”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ерөнхий сайд Ли Кэчян төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулав

Ерөнхий сайд Ли Кэчян төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулав.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг 29-ний өдөр Бээжин хотноо даргалан хуралдуулж, гадаадад нээлттэй байлгаж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах ажлыг хуваарилж, үйлчилгээний худалдааг бүтээлчээр хөгжүүлэх туршилтын цэгийн ажлыг гүнзгийрүүлэхээр шийдлээ.

Хурлаар гадаад худалдааны гол хүчнийг тогтвортой байлгаж, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хангамжийг тогтворжуулах сэдвийн хүрээнд:

Нэг. Гадаад худалдааны аж ахуйн нэгжийн эрсдэлийн эсрэг чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хоёр. Төв, баруун бүс, зүүн хойд бүс нутгуудын давуу талыг нь ашиглаж, хөдөлмөр хүч шаардагдах гадаад худалдааны үйлдвэрүүдийг эрхлэх.

Гурав. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын орчныг сайжруулах. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай гол төслүүдэд эрх тэгш хандаж, газар ашиглалтыг баталгаажуулах. Дөрөв. Үйлчилгээний худалдааны гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад гүйцэтгэх үүргийг бадруулахын чухлыг онцолжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:915
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой