”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гамшигтай тэмцэж буй армийн офицер дайчид

Гамшигтай тэмцэж буй армийн офицер дайчид

  Энэ оны 07-р сар гарснаас хойш Хятад улсад борооны улирал тохиож, Хөх мөрөн, Хуайхэ гол, Дүнтин, Пө-Ян, Тайхү зэрэг мөрөн голын усны түвшин хэвийн төвшнөөс давж, олон газар үер усны гамшигт өртөж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгө маш ихээр хохирч байна.

Хаана гамшиг гарсан байвал тэнд Ардын армийнхан тусламж үзүүлж байдаг. 07-р сарын 14-ний байдлаар Ардын чөлөөлөх армийн болон Зэвсэгт цагдаагийн 29 мянган офицер дайчид, 5000 гаруй өрхийн цэрэг үер усны гамшгийн тэргүүн шугамд ажиллаж байна.

Тэд ард иргэдээ болон хүний амь насыг дээдэлж, үерээс сэргийлэх авран туслах тэргүүний эгнээнд гавшгайлан тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг дээд хэмжээнд хамгаалан баталгаажуулж байна.

                Гамшгийн сургаар цугларна

Жянши муж, Жюжян хот, Пө-Ян нуур гамшигт өртөв.

      Сүүлийн өдрүүдэд Хятадын хамгийн том цэнгэг нуур болох Пө Ян нуурын усны түвшин тасралтгүй нэмэгдсээр байв. Зэвсэгт хүчний Жяншин мужийн арми 1400 гаруй офицер байлдагчийг Пө Ян нуурын бүсэд яаралтай илгээж, гамшигт өртсөн иргэдийг нүүлгэх, сураггүй болсон хүмүүсийг хайж аврах, сэтэрсэн хашлагыг бөглөн бэхлэх зэрэг үүрэг гүйцэтгэв. 07-р сарын 12-ны өдрийн 07:00 цагийн байдлаар Пө Ян шяний Жянжялин тосгоны хашлага сэтрэн ус алдахад армиас дахин 300 цэрэг томилж, гамшгийн эсрэг ажиллуулав.

        Хятадын Пуужингийн армийн зуу гаруй офицер байлдагчид хэд хэдэн замаар Пө Ян шяньд очсон даруйдаа гамшгаас аврах ажилд оролцон, гамшгийн байдал хүнд байгаа хашлага далан, төмөр хоолойн эрсдэлийг бууруулах ажлыг гардан хийлээ. Пө Ян шяний Гантөү тосгонд очиход машин төхөөрөмж ажиллах боломжгүй байсан болохоор батальоны командлагч Жан Ган 100 гаруй офицер байлдагчдаа дайчлан, гараар малтах, үүрч зөөх ажлыг хийсэн байна.

Жянши мужаас гадна, Гүйжөү мужийн Сүнтао шянь, Шибань тосгонд олон хоногийн борооны улмаас уул нурж, Түнрэнь дэх зэвсэгт хүчний ангийнхан бэрхшээлийг даван туулж, өндөр эрсдэлтэй бүсэд гацсан иргэдийг авран, тусламж үзүүлж байна.

Гамшгийн эсрэг зоригтой тэмцэнэ

Хоолой дүүрэх, хашлага сэтрэх зэрэг аюул дараалан тулгарахад Ардын армийн цэрэг байлдагчид аюулт гамшгийн бүсийг зорьж, газар дээр нь авран туслах ажилд оролцов.

Бүх хүчээ дайчлан ажиллана

        Шавар балчгийн дунд хад мэт зогсон, урссан хөлс нь бүх биеийг норгоно. Тэргүүн эгнээнд үер усны гамшигтай тэмцэж буй офицер дайчид зөвхөн ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд амь биеэ хайхралгүй ажилласаар байна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:http://news.cri.cn
Мэдээ үзсэн:968
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой