”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дашцэрэн: - Тэмээтэйгээ байхад тэнхлүүн баян явна

Дашцэрэн: - Тэмээтэйгээ байхад тэнхлүүн баян явна

- Энэ жил манай нутаг их гантай байна. Бид сааж байсан ингээ тавьчихсан. Одоо энд хонио хараад зусаж байна гэсэн Дашцэрэнгийн даруухан ааш зан, цагаахан инээдний цаана санаашрал, аргагүй байдал ажиглагдана...
Эгэл даруй малчин амьдралаа зураглан шингээж цахимаар хүн зондоо танигдсан  од Дашцэрэн бол Эвенк үндэстний өөртөө засах хошууны шинэхэн баруун сумын Холбоо багт  нутагтай буриад залуу. Тэрээр 2019 онд "Хөлөнбуйрын Бао Вэньрүй” гэдэг нэрээр тик ток дээр нийтэлсэн бичлэгээрээ хамгийн анх олны анхааралд хүрч байсан. Одоо “Малчин Даш”  нэрээр 580 мянган фен, "Бушуу гар" дээр 360 мянган фен найзтай болж, мал аж ахуйн амьдралаа хүмүүст таниулан, цэвэр байгальлаг малын ашиг шимийн чанартай бүтээгдэхүүн борлуулж, малчдынхаа орлогыг нь нэмэгдүүлэх юмсан гэж хариуцлага дүүрэн ажиллаж яваа  сошиал од болжээ.
"Хүний нутагт хагас жаргаж, өөрийн нутагт бүтэн жаргана” гэдэг. Аавын голомтыг сахиж, нутаг ус, малынхаа ашиг шимээр сэтгэл тэнүүн амьдарна гэж шийдсэн Дашцэрэн 2014 онд Хөххот үндэстний дээд сургуулийн монгол хэл, утга зохиолын мэргэжлээр сургуулиа төгсөж нутаг буцсан юм. Тухайн үед тэднийх ингээ сааж байсан болохоор ойр хавийн айл саахалт нь ингэн сүү, ингэн хоормогийг нь захиалан авдаг байлаа. 2019 онд тэд сошиал ертөнцөд ингэ сааж байгаа бичлэгээ нийтэлснээр цахимаар борлуулах шинэ шугам нээгдэж, ингэн сүү ингэн хоормог нь бусад нутаг орны хэрэглэгчдэд хүрч чаддаг болов.
- Хүмүүс эко бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхийг их хүсдэг. Манай ингэн сүүг Бээжин, Тяньжинь, Шанхай, Гуандүн зэрэг олон газрын хүмүүс авдаг. Дахин захиалах нь олон. Манайхыг ингэн сүү худалдаж эхэлснээс хойш хэрэглэгчдэд одоог хүртэл таалагдахгүй явдал нэг ч удаа гарч байгаагүй. Үнэлгээ их сайн байдаг гэж ярих Дашцэрэнгийн царай бахархал дүүрэн, сэтгэл хангалуун харагдана.
 Тэрээр гурав дахь, тав дахь өдрийн орой тик токоор шууд нэвтрүүлэг хийж, хоёр дахь, дөрөв дэх өдөр, бямба гарагуудад орой "Бушуу гар"  дээр шууд нэвтрүүлэг хийж, нэг дэх өдөр нь амардаг. Түүний шууд нэвтрүүлэг мал аж ахуйн амьдралыг сонирхдог. Тал нутгаар аялан зугаалах хүсэлтэй, эко бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой хүмүүс голчлон үздэг. Энэ байдалд чиглүүлэн Дашцэрэн мал маллах амьдралыг биечлэн ойлгох цаг гаргах тухай бодож төлөвлөж байгаа аж. Цээж дүүрэн цэвэр агаар амьсгалж, малчин хүний амьдрал ахуйтай танилцах хүсэлтэй хүмүүс эднийхнээр бууж суун мордож болно. Сошиал ертөнцийн од болсны дараа Дашцэрэнг зорин ирж бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүмүүс олон болжээ. Гэхдээ  Дашцэрэн тэр болгоныг нь зөвшөөрдөггүй.
- Би аль болохоор малчдынхаа гараас гарсан мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг хүсэж байна. Энэ намар шууд нэвтрүүлгээр мах худалдах санаатай багийнхантайгаа ярилцаж бий. Бас гэрч баримт бүрдүүлэхэд учир бий. Одоо цахимаар зөвхөн "Хөлөнбуйрын борц” ба Шиньжаанд үйлдвэрлэсэн "Ингэний хуурай сүү” гэх хоёр бүтээгдэхүүнийг борлуулж, борлуулсныхаа хэрээр зохих хэмжээний орлогыг нь хуваан авч байна. Одоогоор  шууд нэвтрүүлэг хийгээд олох орлого тийм хангалттай биш, борлуулж байгаа зүйлээсээ л бага орлого олдог. Манайх бас 2016 оны өвлөөс “Дорно” зэрэг хуримын зураг авахуулдаг газарт тэмээ унуулах, тэмээн чарга хөллүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлж орлогоо нэмэгдүүлэх болсон. Бид цас орохыг их хүлээдэг гээд тэр инээлээ.
- Үнэндээ одоо мал маллах өөрийн өртөг өндөр, олсон орлогоороо өвс бордоо худалдан авахад зарцуулчихдаг. Ийм гантай жил бол ингээ эрт өвсөлнө. Манайх дөрвөн ингэ саадаг. Өдөрт хоёр удаа саавал арваад кг сүү гарч, кг бүрийг нь 100 юаниар борлуулдаг. Тэмээнийхээ ашиг шимээр орлого олж байх юм чинь тэмээгээ сайн өвсөөр өвсөлж, тэмээнийхээ тарга хүч, сүүний чанарыг нь батлах хэрэгтэй гээд  Дашцэрэн инээмсэглэнэ.
 Саяхан  Дашцэрэн тик ток дээр нийтэлсэн "Усанд унасан унагыг аварч адуундаа тавьсан” бичлэг олон үзэгчдийг уяраасан юм. Харин хэдэн өдрийн өмнө Хуучин барга хошууны  Хөхнуур суурингийн Хатанхошуу багаар нутагтай унаганы эзэн Анавад гэсэн малчин бичлэгийг нь үзээд Дашцэрэнтэй холбогдож баярлан талархаж, унага нь том болоод адуугаа дагаад явж байна гэж хэлсэн гэнэ. Малчин хүний тусч нандин сэтгэл нь фен нарыг нь их догдлуулж, тус бичлэгийг үзсэн хүний тоо 9070 мянгыг давж, 900 мянган  лайкаар шагнуулсан байна.
Цайлган цагаавар, эгэл даруу төрхөөрөө хүмүүсийн сэтгэлд хүрсэн  сошиал од Дашцэрэн маань удахгүй хайртай хань  Тогтмаатайгаа хуримаа хийж, өрхөө татах гэж байна. Түүний өрх гэр нь аз жаргалтай, ажил үйлс нь өрнүүн хөгжих болно гэдэгт найдаж байна.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:1046
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой