”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин гадаадын компаниудад хариу захидал илгээн зөв сонголт хийснийг нь сайшаав

Ши Жиньпин гадаадын компаниудад хариу захидал илгээн зөв сонголт хийснийг нь сайшаав

Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 15-ны өдөр "Глобал гүйцэтгэх захирлын хороо" -ны гишүүдийн төлөөлөгчдөд хариу захидал бичиж, Хятад улсын энх тайван, нээлттэй хөгжилд бат итгэлтэй байгаа бөгөөд Хятад улсад үргэлжлэн ажиллахаа амлаж, Хятадын эдийн засгийн хөгжилд бүтээлч санал санаачилга дэвшүүлснийг тань сайшааж байна гэжээ.

Ши Жиньпин хариу захидалдаа, Хятад улс өдгөө COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хянах ажил болон эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлыг уялдаатай хийж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас гаргах ажлын ялалтыг байгуулахын төлөө тэмцэж байна. Хятадын эдийн засаг урт хугацааны турш сайжрах үндсэн байдал өөрчлөгдөөгүй дээрээ өөрчлөгдөх бололцоогүй юм. Бид үргэлжлэн шинэчлэлт хийж, илүү нээлттэй байлган, зургаан талыг тогтвортой байлгаж, зургаан зүйлийг баталгаажуулах чиглэлийн бодлогуудыг бүх талаар хэрэгжүүлж, гадаад дотоодын компанийн хөрөнгө оруулалт хөгжилд илүү боловсронгуй бизнесийн орчныг хангаж, шинэ боломж, шинэ ирээдүйг эрэлхийлэн нээх болно. Та нар Хятад улсад үргэлжлэн ажиллах зөв сонголт хийлээ гэжээ.

Тэрээр бас, өнөөгийн ертөнцөд улс орнуудын эрх ашиг маш нягт уялдаатай, хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц мөн бөгөөд хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх нь хойшдын ерөнхий чиг хандлага болж байна. Та нар хамтран ажиллаж, хамтаар ялалт байгуулан, хамт хөгжих үзэл баримтлалаар Хятад улсын компаниудтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хув нэмрээ оруулна гэж найдаж байна гэжээ.

"Глобал Гүйцэтгэх захирлын хороо" нь дэлхийн хэмжээнд тус салбарынхаа тэргүүлэгч, төлөөлөл болсон 39 үндэстэн дамнасан компаниас бүрджээ. Саяхан тус Хорооны 18 ахлах гүйцэтгэх захирал хамтран Ши Жиньпин даргад захидал илгээн, Хятад улс Ши Жиньпин даргын хүчтэй удирдлагаар, халдварыг хурдтай хяналтдаа авч, хэвийн ажил амьдралаа түрүүлэн сэргээж байгаа бөгөөд дэлхий нийтийн халдварын эсрэг тэмцэл, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэснийг сайшааж буйгаа илэрхийлсэн юм.


 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1091
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой