”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хар цайны итгэмээргүй ач тус

Хар цайг 1590-иад оны үеэс хамгийн анх Хятадад хэрэглэж эхэлсэн хэмээх түүх байдаг.

        Энэ цагаас хойш Англи болон Европын орнуудаар дэлгэрч улс, үндэстэн бүр тус тусын онцлог шинжийг агуулсан хар цайг хэрэглэх болсон ба улмаар цайны соёл гэх зүйл дэлгэрсэн гэнэ. Тэгвэл хар цайг өдөр тутам тогтмол хэрэглэснээр таны биед гарах эерэг 10 өөрчлөлтийг танилцуулъя.

1. Амны эрүүл мэндийг сайжруулна

Буйлыг үрэвсүүлж, шүдний цооролтыг бий болгодог нянгийн үржлийг хар цайнд агуулагдах бодисууд устгадаг. Түүнчлэн хар цайнд “полифенол” гэх бодис байдаг. Энэ бодис нь нянгуудыг шүдэнд наалдуулдаг, наалдамхай бодис үүсэх нөхцөлийг үгүй хийдэг гэнэ.

2. Антиоксидантаар баялаг

Хар цайнд агуулагдах антиоксидант нь химийн хортой бодисуудаас үүддэг ДНХ-ын гэмтлийг зогсоодог. Мөн эдгээр антиоксидант нь жимс болон хүнсний ногоонд агуулагддаг учир ондоо ба зөвхөн хар цайнд л агуулагддаг байна.

3. Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Хар цай нь Японы уламжлалт ногоон цайтай зарим талаар төстэй байдаг. Нэгэн судалгаанд өдөр бүр 3 болон түүнээс олон аяга хар цай уудаг хүмүүсийг огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад цус харвах магадлал нь 21 хувиар бага байжээ.

4. Хорт хавдраас сэргийлнэ

Хар цайг хорт хавдраас сэргийлдэг гэдгийг батлахын тулд маш олон жил шаардлагатай нь тодорхой. Гэсэн хэдий ч томоохон судалгааны багийн гишүүд хар цай тогтмол уусан эмэгтэйн өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал тун бага байдаг гэсэн таамгийг гаргаад байгаа юм.

5. Ясыг бэхжүүлнэ

Мөн хар цайг тогтмол ууснаар яс илүү бат бөх болдог. Ялангуяа, бага насны хүүхдэд элбэг тохиолддог рахит өвчнийг үүсгэдэг шалтгааныг устгадаг.

6. Чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгана

АНУ-д 2007 онд 65-100 насны нийт 1000 хүнийг судалгаанд хамруулсан байна. Тус судалгааны хүрээнд өдөрт тогтмол 1-2 аяга хар цай уудаг хүнийг уудаггүй хүмүүстэй харьцуулсан байна. Хар цай тогтмол уудаг хүний чихрийн шижин тусах магадлал нь уудаггүй хүнийхээс 70 хувиар бага байдгийг баталжээ.

7. Дархлааны системийг дэмжинэ

Хар цай тогтмол ууснаар дархлааны систем улам хүчирхэг болох ба ялангуяа өвлийн улиралд элбэг тохиолдох ханиад, томуунд өртөхгүй байх боломжтой болно.

8. Хоол шингэхэд тустай

Дархлааны системийг дэмжихийн хажуугаар хоол боловсруулах ажиллагааг хурдасгадаг. Хоол боловсруулалт хурдассанаар ходоод, бөөр гээд дотоод эрхтнүүдийн өвчлөх магадлал дагаад буурдаг байна.

9. Стресс тайлна

Судалгаанд Лондон хотын 75 иргэн оролцсон бөгөөд нийт хүмүүсийг 2 хэсэг болгоод 6 долоо хоногийн туршид шингэн зүйл уухдаа эхний хэсгийн хүмүүсийг үргэлж цай, харин нөгөө хэсгийн хүмүүст зөвхөн кофе уух даалгавар өгсөн байна. 6 долоо хоног өнгөрсний дараа оролцогч бүрийн цусны даралт болон зүрхний цохилтыг зориудаар ихэсгэхэд зөвхөн цай уусан эхний бүлэг хүмүүсийн цусны даралт, зүрхний цохилт бусад хүмүүсийнхээс хэд дахин хурдан хэвэндээ орсон гэнэ.

10. Эрч хүч өгнө

Бусад цайны төрөлд байх кофейн хар цайнд тун бага агуулагддаг учраас зүрхэнд хэт их ачаалал өгөхгүйгээр тархины цусан хангамжийг сайжруулдаг. Түүнчлэн өглөө уусан нэг аяга хар цай таныг бүтэн өдрийн туршид эрч хүчээр хангаж чадна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:zaluu
Мэдээ үзсэн:1210
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой