”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тэмээтэй айлын буурь дулаахан

Тэмээтэй айлын буурь дулаахан

        Шившээ зөөлөн салхи зэрэглээ тэмтрэн илбэх амгалан нутгийн тэнүүнд ингэн тэмээдийн гунганаа сэтгэл хөглөнө. Их цайдамын засаг захиргааны зөвлөлийн Цайдам суурингийн Цайдам тосгоны Даши гэдэг айлд хүрэхэд усанд ирсэн тэмээн сүрэг “нүд дүүргэж” байлаа.

Сүүлийн жилүүдэд тэмээ тун цөөрсөн байдалд төр засгаас хурдтай арга бодлого авч, тэмээг үндэсний хамгаалалтын амьтан болгож, жилээс жилд тэмээний тоо толгой нэмэгдэж өсөн үржиж байна.

Жаргал зовлонг хамтдаа хуваалцан туулж, заяаны гал холбосон Даш эхнэртэйгээ бог мал маллаж байсан. Харин байгалийн нөлөөнөөс болж бага Цайдам нуурын хөвөөн дэх бэлчээр нь усанд дайрагдсанаас хойш тэмээ маллаж эхэлсэн нь хоёр жилийн өмнөх явдал юм. Одоогоор Цайдам тосгоны 100 гаруй тэмээтэй хоёр айлын нэг нь болжээ.

- 2018 оноос тэмээ маллах айл нэмэгдсэн. Тэмээ бол тэсвэр даацтай амьтан, Цайдам нутагт маш амархан тасдаг. Манайх 100 гаруй тэмээтэй. Энэ жил 16 ботго тоссон. Буянтай амьтны нөмөрт амьдрал чинээглэжиж байна гэж тэмээчин Даши ярьж байлаа.

2019 онд тэр хоёр тэмээний ашиг гаралтыг зах дэлгүүрийн шаардлагад хэрхэн зохицуулан ашиглах талаар Шиньжянгийн Алтайг зорин, туршлага суралцсан байна. Энэ жилээс эхлэн ингэн сүүгээ худалдах шинэ арга зам нээж, ашиг шимийг нь борлуулах анхны шатаа алхаж байлаа. Сүүлийн өдрүүдэд хүмүүс шууд зорьж ирэн ингэн сүү авдаг ба гар утас, вичат сүлжээгээр захиалга өгч авдаг байна.

- Ингэн сүүнд агуулагдаж байгаа шим тэжээл их, хүний эрүүл мэндэд сайн байдаг. Эрүүл үед ундаа болж, өвдсөн үед эм болдог гэж Дашийн эхнэр ярж байлаа.

Ямар ч хольцгүй, цэвэр, шинэ соргог сүүг хангаж байгаа учраас хүмүүсийн итгэл найдварыг олсоор байна. Борлуулалтын замаа анх нээж байгаа үед тэд өдөрт 5 кг сүү борлуулж байсан бол одоогоор Хайш жүөгийн бүх орон нутгаар борлуулж тэмээний ашиг орлогоо нэмэгдүүлж байна.

- Сүүн үйлдвэр нээх төсөв төлөвлөгөөтэй байна. Үүгээр дамжин тэмээний ашиг шимээ өргөтгөн борлуулж, Цайдмын хонхорын онцлогт гаралтаа илүү олон хүнд таниулна гэж Даши хүсэл тээсэн ирээдүйгээ төлөвлөн ярьж байлаа.

Цайдам нутгийн нар өдрөө цөрхлөн залхуутайхан уулан толгой шүргэн ойртоход ботгондоо ивлэсэн ингэ бүг бүг дэшүүлсээр зэлэндээ ирлээ. Талын дунд сүрэглэн хөөрөгдөх тэмээтэй айлын буурь дулаахан.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:АРДЫН ӨДРИЙН СОНИН
Мэдээ үзсэн:926
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой