”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Баянголчуудын сэтгэлийн хүн

Баянголчуудын сэтгэлийн хүн

Содбилэг 2018 онд Өвөр Монголын Улаанхад хотын Баарин зүүн хошууны Линьдүн суурингийн Баянгол багийн нарийн бичгийн даргаар ирсэн. Уг нь хошууныхаа орон сууц барилгын газарт ажиллаж байжээ. Хөдөө орон нутагт өсөж хурга тугалтай ноцолдож өссөн тэрээр тариан газрын талын ойлголтгүй байсан гэдэг. Амьдрал ядуу буурай иргэдийг ядуурлаас гаргах ажилд гавшгайлан ажиллаж, маш богино хугацаанд тариачин айлуудын амьдралд идээшиж, тэдний амьдралыг өөд нь татах ажилд нэлээд өндөр амжилт гаргасан байна.

Баянгол суурин нь Баарин зүүн хошууны Линьдүн суурингийн Засгийн газраас 4 км зайтай байрлах ба иргэдийн амьжиргааны түвшин ч нэлээд сайнд тооцогддог. Тус баг 10 дугуйлан, 778 айл өрх, 2700 гаруй хүн амтай. 2020 оны 04-р сар гэхэд амьдрал ядуу буурайгаар бүртгүүлсэн 37 иргэн бүгд ядуурлаас гарсан байна.

Ядуурлаас ангижран баяжих замдаа оров

Содбилэг Нам засгийн дэмжих бодлогыг хэрэгжүүлж, амьдрал ядуу буурай иргэдийн дунд оршиж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулав.

Баруун Баянголын 05-р дугуйлангийн Ван Жаньюүнь гуай ганцаараа амьдардаг. Энэ жил 61 настай. Түүний сууж буй байр нь ямар ч засал чимэглэлгүй, гэрэл гэгээгүй харанхуй байсныг Содбилэг Засгийн газартай холбоо барьж 3000 юанийн нөхвөр олгон, гэр орныг нь засаж өгчээ. Энэ нь тус суурингийн ядуурлаас ангижруулах ажлын анхны “сэлбэлт засалт” болно.

Содбилэг амьдрал ядуу буурай иргэдийн хөдөлмөрлөх идэвхийг дээшлүүлэх нь чухал хэмээн үзэв. Тус багт амьдрал ядуу буурай хэмээн бүртгүүлсэн өрхүүдэд хандуулан “Ядуурлаас ангижрах нь миний өнгө гэрэл”, “Хүчирхэг болохоор хичээх нь хамгийн яруу алдар” гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулж, Хайжян, Ван Бинхай нарыг урамшуулан шагнасан ба тэдний ядуурлаас гаргасан үлгэр жишээг сурталчлан таниулсан байна.

Бодит ажил хийв

Баруун Баянгол багт гэрэлтүүлгийн төхөөрөмжгүй байсныг Содбилэг холбогдох байгууллага нэгжүүдтэй харилцан, нарны эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрлийн төсөл авч, Зүүн Баянголоос Баруун Баянгол хүртэл 2 км урт зайд нийт гудамжны 40 гэрэл угсарсан байна. Мөн Сайрын гол ба Дүн Тайжуангийн утасны сүлжээгүй байсан асуудлыг Содбилэг багийн дарга ажилтан нартай хамтран холбогдох байгууллага нэгжүүдтэй харилцан 2019 онд Хятад Mobile компанитай харилцан иж бүрэн инженерийг хэрэгжүүлэв.

2018 онд 303 хэмээх улсын замаас Сайрын ус хүрэх зам эвдэрч аюултай байсныг Содбилэг туслан дэмжих байгууллага нэгжүүдтэй харилцан 30 мянган юанийн хөрөнгө оруулан зассан байна. Мөн тус багийн хараанд багтдаг ахмадуудын асрамжийн төвд бохирдолтой ус гадагшлуулах төхөөрөмжгүй байсны улмаас орчин тойрныг бохирдуулан иргэдийн амьдралыг нөлөөлж байсныг Содбилэг ахмадуудын асрамжийн төвд олон удаа хүрч зохицуулснаар бохирдолтой ус гадагшлуулах 60 метрийн суваг, 7 худаг малтаж орчны бохирдлын асуудлыг шийдэв.

2019 оны 03-р сард Содбилэг 40 мянган юанийн хөрөнгө мөнгө нэхэмжлэн авч Сайрын ус багт цахилгаанаар ажиллах худаг гаргаж, тариан услалтыг 300 мү талбай болгон өргөтгөж, иргэдийн тариан орлогыг ч нэмэгдүүлсэн байна.

Малын аж үйлдвэрийг хөгжүүлэв

Баянгол баг нь мал тэжээх талд анхаарал тавьж, махны чиглэлийн илжиг, махны чиглэлийн үхэр тэжээв. 2017 онд 13 айл өрх махны чиглэлийн илжиг худалдан авч, мөн үхэр тэжээдэг айл өрх ч 20 болон нэмэгджээ. 2020 оноос хойш Содбилэг махны чиглэлийн үхэр тэжээх ажлыг хөгжүүлэхээр сэтгэл тавин ажиллав. 04-р сард тус багийнхан мэргэжилтэн урьж махны үхэр тэжээх сургалт зохион байгуулсан байна.

Үнэн сэтгэлийн үнэтэй үйлс

Юү Хайжян бол Линьдүн суурингийн Баянгол багийн амьдрал ядуу буурай айл өрхийн нэгэн. Тэрээр 2003 онд автомашины ослын улмаас хоёр хөлөө алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон ч аж үйлдвэрлэл эрхлэх зориг мохоогүй. Сүүлийн жилүүдэд 100 гаруй мү /15мү =1га/ талбай газарт тариа тарьж өөрийн хичээл зүтгэл болон Нам засгийн тус дэмжлэгээр амьдрал ядуу буурай өрхийн тооноос гарав. Содбилэг тус багийн нарийн бичгийн даргаар ажилласнаас хойш Юү Хайжяны амьдралыг үргэлж анхааралдаа авч тусалж дэмжсээр иржээ.

Баянгол багийн 88 настай Жэн Сичэн нас өндөр болсны улмаас хөдөлмөрлөхөд хэцүү болж Содбилэг түүнийг суурингийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын газартай холбон тэтгэвэр олгож өгсөн байна.

Содбилэг "Баянголчуудын сэтгэлийн хүн" болж өөрийн үнэн сэтгэлээсээ бодит ажил, олон түмний итгэл бишрэлийг хүлээж байна.

Зохиогч:Балдансанбуу
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1505
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой