”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ТАРАГ УУХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Үнээ, хонь, ямааны сүүг хөрөнгөлж бүрсэн исэг идээг тараг гэнэ.

   Зарим газар ингэн сүүгээр бүрсэн тараг ч байдаг. Богийн сүүний тараг уураг, тос болон эрдэс бодис ихээр агуулдаг. Нийт хуурай бодисын хэмжээ их тул өтгөн бөгөөд элгэн болдог.

Хонины тараг мөн адил өтгөн идэнгэтэй боловч хүний биед зохимж муутай учраас хонины сүүг үнээ эсвэл ямааны сүүтэй хольж тараг бүрэх нь бий.

Ач холбогдол: Таргийг цусан суулга, ходоодны шүүсний багадалт, судлын ханын хатуурал, элэг цөсний эмгэг, арьсны янз бүрийн өвчнийг илааршуулахад тустай гэдэг. Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай.

Шим тэжээл: Ямар малын сүүгээр бүрснээс хамаарч таргийн шим тэжээл харилцан адилгүй.

Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхтэй бодис, түүний дотор аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарганд бий болдог. Тарагны тос, уураг, нүүрс болон эрдэс бодисын хэмжээ сүүнийхтэйгээ ойролцоо байдаг.

Хэрэглээ: Таргийг дангаар хэрэглэнэ. Ингэхдээ чихэр, бурам, ээзгий зэргийг нэмж хачирлан, амт чанарыг нь нэмэгдүүлдэг.

Мөн уураглаг идээ. Үүний дотор ааруул, хурууд болон шимийн архины түүхий эд болно. Зарим нутагт таргийг сүүгээр шингэлэн уудаг.

Хийж бэлтгэх: Малчин айл, өрх бүр тарагны хөрөнгөтэй байдаг бөгөөд хөрөнгөө цэврээр хадгалах нь хамгийн чухал. Хөрөнгө бий болгохдоо сайхан бүрэлдсэн тарагнаас бага зэргийг таслан авч цэвэр даавуу уутанд хийж шүүгээд, аарц, эсвэл ааруул хийж хатаагаад, хөлдөөж хадгалах арга байдаг.

Хатааж хөлдөөсөн тарагны хөрөнгийг 40-45°С хэмийн халуун бүлээн сүүнд хийж зөөлрүүлээд, нухаж жигд өтгөвтөр аарц болгоно. Түүнээс бага зэргийг таслан авч, дахин давтан тараг бүрсээр аажмаар өвлийн турш хадгалсан таргийн хөрөнгийг сэргээдэг.

Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлээд, 40-45°С хэм хүртэл хөргөж /өрмийг нь авсан сүүгээр тараг бүрэхэд энэ хэм хүртэл халааж/ сүүний 5 %-ийн хэмжээгээр тарагны хөрөнгийг хийж, нуугитал нь самарч дулаан газар амраадаг.

Орчны дулаан, хөрөнгөний орц, найрлага, сүүний онцлог зэргээс хамаарч тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ.

Сайхан бүрэлдсэн тараг бужмаг, язмагтсан зүйл байдаггүй. Малын элэг шиг өтгөн байдаг учир элгэн тараг хэмээн нэрийддэг. Элгэн тараг нь жигд, нягт, шар сүү ялгараагүй байдаг.

Таргийг бүрэлдсэн даруйд нь хөргөхгүй бол шар ус ялгарч ээдэм нягтран тунаж, тараг сагаж эхэлнэ. Сагасан тараг их исгэлэн, гашуун болдог. Тараг нь яс бэхжүүлэх, хоол шингээх, нойр хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой цагаан идээ юм.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:zaluu
Мэдээ үзсэн:1453
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой