”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин В.Путинтай утсаар ярив

Ши Жиньпин В.Путинтай утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай 07-р сарын 08-нд утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ: - Өдгөө олон улсын нөхцөл байдалд өөрчлөлт ихтэй байна. Хятад, ОХУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа нягтруулах ихээхэн шаардлагатай юм. Оросын талтай цаашид ч гуйвшгүй харилцан дэмжиж, гаднын хүчин хөндлөнгөөс оролцон эвдлэг хийхийг эрс эсэргүүцэж, тус тусын улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусаа сайтар хамгаалж, хоёр талт хамтын ашиг тусыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв.

Ши Жиньпин: Хятад, ОХУ "COVID-19" цар тахлын хамгийн хүнд бэрхшээлтэй үед харилцан дэмжиж, харилцан туслалцаж, шинэ зууны Хятад, Оросын харилцаанд стратегийн агуулгыг нэмэрлэсэн юм. Хоёр тал цар тахлын эсрэг нэлээд урт удаан хугацаа тэмцэхийн зэрэгцээ уян хатан олон талт арга хэлбэрийг судлан хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагаа ажил үйлдвэрлэлээ сэргээхийг ахиулах хэрэгтэй. Хоёр тал шинжлэх ухаан технологийн инновацийн жилийн боломжийг ашиглаж, дэвшилтэт технологи, вакцин болон эм бэлдмэлийн судалгаа, био аюулгүй байдлын зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Оросын харилцаа тасралтгүй илүү өндөр түвшинд хүрэхийг урагшлуулж, хоёр орны өөр өөрийн хөгжилд түлхэц өгч, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх ёстой юм гэж онцлов.

В.Путин хэлэхдээ: Оросын тал Хятад улстай тогтоосон харилцаагаа дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож байна. Хятадын талын хамт цаашид ч хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, ШХАБ, НҮБ зэрэг конвенцын хүрээн дэх стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын стратегийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэв.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:1326
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой