”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нутаг баясгасан зүтгэл

Нутаг баясгасан зүтгэл

- Цандан даргын хичээл зүтгэлээр манай баг хоёрхон жилийн дотор маш их өөрчлөгдсөн.

- Дөнгөж 30 хүрч байгаа мундаг бүсгүй шүү.

Өвөр Монголын Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Багатал сумын Бимбал багийн иргэдийн дунд яригдаж буй нэгэн сайхан яриа байв. Цандан 2018 оны 04-р сард Хорчин зүүн гаран хойд хошууны Багатал сумын Бимбал багийн даргаар ирж, нам засгийн хайр халамжийг түмэнд хүргэж, малчин тариачдынхаа төлөө зүтгэсээр байна.

Хорчин зүүн гаран хойд хошууны Багатал сумын Бимбал баг нь зургаан дугуйлангаас бүрдэж, нийт 302 айл өрхийн 969 иргэнтэй, мал маллах, тариа тарихыг хослуулсан баг юм. Тус багт амьдрал ядуу буурай 138 айл өрх бүртгүүлж, 332 хүн хамрагджээ. Цандан даргыг Бимбал багт анх ирэхэд тус багийн иргэдийн 50 хувь нь ядуу буурай амьдралтай бөгөөд хошууны хэмжээнд хамгийн ядуу буурайн тоонд орж байжээ. Бимбал багийн энэ байдлыг Цандан хараад иргэдийг хамгийн хурдан ядуурлаас гаргах хэрэгтэй хэмээн хичээл зүтгэл гарган ажиллалаа.

Удирдах багийг дахин сонгож намын байгуулалтыг чангатгажээ

Хорчин зүүн гаран хойд хошууны Үндэсний газрын нөөцийн товчоонд ажиллаж байсан Цанданг 2018 оны 04-р сард Бимбал багийн даргаар томилсон байна. Цандан тус багт ирсэн өдрөөсөө ажил үүрэгтээ гавшгайлан, иргэдийн ашиг тусыг тэргүүн байранд тавьж, багийн бодит байдалд тохируулан бодитой арга авсан байна. Эн тэргүүнд намын байгуулалтын ажил ба ядуурлаас ангижруулах ажлыг бүх талаар чанга барьсан байна.

- Намайг анх ирэхэд тус багийн удирдах багт маш олон асуудал оршиж байсан. Нэг ажил үйлсийг хийж бүтээе гэвэл хүмүүсийн хоорондын эв нэгдлийг бий болгон, бодит ажил хийж, тархи толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Ингээд удирдах багийг дахин сонгосон гэж Цандан ярьж байлаа.

“Түмэн алхмын түрүү алхам хүнд” гэдгээр Цандан Бимбал багт анх ирэхэд зарим иргэд түүнийг хүндлэхгүй, үзэн ядах, хүйтэн царай үзүүлж байжээ. Цандан урам хугарч зориг мохсонгүй. Харин амьдрал ядуу буурай өрхүүдийг нэг өдрийн өмнө боловч ядуурлаас гаргахаар нэг л сэтгэлээр эртэлж оройтон ажиллаж, олны бодол саналыг авч, ахмад намын гишүүн, багийн удирдлагуудаас багийн нөхцөл байдлыг асууж мэдэн, шилдэг удирдах багийн гишүүнийг сонгосон байна.

Намын гишүүдэд улс төрийн сургалт хийжээ. Цандан багийн иргэдийн ажлын цаг зайг ашиглан хошууныхаа намын сургуулийн багш нарыг урьж, багийн иргэдэд намын онол, ядуурлаас ангижруулах холбогдох бодлогын хичээл орж, хамтын үзэл ойлголтыг дээшлүүлсэн байна. Долоо хоногт багт суугаа ажлын анги хурал хийж, өнгөрсөн ажлаа дүгнэн, ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөдөг байна.

Иргэдийн соёлын амьдралыг баяжуулж сэтгэлийг нягтруулжээ

Ядуурлаас ангижруулахад эд бараа болон соёлын талыг хөгжүүлэх хэрэгтэй. Нийтийн соёлын амьдралыг баяжуулахын тулд Цандан ажиллах ангийн гишүүдээ дагуулан айл өрхүүдээр орж иргэдийн ажил амьдралтай танилцан, намын бодлогыг ухуулж сурталчлан, зав чөлөөнд нь утга урлагийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

2018 онд Цандан ХКН байгуулагдсаны 97 жилийн ойн баяраар амьдрал ядуу буурай өрхүүдийг ядуурлаас гаргах идэвхийг дээшлүүлэхээр Багатал сумын засгийн газартай хамтран “Долоон сарын нэгнээ угтаж, намын хайр халамжийг магтан дуулж, ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих” ба хэвшсэн байдлаа өөрчлөх хурал хийж, шилдэг намын гишүүн, шилдэг багийн дарга, хамгийн сайн гэр бүл, хамгийн сайхан хүнийг шалгаруулан урамшуулж, бодит үлгэр жишээгээр багийн иргэдэд урам зориг өгсөн байна.

Аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг түргэтгэв

Ядуурлаас ангижруулах ажил эхэлснээс хойш Цандан багт суугаа ажиллах багаа удирдан “Гурвыг баг тосгон ба өрхөд хүргэх” төслийн дагуу 871 мянган юаниар амьдрал ядуу буурай 67 айл өрхийн өрх бүрд нэг үнээ өгч, хөдөө тосгоны итгэмжийн хоршоотой холбоо барьж 22 айл өрхөд 1.1 сая юанийн зээл хүсэж, багийн үхэр тэжээх үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зам нээлээ.

- Бусад багийн амьдрал ядуу буурай айл өрхүүд айл өрх бүр 3-4 үнээтэй болсон. Гэтэл манай багийн амьдрал ядуу буурай хүн олон учраас айл өрх 1 л үнээтэй байна гэж Цандан ярьж байлаа. Хэдхэн үхэр тэжээгээд амьдрал босоход хэцүү. Цандан өөр ажил үйлс хөгжүүлэхээр зам хайсан байна. Бимбал багийн цагаан будаа тарьж буй талбай их, чанартайгаараа алдартай байдаг нөхцөл байдалд хандуулан Цандан хошуунаасаа тариалангийн мэргэжилтэн урьж, багтаа цагаан будаа тарих мэргэжлийн анги нээж, тариа хэрхэн тарьж арчлах, хорхойноос яаж сэргийлэх, орлогоо яаж нэмэгдүүлэх зэрэг олон талын арга мэргэжилд суралцуулсан байна. Одоогоор багийн цагаан будааны талбай 2500 мү /15 мү=1 га/-д хүрч, орлого ч нэмэгдсэн байна.

- Өнгөрсөн жил Цандан дарга “Тариа” хэмээх цагаан будааны барааны тэмдгийг авсан байна. Дараа нь бид цагаан будаа тарих хоршоо байгуулж, цагаан будаагаа нэгэн төрөл тэмдэг болгон хөгжүүлнэ гэж Бимбал багийн Вэньчуань ярьж байлаа.

Өнгөрсөн жил Бимбал багийн амьдрал ядуу буурай иргэд хашаандаа ч хүнсний ногоо тарихаа больж залхууран суусан байна. Цандан дарга ирж, Жяхэ тариалангийн ХХК-тай холбоо барьж амьдрал ядуу буурай 70 айл өрхийн 35 мү /15 мү= 1га/  талбай хашаанд хүнсний ногооны чих, амьдрал ядуу буурай 35 өрхийн 17,5 мү /15 мү=1 га/ талбай хашаанд 2250 кг төмсний үр, амьдрал ядуу буурай 39 өрхөд 150 мү /15 мү=1 га/ талбай жимсний чих мод тус тус ханган өгч, 16600 юанийн нөхвөр өгсөн байна. Одоогоор багийн бүх иргэд хүрээ хашаандаа хүнсний ногоо тарьж, өөрийн идэх хүнсний ногоо хангах боломжтой болсон бөгөөд зарим айл өрх нь бусдад худалдан орлогоо нэмэгдүүлж байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатгаж иргэдийн амьдралыг өөд нь татаж байна

Баяжна гэвэл замаа зас гэдэг. 2018 оноос өмнө Бимбал багийн зам гудамж нь бороо цасанд эвдэрч, явахын аргагүй болсон байлаа. Цандан тус нөхцөл байдлыг өөрчлөхөөр олон удаа Ганзага суурин, Багатал сум, хошууныхаа Үндэсний газрын нөөцийн товчоо зэрэг байгууллага нэгжүүдтэй холбоо барьж төсөл бичиж Бимбал багт 6.5 км урт зам зассан ба 2.5 км гүн ус гадагшлуулах суваг малтсан байна. Гуравдугаар багийн айлуудад хур борооноос болсон үер уснаас сэргийлэх 2750 метр урт усан далан барьж өгсөн ба дөрөвдүгээр багийн иргэдэд тариандаа очих зам засан өгч, амьдрал ядуу буурай 351 айл өрхөд тус дэм болсон байна. Багийн 23 нурах аюултай гэр орныг шинэчлэн засаж, 3 шинэ байр барьж, 316 мянган юанийн нөхвөр буулган, мөн хошууны засгийн газартай холбоо барьж багийн амьдрал ядуу буурай өрхүүдийг холбон аз жаргалтай харилцан туслах хүрээлэн байгуулжээ. Одоогоор гэр оронгүй 10 айл өрхийг аз жаргалтай харилцан туслах хүрээлэнд хамруулжээ.

- Цандан дарга биднийг их дэмждэг. Цаг зав гарган үргэлж биднийг эргэж тойрдог. Нам засгийн бодлого ч сайн байна гэж аз жаргалтай харилцан туслах хүрээлэнд хамрагдсан Сарангоо сэтгэл догдлон ярьж байлаа.

Цандан Бимбал багийн иргэдийн хамгийн ойр дотно, хамгийн итгэл найдвартай хүн. Цандан ч багийнхаа амьдрал ядуу буурай иргэдийн амьдралд чадах чинээгээрээ тус дэм болно.

- Одоогоор тус багийн амьдрал ядуу буурай ганц өрх л үлдээд байна. Бүгд ядуурлаас гарсны дараа чинээлэг амьдрал уруу явах болно. Энэ бол миний тэмцэх зорилт болно гэж Цандан итгэл дүүрэн ярина.

Зохиогч:Нийтлэл: Юүншүнь, Сургалт, Бао Люшэн
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1673
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой