”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ногоон - Хятад үндэстний тогтвортой хөгжлийн суурь өнгө

Ногоон - Хятад үндэстний тогтвортой хөгжлийн суурь өнгө

  Цаг хугацаа бол олон олон гайхамшгуудыг гэрчилж байдаг хамгийн бодит гэрч.

Нэгэн цагт шувуу суух газаргүй, ой модгүй нүцгэн байсан Сайхандаваа одоо хүний хөдөлмөр хүчээр ургуулсан дэлхийн хамгийн том ой болжээ. “Сөнөсөн далай” гэгдсэн Хөвчийн элс өдгөө дэлхийн хамгийн том өөрчлөн зассан элс болсон. Хятад улсын хэмжээнд цөлжилт өдөр ирэх тусам буурч байна. 2500 жилийн түүхтэй Хатан голын сав газрыг засан сайжруулж, түүхэн өөрчлөлтийг авчирсан. Хятад улс "Ногоон гайхамшгуудыг" үргэлжлүүлэн бүтээсээр байгаа нь дэлхий ертөнцийг гайхшруулж байна.

Цаг хугацаа бол түүхийг тэмдэглэгч, үе үеийн хүмүүсийн урагшлах хурдыг бичдэг гайхалтай зохиолч юм.

Эдгээр агуу гайхамшиг бол Хятадын үе үеийн хүмүүсийн шаргуу хөдөлмөрийн үр бүтээл. БНХАУ байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн туршид, ялангуяа ХКН-ын 18-р үндэсний их хурлаас хойш Хятад улсын олон зуун сая иргэн Намын төв хорооны удирдагч Ши Жиньпиний удирдлагаар бохирдлын эсрэг дайн зарлаж, хэдэн зуун сая хүний сайн сайхан амьдрал, Хятад үндэстний хөгжлийн ногоон хувьсгалыг эхлүүлсэн.

Онгон дархан байгаль бол үнэлж баршгүй өв эрдэнэ! Экологийг хамгаалах нь үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх хүч! Эзэн нь нутгаа голоогүй цагт нутаг хэзээ ч эзнээ голохгүй!

Энэ он бол бүх талаар чинээлэг нийгмийг бий болгох сүүлийн жил. Чинээлэг нийгмийг байгуулахад экологийн орчны чанар нь гол түлхүүр юм! Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих нарийн төвөгтэй нөхцөл байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгарч буй бэрхшээлийн хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Жэжян, Шаньси зэрэг мужид хийсэн айлчлалын үеэр хэлсэн үг нь Хятад улсын экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн замаар дагаж мөрдөх итгэл үнэмшлийг харуулж байна.

        Хүн, байгалийн эв найрамдалтай оршин тогтнол

Нийслэл Бээжингээс хойд зүгт 400 км-ийн зайд асар том ногоон байгууламж бий. Түүнийг Сайхандаваа гэдэг. 1.12 сая мү/1 га=15мү/ талбай бүхий энэхүү ой жил бүр 500 мянга гаруй жуулчдыг татдаг дэлхийн хамгийн том ой шугуй.

Харин тавиад жилийн өмнө хайргатай шуурга хацар зүсдэг уулын цөл газар байлаа.

Энэ ойг байгуулсан ажилтнууд хээр хонон хэц дэрлэж, цас хайлуулан байж цангаагаа тайлан, үржил шимгүй газрыг ой модоор хучсан юм.

Мөрөөдөл бол хөдөлмөр, хүч чадлын нэгдэлд гэрэлтдэг.

Гурван үе, 58 жил. Өнөөдрийн Сайхандаваа ойн аж ахуй Хятад улсын гурван хүн бүрийн нэг нь мод тарьсантай тэнцэж, Бээжин, Тяньжин зэрэг газарт 137 сая шоо метр цэвэр усаар ханган, жил бүр 550 мянган тонн хүчилтөрөгч ялгаруулж байна.

Ногоон өнгө бол амьдралын суурь өнгө. Хятадууд үүнийг маш сайн ойлгодог. БНХАУ байгуулагдсаны дараа "Эх орноо ногоон болгох" хөдөлгөөнөөс эхлээд шинэчлэл, нээлтийн дараа "Цэцэрлэг хот" байгуулах, Үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах гэх зэрэг томоохон ногоон байгууламжийн үйл ажиллагаа дэс дараатай үргэлжилж, Хятад улсын газар нутгийг улам бүр ногоон болгож байна.

1956 оноос хойш төрөл бүрийн байгалийн хамгаалалтын талбай 1.7 сая кв-д хүрчээ.

1978 оноос хойш "Гурван умард" төслөөр ойжуулалт хийж, эх орны умард хэсэгт ногоон хэрмийг барьсан байдаг.

1999 оноос хойш нийт 508 сая мү тариалангийн талбайг ой зүлэг болгож хөрвүүлэв.

Энэ зуун эхэлснээс хойш дэлхийн ногоон байгууламжийн дөрөвний нэг нь Хятад улсын ногоон байгууламж байж хамгийн том хувь нэмэр оруулсан юм.

Ялангуяа, ХКН-ын 18-р үндэсний их хурлаас хойш үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах үйл ажиллагаа хурдтай явагдсан. Цөлжсөн газар нутгийн хэмжээ жил бүр 1980 кв-р багасч, нэг хүнд ногдох паркын талбай 1981 оны жилийн эцсээс 10 дахин нэмэгдсэн. Чанар сайтай усны хэсгийн эзлэх хувь 8.9 хувиар өссөн байна.

Түүх бол сонголтын илэрхийлэл, харин сонголт түүхийн шинэ хэсгийг бүтээж байна.

Хүний хүчээр ой тарьсан дэлхийн хамгийн том хувь нэмэр оруулагч, ойн нөөцийн дэлхийн хамгийн том улс, дэлхийн хамгийн том эх баялаг үйлдвэрлэгч, сэргээгдэх эрчим хүч, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, усан цахилгаан станц, салхины эрчим хүч, нарны гэрэл цахилгаан үйлдвэрлэх дэлхийн хамгийн том хүчин чадалтай улс гэх зэргээр Хятад улсын экологийн засаглалын ололт амжилт Хятадын ногоон хөгжлийн гайхамшгийг үргэлжлүүлэн бий болгож байна.

Эдгээр гайхамшгуудын цаана олон олон үлгэр түүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөөр. Шаньси мужийн Юйлинд үе үеийн элс засагчдын үүх түүх мянга мянган жилээр яригдана. Муу-Усны цөлийг ойн далай болгож хувиргасан. Хөвчийн элсэн цөлийг дэлхийд ганц гайхамшиг болгож өөрчилсөн, дөрвөн үеийн хүмүүсийн шаргуу хөдөлмөрөөр өөрчлөгдсөн Ниншягийн элс зэрэг гайхамшгууд дэлхийн хүмүүсийн сэтгэлд хүрч байгаа юм.

Эдгээр гайхамшгийн цаана ногоон хөгжлийн үзэл баримтлал, эх байгаль, хүн төрөлхтний хоорондын уялдан зохицон амьдрах үзэл баримтлал улам бүр түгээмэл болж байна. Хог хаягдлыг ангилах, нүүрстөрөгч бага зарцуулах, хуванцар хаягдлыг бууруулах, хоол хүнсийг гамнах, ногоон хэрэглээ зэрэг орчин үед ногоон, бохирдолгүй, соёл иргэншилтэй, эрүүл амьдралын хэв маяг, хэрэглээний ойлголтууд түгээмэл болж байна.

          Өргөн, гүн гүнзгий ногоон хувьсгалыг санаачлан хэрэгжүүлнэ

Зуны эхэн цагийн амралтын өдөр. Жэжян мужийн Аньжи шяний Тяньхуанпин сууринд бусад газруудаас ирсэн жуулчны автобуснууд жигдэрч байв. Тосгоны иргэн Хү Чинже:

- Хэдэн арван жилийн өмнө тосгонд мөн хөл хөдөлгөөн ихтэй байсан. Гэсэн хэдий ч зам дээр жигдэрч байсан зүйл нь хүдэр чулуу дүүрэн тээсэн трактор л байв.

Энэ нутгаас шохойн чулуу гардаг болохоор тосгоны иргэд уулаа нүхлэн чулуугаа худалдаж аж төрдөг байлаа. Харин энэ зууны эхэн үеэс нутгийн иргэд чулуугаа зарахаа больж, аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлсэн юм.

2005 оны 08-р сарын 15-ны үдээс хойш тухайн үед Жэжян мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга асан Ши Жиньпин тус тосгонд очиж танилцсан байдаг. Тосгон дахь уулзалтын өрөөнд "Онгон дархан байгаль бол үнэлж баршгүй өв эрдэнэ" гэж хэлсэн нь бий.

ХКН-ын 18-р их хурлын дараа энэ хэлсэн үг нь шинэ цаг үеийн шинэ тайлбарууд өгч, эцэст нь ХКН-ын 19-р үндэсний их хурлын тайланд бичигдэж, ХКН-ын гол үзэл баримтлалын нэг болсон юм.

Ши Жиньпин даргын энэ онол Хятадын коммунистуудын хөгжлийн бэрхшээлийг судлах, шийдвэрлэх чиглэлээр тасралтгүй шаргуу хөдөлмөрлөсний үр дүн юм.

Хөгжингүй орнуудын аж үйлдвэржилтийн хоёроос гурван зуун жилийн турш даван туулсан үйл явцад Хятад улс хагас зуу гаруй жилийн хугацаа зарцуулжээ. Эдийн засаг, нийгмийн хөгжил асар их ахиц дэвшил гаргасан ч экосистемд үе үе түгшүүрийн хонх дуугарсаар ирсэн.

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд урагшлах хэрэгтэй, бэрхшээлийг даван туулахад удирдах арга барил хамгийн чухал.

Хятад үндэстэн яаж тасралтгүй хөгжих вэ? Хятадын соёл иргэншил дахин алдаршиж чадах уу? "Хоёр зуун жилийн" зорилгоо биелүүлэх агуу аянд эдийн засаг, нийгмийн хөгжил, өөрчлөлтийн чухал үед Намын төв хороо урт хугацааны үзэл бодлыг баримталж, экологийн соёл иргэншлийг бий болгох тал дээр стратегийн шийдвэр гаргалаа.

Дээд түвшний дизайн, стратеги төлөвлөлт нь чиглэлийг тодорхойлно.

ХКН-ын 18-р их хурал нь экологийн соёлын бүтээн байгуулалтыг ерөнхий бодлогын хүрээндээ оруулсан. 2013 онд "Үзэсгэлэнт Хятад улс байгуулах, экологийн соёл иргэншлийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд анхаарлаа хандуулах" нь шинэчлэлийг гүнзгийрүүлэх чухал тэмцэл болж, ард түмний жаргалтай амьдрал, улс орны ирээдүйтэй холбоотой ногоон шинэчлэл эхэлсэн. ХКН-ын 19-р их хурлын илтгэлд экологийн соёл иргэншлийг байгуулах нь Хятад үндэстний тогтвортой хөгжлийн алс хэтийн төлөвлөгөө юм гэж тэмдэглэсэн байдаг. 2018 оны 05-р сард үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах зорилго тавьж, 2035 он гэхэд үзэсгэлэнт Хятад улсын зорилго үндсэндээ биелсэн байхыг батална.

ХКН-ын 18-р их хурлаас хойш экологийн соёл иргэншлийг байгуулах 40 гаруй шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулсан. 2015 онд "Экологийн соёл иргэншлийн тогтолцоог шинэчлэх ерөнхий төлөвлөгөө"-г зарлаж, шинэчлэлийн иж бүрэн багц арга хэмжээ зохион байгуулсан. Холбогдох удирдлагуудыг экологийн орчинд хор хөнөөл учруулсан бол хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий болгож, байгаль орчныг хамгаалах хяналтын алба нь орон даяар 31 мужийг бүрэн хамруулж, хяналтаа тогтоосон байна.

ХКН-ын 18-р их хурлаас хойш экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чиглэлээр хэдэн арван хууль боловсруулж шинэчлэн боловсруулсан. "Түүхэн дэх хамгийн хатуу" гэгддэг Байгаль хамгаалах тухай шинэ хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Тийнхүү байгаль орчны гэмт хэргийг таслан зогсооход урьд өмнө байгаагүй их хүчин чармайлт гаргасан юм. "Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө", "Ус бохирдохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө", "Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г амжилттай хэрэгжүүлж байна. Цэнхэр тэнгэр, тунгалаг ус, уул хайрхадаа хамгаалахын төлөөх тэмцэл тал бүрээр үргэлжилж байна.

Шинэчлэлийн ажил үр дүн, амжилт бүтээлээр дүүрэн үргэлжилсээр. Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд нийт 120 хотын орчны агаарын чанар стандарт түвшинд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Инге Анносон:

- “Онгон дархан байгаль бол үнэлж баршгүй өв эрдэнэ" гэдэг үг хүн, байгаль хоёрын хоорондоо эв найрамдалтай оршихуйн тухай ойлголтыг маш тодорхой тайлбарласан гэж өндрөөр үнэлсэн юм. Тэрээр мөн:

- Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд байгаль орчныг нөхөн сэргээх ажилд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Дэлхий ертөнц Хятадыг үлгэр жишээ болгож, ногоон, тогтвортой хөгжлийн замыг баримтлан, байгаль орчноо сайжруулах тал дээр шийдэмгий байх ёстой гэж хэллээ.

Ногоон хөгжлийн зам дээр улам бүр шийдэмгий байх болно

Гайхамшигт Их цагаан хэрэм, үзэсгэлэнт Гүйшүй голын эрэг дээр БНХАУ-ын Бээжин хотод байрлах Бээжингийн Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн нь үзэсгэлэнт дүр төрх, эрч хүчээр дүүрэн байна.

2019 онд энд зохион байгуулагдсан арга хэмжээнд 110 улс, олон улсын байгууллагууд  оролцож, 162 хоногийн хугацаанд 9 сая гаруй хүн зочилсон байдаг. Хятад улсын дэвшүүлсэн ногоон хөгжлийн үзэл баримтлал нь дөрвөн зүг найман зовхист дэлгэрчээ.

Бээжингийн Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий инженер Жан Ланьнянь:

- Байгалийн баялаг, өв уламжлал энд үлдсэн. Одоо үзэсгэлэнгийн газар нь олон улсын хурал, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг газар болсон. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд орчин үеийн цэцэрлэгжүүлэлт үйлдвэрлэлүүд ар араасаа түрэн гарч ирж байна гэж хэлж байна.

Итгэл нь хүч чадлыг нягтруулж, мөрөөдөл нь ирээдүйг харуулдаг. Хятад улсын дэвшүүлж буй гүнзгий, иж бүрэн экологийн соёл иргэншлийн шинэчлэл нь зөвхөн Хятадыг өөрчлөх төдийгүй, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгт шинэ санаа өгч байна.

         Хятадын "ногоон санал" илүү их анхаарал татав

- Галт тэрэг өнгөрч байна. Сүрэг анааш усны дэргэд сэрүүцэж байна. Эргэн тойронд нь хэдэн анааш нь хүзүүгээ сунгаж, модны навчис идэж байна. Энэ бол гадаадын сэтгүүлч Хятадын компаний хэрэгжүүлсэн "Нэг бүс нэг зам" төсөл болох Момбаса-Найроби чиглэлийн төмөр замын орчин тойрныг дүрсэлсэн зураглал юм. Төмөр замын амьтны гарцын цэвэр өндөр нь 6.5 метрээс өндөр байж, анааш толгойгоо бөхийлгүй төмөр замын гүүрээр өнгөрөх болжээ.

Хятад улс олон жилийн турш "Бүс ба Зам" ногоон хөгжлийн олон улсын холбоог байгуулах, экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах томоохон мэдээллийн үйлчилгээний платформ байгуулах, "Бүс ба Зам"-ыг ногоон хөгжлийн зам болгон барих чиглэлээр ажиллав.

         Хятадын "Ногоон арга хэмжээ" илүү хүчтэй болж байна

Экологи, Байгаль орчны яамнаас энэ оны 06-р сарын эхээр гаргасан тайлангаас харахад: Урьдчилсан тооцоог хийсний дараа 2019 онд ДНБ-ний нэгж тутамд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг өнгөрсөн жилийн мөн үеэс 4,1 хувиар бууруулж, жилийн хүлээгдэж буй зорилтод хүрлээ. 2018 онд энэхүү өгөгдөл 2005 онтой харьцуулахад 46 орчим хувиар буурч, 2020 он гэхэд 40 - 45 хувиар бууруулах зорилгоо биелүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засгийн суурь “ногоон” болж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд тулгараад байгаа сорилтод хариу арга хэмжээ авахдаа Хятад улс хариуцлагатай гүрэн болохоо илэрхийлэв.

    БНХАУ-ын "Ногоон нэрийн хуудас" улам их анхаарал татсаар

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн "Хойд хөршийн гурван бүс" төслийг дэлхийн "Экологийн эдийн засгийн үзүүлэлтийн бүс"-ээр тогтоож, Хэбэй мужийн Сайхандаваа ойн аж ахуйн барилгачид, Өвөр Монголын Хөвчийн цөлийг засан сайжруулах ажилтнууд зэрэг нь НҮБ-ын байгаль орчны дээд шагнал “Дэлхийг хамгаалагч” цолоор шагнагдсан байдаг. Хятадын өвс тарих мэргэжил 100 гаруй улс орон, бүс нутагт тархсан. Ойрхи Дорнодын олон орны мэргэжилтнүүд элсний бэхжүүлэх аргыг сурахаар Хятад руу ирсэн. Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийг бий болгоход чухал оролцогч, хувь нэмэр оруулагч, удирдагч болсон юм.

Энэ оны эхнээс Хятад улсын хөгжил цар тахал, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөнөөс болж урьд өмнө байгаагүй их бэрхшээлтэй тулгарсан. Хилийн чанад дахь зарим хүмүүс Хятадын бохирдлыг хянах тэмцэл саарах уу гэдэгт эргэлзэж байлаа.

Экологийн тэргүүлэх чиглэл бол ногоон хөгжил! Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жэжян, Шаньси мужид айлчлахдаа энэхүү өвөрмөц сэдвийг дурдаад Хятад улс экологийн соёлын бүтээн байгуулалтыг тууштай хэрэгжүүлэхэд итгэл төгс, тууштай байгаагаа харуулсан.

13-р таван жилийн төлөвлөгөө сүүлийн жилдээ орох тусам шинэ таван жилийн төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн.

“Хэрэв гол байгаа бол ус байх ёстой. Загас байгаа бол замаг байх ёстой. Гол мөрөнд нь бас сэлж болно.” Энэ зорилгоо биелүүлэхийн тулд энэ оны 04-р сард гол мөрний сав газарт усны экологи, байгаль орчныг хамгаалах "14-р таван жилийн төлөвлөгөө" боловсруулах үүд хаалга нээгдсэн юм.

  "Хөхмөрний хамгаалалтын тухай хууль" болон бусад хууль, стандартуудыг хурдасгах зорилгоор шинэчлэн боловсруулж, экологийн хамгаалалтын улаан шугам, хүрээлэн буй орчны чанарын доод шугам, нөөцийн ашиглалтын дээд шугам, экологийн орчны хүртээмжийн жагсаалтыг бүрэн боловсруулсан. Хатан голын сав газрын экологийн нөхөн төлбөрийн механизмыг туршиж эхэллээ. Ногоон эдийн засгийн бодлого илүү үндэслэлтэй болж байна.

Өнөөгийн Хятад улс экологи, ногоон хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөх стратегиа баримтлахыг эрмэлзэж байна.

  Хятад улс онгон дагшин байгалийг хамгаалах ногоон хөгжлийн зам дээр улам бүр шийдэмгий урагшилж байна. Тэнгэр нь цэлмэг, уулс нь хөх, ус нь тунгалаг үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахаар хүчээ дайчлан ажилласаар. Ногоон хөгжлийн гайхамшгийг бүтээсэн Хятад улсын иргэд улам бүр шинэ гайхамшгуудыг бүтээх нь гарцаагүй!

Зураг①: 04-р сарын 04-нд Ганьсү мужийн улсын зэрэглэлийн байгаль хамгаалалтын бүсэд усны шувууд бүжиглэнэ

 Гэрэл зургийг: ЖЭН ЯАОДЭ

Зураг ②: 05-р сарын 31-нд хүүхдүүд Шаньдүн мужийн Биньжөү хотын паркад тоглож байна

  Зургийг: ФҮ ШИНЬЧҮНЬ

Зураг ③: 05-р сарын 18-ны өдөр жуулчид Жэжян мужийн Аньжи шяний Да Жүхай далайн эргийн бүсэд жуулчлан ногоон ертөнцийн цэвэр агаарыг амьсгаллаа

 Гэрэл зургийг: ШЯ ПЭНФЭЙ

Зураг ④: Хэбэй дэх Сайхандавааны үзэсгэлэнт газрууд

 Синьхуа агентлаг

Зураг ⑤: 05-р сарын 02-ны өдөр Ниншягийн Жүнвэй хотын байгалийн үзэсгэлэнт газарт ажилтнууд мобайл шууд нэвтрүүлгийн платформоор иргэдэд тэмээг танилцуулж байна

 Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЯН ЖЫСЭНЬ

Зохиогч:ПЭН ШЮНЬВЭНЬ, ҮЕ ЗИ
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:people.com.
Мэдээ үзсэн:776
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой