”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин даргын практик хариулт

Ши Жиньпин даргын практик хариулт.

2020 оны эхний хагаст дэлхий ертөнцөөрөө амаргүй цаг хугацааг туулж, хүмүүс цар тахлын эсрэг маш завгүй ажиллаж ирлээ. Тэгвэл 1.4 тэрбум хүн амтай Хятад улс тахлыг хэрхэн дарж байна? Дөрвөн замын уулзварт ирсэн дэлхий ертөнц ямар сонголт хийх ёстой вэ? Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлыг бүрмөсөн арилгах зорилтдоо биелүүлэхийг яаж баталгаажуулах вэ? зэрэг асуултад Хятад улсын дарга практик үйлдлээрээ хариулсан гэж хэлж болно. Энэ тухай бодсон санаснаа та бүхэнтэй хуваалцъя:

Хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулах тухай анх дурдав.

“Франц улсыг оролцуулсан бүхий л улс орнуудтай цар тахлын эсрэг хамтран ажиллаж, олон улсын эрүүл мэндийн салбарын засаглал дахь НҮБ, ДЭМБ гол чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахад Хятадын тал бэлэн.” 2020 оны 03-р сард КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Францын ерөнхийлөгч Макронтой утсаар ярихдаа Ши Жиньпин ингэж хэлсэн юм. Үүний дараа олон улсын олон яриа уулзалтад тэрээр мөн олон удаа энэхүү санаачилгаа дэвшүүлсэн байдаг.

Онцгой цаг үед Ши Жиньпиний дурдсан “хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогц” гэдгийг яаж ойлгох вэ?

“Хүн төрөлхтөн бол ерөөс л хувь заяаны хамтын цогц байж, эв санаа нэгдэн хамтран ажиллах нь цар тахлыг дарах хамгийн хүчтэй зэвсэг мөн. Энэ бол ДОХ, Эбола, Шувууны томуу, H1N1 томуу зэрэг халдварт өвчний эсрэг тэмцлийн явцад дэлхий ертөнцөөрөө ухаарч ойлгосон чухал туршлага бөгөөд улс орнуудын ард түмэн энэхүү үзэл баримтлалын дагуу хамтаар хичээн зүтгэсээр л ирсэн” хэмээн Ши Жиньпин 05-р сарын 18-нд ДЭМБ-ын 73-р чуулганд видеогоор илтгэл тавихдаа хэлсэн юм.

Түүний энэхүү яриа нь Хятад даян дэлхийтэй жаргал зовлонгоо хамтатгаж буйг тодхон харуулж байна. Дэлхий нийтээрээ хамтран цар тахалтай тэмцэж байгаа нь тэр чигээрээ хувь заяаны хамтын цогц байгуулж буй хэрэг юм гэж тоймчид хэлж байна. Хэрэг дээрээ хувь заяагаа хамтатгасан нөхцөлд давж чадахгүй даваа гэж юу байхав дээ.

Анх удаа тэнгис далай алгасан видео уулзалт хийв.

06-р сарын 22-нд Хятад, Европ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, мөн өдрийн орой Ши Жиньпин шинээр сонгогдсон ЕХ-ны удирдагчидтай хийсэн уулзалт нь цар тахлын улмаас видео хэлбэрээр явагдсан нь анхны тохиолдол болсон бөгөөд мөн ч хоёр талын харилцаа хир их чухал гэдгийг харуулж байна.

Энэхүү уулзалтын үеэр “Хятад улс хэзээ ч жанжлахгүй, Хятад улсын хөгжил боломж болохоос заналхийлэл биш, Хятад улс бол түнш болохоос өрсөлдөгч биш” гэж Ши Жиньпин онцолсон юм. Тэрээр хэлэхдээ, Хятад, Европ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах гол болох ёстой. Түүнчлэн мөн дэлхийн хөгжлийг ахиулах хоёр том гол зах зээл, олон талт үзэл, глобал засаглалын хөгжлийг дэмжигч хоёр том соёл боловсон байх ёстой гэсэн юм. Яг түүний хэлсэнчлэн, Хятад, Европ нь дэлхийн хоёр том хүчин, хоёр том зах зээл, хоёр том соёл иргэншил болсны хувьд чухам юуг гол байранд тавьж, юуг эсэргүүцэн, аль талаар хамтрах зэрэг нь дэлхий ертөнцийн хувьд бүгд маш чухал ач холбогдолтой асуултууд болно. Тэр ч утгаараа цар тахлын хэцүү нөхцөлд ч хоёр талын удирдагчид видеогоор уулзаж, “үүлэн дипломат харилцаа” ажиллуулж байгаа юм.

Анх удаа лайв хийж, хөдөө орон нутгийн гаралт бүтээгдэхүүнийг сүлжээ ашиглагчдад танилцуулав.

04-р сарын 20-нд Ши Жиньпин Шааньши мужид ажиллахдаа Жиньми тосгоны интернет борлуулалтын шууд нэвтрүүлэгт оролцож, тухайн нутгийн гаралт бүтээгдэхүүн болсон хар мөөгийг сүлжээ ашиглагчдад танилцуулсан нь хүмүүсийн анхаарлыг машид татсан юм. Тэрээр “Интернэт худалдаа бол шинэ тулгар хөгжиж буй салбар байж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах, анхан шатны иргэдийг ядуурлаас гаргах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх талд маш чухал үүрэг гүйцэтгэж болох юм” гэжээ.

Мэдээж, халдвар, за мөн сүүлийн үеийн үер усны гамшиг зэрэг нь ядуурлаас гаргах ажилд маш их хүндрэл учруулж байгаа бол сөрөг нөлөөг боломжийн хир хамгийн доод хэмжээнд байлгаж, нөхцөл байдлыг нэгдэлтэй төлөвлөж, инновацтай ажиллахыг Ши Жиньпин олон дахин онцолсон юм. Анхан шатны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах шууд нэвтрүүлэгт оролцсон нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас бүрмөсөн ангижруулах хоёр том зорилтыг биелүүлэхэд нэг ч иргэдээ гээж хоцроохгүй байх гэсэн итгэл зоригийг нь бүрэн харуулж байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:1068
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой