”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс Мадагаскарт бараа бүтээгдэхүүний туслалцаа олгов

Хятад улс Мадагаскарт бараа бүтээгдэхүүний туслалцаа олгов.

Тухайн орон нутгийн цагаар 07-р сарын 13-нд Хятадаас Мадагаскар улсад суугаа элчин сайд Ян Шяорүн Хятад улсын засгийн газраас Мадагаскар улсад олгосон "COVID-19"-ийн халдварын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслолд оролцов. Мадагаскарын тэргүүн хадагтайн төлөөлөгч, Хүн ам, эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн яамны сайд Нахаримами ёслолд оролцов.

Ян Шяорүн сайд хэлэхдээ: Мадагаскарын тэргүүн хадагтай Миялигийн үүсгэн байгуулсан “Фитиа” буяны нийгэмлэг эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд аз жаргалыг ахиулахын тулд хичээн чармайж буйг Хятадын тал сайшааж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүн ерөнхийлөгчийн гэргийн буяны нийгэмлэгээр дамжин хүмүүст тараагдаж, идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Мадагаскарын эмэгтэйчүүд, хүүхэд багачууд зэрэг эмзэг давхаргынхан халдварын хүнд үеийг даван туулахад туслалцаа болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Нахаримами сайд тус улсын ерөнхийлөгч, тэргүүн хадагтай болон ерөнхий сайдын нэрийн өмнөөс Хятад улсын засгийн газарт талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, халдвар гарснаас хойш Хятад улсын засгийн газар болон ард олон Мадагаскарт олон удаа цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүний туслалцаа олгож, Мадагаскар улс цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэхэд чухал дэмжлэг үзүүлэв гэжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1083
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой