”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Буриад хэл соёлын судлал” ном хэвлэгдэв

“Буриад хэл соёлын судлал” ном хэвлэгдлээ.

     Өвөр Монголын Хөлөнбуйр бол түүх соёлын гүн зузаан суурьтай, өвөрмөц соёл уламжлалтай нутаг. Хөлөнбуйрын түүх соёлын судалгааны ажлын шинэ үр бүтээлээ танилцуулж, хил хязгаар орны үндэстний цөөнхийн түүх соёлын судалгааны ажлыг өрнүүлэн хөгжүүлэх зорилгоор Хөлөнбуйр Дээд Сургуулийн үндэстний түүх соёлын судалгааны газраас сүүлийн өдрүүдэд “Хөлөнбуйрын үндэстний түүх соёл судлалын цуврал”-г хэвлэн тархаасан байна.

Цувралд хамрагдсан “Буриад хэл соёлын судлал” ном бол Хөлөнбуйр Дээд Сургуульд уригдан ажиллаж байгаа Монгол Улсын Дорнод Их Сургуулийн доктор, профессор С.Алтанцэцэг болон Хөлөнбуйр Дээд Сургуулийн ахлагч багш Дулан нарын хамтран бичсэн эрдэм шинжилгээний тусгай бүтээл юм.

Тус бүтээл хэл, соёл судлал, Буриад ардын дууны хэл найруулгын онцлог, Буриад ардын дууны соёлын сэтгэл зүйн онцлог, Буриад ястан ба шинэхэн Буриадын түүх, Буриад хэл аялгуу, үсэг бичиг болон шинэхэн Буриад аман аялгууны өвөрмөц онцлог, шинэхэн Буриадын амьдралын зан заншлын соёл шинжлэл зэрэг долоон хэсэг агуулгаас бүрдсэн байна.

“Хөлөнбуйрын үндэстний түүх соёл судлалын цуврал” хэвлэгдсэн нь Хөлөнбуйрын үндэстний цөөнхийн түүх соёлыг хамгаалан хөгжүүлэн, үндэстний түүх соёлын гүнзгий судалгааг хөгжүүлэх тал дээр чухал ач холбогдолтой. Мөн Хөлөнбуйр Дээд Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөгжил ба магистрын сургалтын цэг байгуулах ажлын хэрэгцээ шаардлагад нийцэж, бүс нутгийн үндэстний соёлыг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mgyxw.net
Мэдээ үзсэн:921
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой