ хошууны хоёрдугаар гүүрийн тооройн ойн үзэсгэлэнт орны аялал жуулчлалын үйлчилгээний газар болон Өвөр Монголын алтан тоорой махны ХК зэрэг таван төрлийн компани ажиллуулсан байна. Эдгээр компанийн бүтээн байгуулалтыг дамжин органик мал аж ахуйн орны улаан цагаан идээ боловсруулан системчилсэн бүтээгдэхүүний төслийг бүтээж, улсын дотоодын зах зээлд гаргаж, Эзэнээ нутгийн улаан цагаан идээний брэндийг бүтээн, орон нутгийн малын мах ба цагаан идээний болуулалттын замыг нээн малчдын ашиг орлогыг нэмэгдүүлж байна.
Баярчимэг үргэлж ядуу хүндрэлтэй хүмүүст хайрын хандив хүргэх, урлагийн тоглолт зохион байгуулан нутгийн олноо хайрлан халамжилна. Тэрээр коронавирусний үед түрүү шугамд ажиллаж байгаа ажилтнууд хувь хүний зүгээс мөнгө, эд хөрөнгө хандивлан, эмэгтэй бизнесмен гишүүдээ зохион байгуулан 70 мянга гаруй юанийн эд зүйл болон мөнгөн ханлив цуглуулж хандивласан байна.


 

Улаан цагаан идээ буюу нутгийн брэнд
2015 онд Баярчимэг Өсрөнгүй багийнхаа даргаар сонгогдон шинэ хөдөө тосгоныг бүтээн байгуулах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө дөнгөж сар дүүрсэн нялх үрээгээ айлд орхин багийн айлуудаар хүрч,  газар нутгийн давуу талыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэн малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх тухай шинэ замыг хайхаар зориг шуудсан байна.
Дараа жил нь тэрээр багийнхаа арваад залуу малчдаа дагуулан Жянсү мужид айлчлан тал нутгийн наадамд оролцон нутгийн малын махаа тухайн талбайд чанаж боловсруулах, жуулчдад амсуулах, танилцуулах хэлбэрээр  нэг тонн малын мах, цагаан идээ, гоёо зэрэг нутгийн брэндээ борлуулж, 140 мянган юанийн цэвэр орлого олж ганзага дүүрэн буцан иржээ.
Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын махны борлуулалтыг сайжруулах тухай  Баярчимэг үргэлж  анхаарч, арга бүхнийг сүвэгчлэн байж Эзэнээгийн органик малын махны брэндийг бүтээж, мал аж ахуйн орны малын махыг зах зээлд ихээр гаргахын тулд “Юн Да” шуурхай хүргэлтийн компанитай хамтран жилд дөрвөн тонн малын мах борлуулан 20 гаруй малчин айл өрхийг уриалан баяжих замаар замнуулж, 2016 оны сүүлч болоход шууд захиалга буюу цахим худалдаагаар 6 тонн малын махыг улс даяар борлуулан, Эзэнээ нутгийн малын махны брэндийг дэлхийд таниулсан байна.
2017 онд Баярчимэг “Компани + хоршоо + малчин тариаланч” хэлбэрийг бий болгож, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, тухайн газар орны аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр 30 гаруй сая юанийн хөрөнгө оруулан, Эзэнээ хошууны “Алтан тоорой” махны үйлдвэрлэлийн компани ба “Тооройт бүсгүй” аж үйлдвэрийн ХК-ийг байгуулж, "Тооройт бүсгүй” брэндийг бүртгүүлэн өөрийн аж ахуйн нэгжийн төрөл тэмдгийг бий болгосон байна.
“Тооройт бүсгүй” цагаан идээ боловсруулах компани нь ингэний сүүгээр сүүлсэн цай, амуутай цай, сүүтэй буурцаг, үхрийн махтай цай, ингэний хуурай сүү, сүүтэй цай, зүсэм хурууд зэрэг найман төрлийн цагаан идээний бүтээгдэхүүнийг боловсруулан борлуулж байгаа билээ. "Алтан тоорой” махны үйлдвэрлэлийн компани нь гуя, хаа, жижиглэсэн мах, хатаасан буюу шинэ ууц, гэдэс дотор зэрэг арваад төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж, хэрэглэгчдийн  өндөр үнэлгээг хүртсэн байна.
Тус компани жилд 90 мянган малыг нядалж, Алшаа аймгийн нядлах, боловсруулах, хөлдөөн хадгалах, боох захиалга ёсоор хэрэглэгчдийн гарт хүргэх зэрэг бүрэн дүүрэн үйлчилгээний чадамжтай махны компани болон хөгжжээ.
- Би 2017 оноос эхлэн малаа хоршоонд оруулсан. Малчин хоршоод 50 малаараа хувь оруулж, хоршооны 3 хувийн хувьцааг эзэмшдэг. 50 малаасаа жилдээ бараг 10 мянган юанийн цэвэр орлого олж байна. Малаа хоршоонд оруулбал нэгдсэн байдлаар арчилж, борлуулдаг болохоор их амар. Үнэ ханш нь ч зах зээлийн үнэ ханшаас кг бүрдээ 2-4 юань үнэтэй. Хэрвээ хоршоонд хөдөлмөр хүч дутагдвал бид очиж ажиллаж орлого олж болно гэж малчид баяртай ярив.
Онлайн зах зээл буюу борлуулалтын шинэ хэлбэр
Баярчимэг “Интернэт + компани + суурин + малчин тариаланч” гэж ажиллах хэлбэрээр органик идээ ундаа ба орон нутгийн брэндийг бүтээн, манхан нутгийн улаан цагаан идээний бүтээгдэхүүнийг онлайн захад гаргахын тулд тасралтгүй шинэ зүйлийг хайсаар иржээ. Өдгөө сошиал ертөнц, шууд нэвтрүүлэг, тик ток, онлайн худалдаа зэргийг ашиглан Шанхай, Наньжинь, Сичуань зэрэг газар оронд борлуулж, шууд захиалгын хэлбэрээр Алшаа аймгийн цар хүрээнд зах зээл, аж ахуйн нэгж болон хувь хүнд борлуулж байгаа аж. "Тооройт бүсгүй" брэнд нь одоогоор онлайн зах зээлд орон зайгаа олж, Эзэнээ нутгийн төлөөлөгч чанартай хүнсний бүтээгдэхүүний төрөл тэмдгийн нэг болсон байна.
- Манай орон нутгийн малын мах, сүү сүүн бүтээгдэхүүн бүгд онцгой шилдэг бүтээгдэхүүн. Учир нь борлуулах аргаа өөрчилж, илүү нарийвчлан боловсруулах, бүтээгдэхүүний төрөл зүйлийг олон болгох, улсын дотоодын зах зээлд түрэн орох нь чухал ажил болж байна. Малчдын маань малын ашиг шим онлайн худалдаанд гарах хэрэгтэй болсон байна. Ирээдүйд мах, сүүгээ бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж,  онлайнаар захиалга авах талд хичээн ажиллах болно гэж Баярчимэг ярив.
Баярчимэг өнгөрсөн жилийн 11-р сараас одоог болтол бараг 50 тонн малын мах борлуулж, дунджаар 500 г бүрд 45 юань хүрсэн байна. Аялал жуулчлал, хоршоо, улаан цагаан идээг боловсруулах компанийг уялдуулсан аж үйлдвэрлэлийн хэлхээг бүрэлдүүлж, онлайн захиалга ба шууд захиалгаар жилд 4 сая юанийн орлого олж байна.

Зохиогч:Нийтлэл: Түмэн, Дэвшилт, Алтанчулуу, Нарнаа, Цэцэн
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:1393
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой