Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 30-ны өдөр Вануатугийн Ерөнхийлөгч Мосетэд цахилгаан илгээж, Вануату улсын тусгаар тогтносны 40 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Сүүлийн 40 жилийн хугацаанд Вануату улс асар их хөгжлийн амжилтад хүрчээ. Миний бие Хятад Вануатугийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятад Вануатугийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд илүү сайн ашиг тус өгөхийн тулд Ерөнхийлөгч Мосетэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.