”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бүрдийн Баатарын баяжсан зам

Бүрдийн Баатарын баяжсан зам

Эвенк хошууны Шинэхэн зүүн сумны Бүрд багийг зорин бид өглөө эртлэн хөдөлсөн билээ. Зорьсон газар маань Бүрдийн Данзан Дов хэмээх нутаг. Баруун хойно нь Бүрдийн Өндөр гэдэг уултай бөгөөд уулын доор Бүрд нуур бий. Бүрд гэдэг нэр ийн ирсэн бололтой гэж нутгийн хүмүүс ярьдаг гэсэн. Данзан Дов гэж Данзан булагтай, Цагаан Чулуутын голтой, Балчир Өндөр гэх уултай, өвс бэлчээр нь сахлаг өтгөн, өнгийн цэцэг дэлгэрсэн үнэхээр сайхан нутаг.

Баатар бол Эвенк хошууны Шинэхэн зүүн сумны Бүрд багийн малчин, энэ жил 38 настай. Их сургуулиа компьютерын мэргэжлээр дүүргэж, хэдэн жил зарын компанид ажилласан түүхтэй. Дараа нь нутаг буцаж, Эвенк хошууны Баянтохой сууринд үсэг өрөх, хэвлэх бизнес хийсэн байна. Хэдийгээр бизнес хийж байсан тэрээр мал маллах нь түүний хамгийн гол ажил, хамгийн дуртай ажил гэдэгт итгэсээр байлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд хавь ойрын зарим малчид нөхөн олговроо зохистой тохируулж чадахгүйн улмаас амьдрал нь ядуурч байгааг хараад хамт олноо дагуулан ямар нэгэн зүйлийг хийж тус болохыг бодох болжээ.

2011 онд тэрээр Цогбадрах, Намжилсүрэн, Даваагэндэн, Батдалай, Начин, Бадамдорж, Дугаржав, Батмөнх нарын хамт “Бүрд хөдөө аж ахуйн хоршоо”-г байгуулсан байна. Баатар энэ тухай ярихдаа:

- Манай хоршоо нь хөдөлмөр хүч, тоног төхөөрөмжөө нийлүүлэн хамтдаа ажил хийж, өвс тарих, малаа маллах зорилготой байсан гэв.

Баатар нүүдэл мал ахуйг их эрхэмлэдэг нэгэн.

- Бид нутгийнхаа уул усыг түшиж аж төрж байгаа учраас бэлчээр хадлангаа зохистой ашиглах хэрэгтэй. Малаа жилийн дөрвөн улиралд хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөөнд хуваан нүүдэллэнэ. Зун болохоор адуугаа ууланд оруулах зэрэг арга барилаар хадлангаа хамгаалж, нутаг бэлчээрийн дарамтыг хөнгөлдөг. Хоршоо байгуулж мал сүргийг нийлүүлсэн нь нутаг бэлчээрт гамтай байна гэж тэрээр мөн ярилаа.

- Харин тийм байна. Энэ жил сүрхий гантай хэдий ч танай нутагт өвс бэлчээр сайхан байна гэхэд Баатар:

- Тийм шүү. Зуны улиралд өвөлжөөндөө мал оруулахгүй байх нь бидний үзэл баримтлал, дээр нь манай энд булагтай, голтой болохоор тийм байх гэв.

Баатар уламжлалт мад маллах аргаа баримтлахын дээр өрөөл бусдын давуу талыг суралцдаг байв. Тэрээр Эргүнэ хотын үхэр тэжээх газар, Харчин хошууны хонь тэжээх суурин зэрэг газруудаар хүрч, мал маллах туршлагыг суралцаж нүд нээсэн хүн.

- 400 үхэр, 1500 хонийг нэг дор тэжээн үржүүлж байгааг хараад гайхаж биширсэн. Гэхдээ бид цэвэр байгальдаа түшиглэн маллахыг эрхэмлэдэг учраас бодит байдлаа үндэслэн ашиглаж болохоор аргыг нь суралцах ёстой байна гэж Баатар ярилаа.

“Бүрд хөдөө аж ахуйн хоршоо” нь нэгтгэн маллах арга бодлогыг хэрэгжүүлж байна. Ингэж хийхийн ашигтай тал бол хөдөлмөр хүч бага зарцуулж, өвс тэжээлд хэмнэлтэй, хадлан бэлчээрт гамтай, малаа борлуулах, үүлдэр сайжруулах талд сайн, орлого ч өндөр. Хөлөнбуйр нутгийн уур амьсгал хүйтэн болохоор олонх айл 04 дүгээр сараас эхэлж төл тосдог. Ингэхэд Баатарын хоршоо харин дулаан хашаа хороо, хөдөлмөр хүч олондоо түшиглэж эрт төл авч, малчдын төлийн цаг эхлэхэд тэд дуусгадаг байлаа. Үлдсэн цагаараа Баатар хоршоологч хүмүүсээ дагуулан айлуудын хашаа саравчийг цэвэрлэх, эсвэл өвс тэжээл тарина. Намар өөрсдийн хадлангаа хадаж дуусвал мөн бусдын хадланг хадаж тусална. Тэдний хөдөлмөр хүч, тоног төхөөрөмж бүрэн тулд их ажлыг богинохон хугацаанд дуусгаж, орлого олох нь түргэн бас их байдаг. Өнөөдрийн байдлаар тэдний хоршоонд нь 750 тэгш дөрвөлжин метр, 200 тэгш дөрвөлжин метр, 150 тэгш дөрвөлжин метр, 100 тэгш дөрвөлжин метр талбай бүхий 4 хашаа саравч, хонь төллүүлэх 3 тоосгон саравч, 18 өвс хадах машин, 6 том хэлбэрийн траектор, 3 том хэлбэрийн өвс боох машинтай болжээ. 220 үхэр, 1200 хонь, 160 адуу, 20 мянга гаруй мү /мү гэдэг нь 1/15 га/ бэлчээртэй хоршоо болон хөгжсөн байна.

Хоршоо өргөжин хөгжихийг дагаад гишүүн малчдын амьдрал илт өөрчлөгдсөн байна. 9 гишүүн өрхөөс Цогбадрах хоршооны 100 хургатай хонийг маллаж байна. Хэдэн жилийн турш орлого нь эрс нэмэгдэж, өнгөрсөн жилүүдийн өр ширнээсээ гарч, амьдралын дарамт нь ч хөнгөрсөн байна. Намжилсүрэн хоршоонд 50 гаруй үхэр, 20 гаруй адуугаараа нэгдсэн байв. Тэрээр хэлэхдээ:

- Хоршоонд орсноор хамгийн сайн тал нь туслах малчин авч, цалинжуулах шаардлагагүй болж, хувь тэмдэглэж ажил хийснээр орлого бас нэмэгдсэн. Өнгөрсөн хоёр жил дараалан хоёр хүүгээ айл болгоход мөнгө төгрөгөөр дутаагүй. Энэ нь бүгд хоршоонд нэгдсэний ач тус гэлээ.

Хоршоонд орсон малчдын амьдрал сайжрахыг хараад Баатар ч баярлана. Тэрээр хэлэхдээ:

- Манай нутагт нөхөн олговортоо түшин амьдарч байгаа малчин цөөн бус байна. Миний бодлоор тэдэнд зөвхөн нөхөн олговор өгөөд амьдралыг нь дээшлүүлэх нь чухал биш, харин мөнгөө төлөвлөгөөтэй хэрэглэх ухуулга хийх нь чухал байна. Олсон мөнгөө хэрхэн зохистой хэрэглэх нь мөн амьдралаа хэрхэн өөд нь татахын чухал ухаан юм гэлээ. Баатар зөвхөн хоршооны малчдаа дагуулан баяжаагүй, багийн бусад малчдад ч тусламж дэмжлэг үзүүлдэг. 2016 онд Баатарын хоршоо багийнхаа ядуурлыг оновчтой бууруулах ажилд идэвхтэй оролцож, “Тосгон болгонд нэг бүтээгдэхүүн” буюу хувь оруулан хамтран ажиллах хэлбэрээр 16 ядуу өрхийн 42 иргэнд тус бүр 4000 юань олгох стандартаар хоёр жилийн хугацаатай дэмжлэг үзүүлсэн байна.

Хамтлаг байгуулж малаа өсгөх зорилготой байсан Баатар хэдэн жилийн туршлагаар дамжин төсөв төлөвлөгөөгөө хоршоо болгон хөгжүүлж, өдгөө махны дэлгүүр ажиллуулан, цэвэр байгалийн гаралтай мах худалдахад бэлэн болоод байна. Баатар энэ тухай хэлэхдээ:

- Би малчдаа зохион байгуулж нутгийн бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, баяжих илүү өргөн замыг олохоор хичээж байна гэлээ.

Зохиогч:Нийтлэл: Бичин
Найруулагч:С.Урьхан
Эх сурвалж:Өвөр Монголын Амьдрал сонин
Мэдээ үзсэн:775
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой