”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүний хүчээр ойжуулсан дэлхийн хамгийн том ой

Хүний хүчээр ойжуулсан дэлхийн хамгийн том ой

Намрын улиралын Сайхандаваагийн үзэмж. Зургийг Ванлүн

        Хэбэй мужийн Манж, Монгол үндэсний Өөртөө Засах шянаас аажмаар умард зүг аялбал газрын байц дээшилдэг. Удахгүй нүдэнд харагдах зүйл бол зуны эхний Сайхандаваа механик ойн байв.

Хиймэл дагуулын үүлний зургаас харахад Сайхандаваа дахь 1.12 сая мү/1га=15мү/ хүний хүчээр  ургуулсан ой нь Өвөр Монголын өндөрлөгтэй залгалдан далавчаа дэлгэн дүүлж байгаа бүргэд шиг харагдах юм. Элс, шороог хааж буй энэхүү ойн тэнгис бол Сайхандаваагийн гурван үеийн хүмүүсийн шаргуу хөдөлмөрийн үр дүн юм.

Тэгвэл цаг хугацаа, орон зайгаар аялж явдаг энэхүү "ногоон буухиа" хэрхэн хэрэгжсэн бэ? Саяхан сэтгүүлч Сайхандаваа механик ойн фермд очиж дэлхийн хамгийн том хүний хүчээр ногооруулсан ойн үлгэр түүхийн тухай судлав.

"Хэрэв дахин сонголт хийлгэвэл би мөн л Сайхандаваад мод тарих болно"

Сайхандаваа гэдэг нь "үзэсгэлэнтэй уул, усны эх үүсвэр" гэсэн утгатай. Чин гүрний "Мүлан  Вэйчан"-ын нэг хэсэг болох Сайхандаваа бол үнэхээр элбэг устай, өвс ургамал, олон тооны амьтан бүхий мянган газрын сүрлэг ой юм.

Гэсэн хэдий ч Чин гүрний сүүл үеийн засгийн газрын албан тушаалтнуудын авлига, төсвийн задралын улмаас Мулан Вэйчан 1863 онд тариалахаар болжээ. Хэт их мод тайран, мөн дээрээс нь хэдэн жилийн турш түймэрт автсаны улмаас нэгэн цагт байгалийн гайхамшиг байсан Сайхандаваа нь шар шороо шуурч, шувууд суух модгүй болжээ.

Байгалийн дүр төрх, эсл шороог хориглох зорилгоор 1962 онд улсын хэмжээнд 18 аймаг, хотуудаас дунджаар 24-өөс доош насны 127 коллежийн төгсөгчид орон нутгийн албан хаагчид, ажиллагсадтай 369 хүнээр бүрдсэн баг байгуулжээ. Ингээд Сайхандаваа механик ойн фермийн баг албан ёсоор байгуулагджээ.

1963 оны 08-р сард уг ойн аж ахуйд хүний хүч хүрэлцэхгүй байгааг мэдсэн Чэндэ хотод ахлах сургуульд сурч байсан Чэнь Яньшянь нь дотуур байрны 5 найзтайгаа уулзаж эх нутагтаа ногоон байгуулалт хийх том зорилгоо биелүүлэхээр Сайхандавааг зорьжээ. Тэр үеийн дүр зураг одоо ч гэсэн мартагдашгүй хэвээр түүний тэдний сэтгэлд үлдсэн байна.

"Бид хоёр өдөр шөнийн турш ачааны машинаар зам туулж Сайхандаваад хүрч байсан. Тэр үед бид тэнд хэдэн ширхэг мод л харж байсан. Бид машинаас буухад хойноос үлээх салхин хавирга нэвт цохин дагжуулж байсан " Гэж Чэнь Яньшянь хэлэв.
Тухайн үед Сайхандаваагийн иргэд агуулах, нүхэн гэрт амьдардаг байсан бөгөөд тэд гоймон, эрдэнэ шишийн гоймон, даршилсан ногоо иддэг байв. Хамгийн сайхан хоол бол шинэ жилийн үеэр хүн бүрд өгдөг 1 кг цагаан гурил байсан юм.

 Ойн ажилтнууд өндөр чанартай суулгацын бааз дээр суулгац тарина.  Зургийг Ванлүн

Сайхандаваад ирсэн хүмүүс байгаль орчны хүнд хэцүү нөхцөл байдал, хоёр жил дараалан мод тарьсан боловч үр дүнд хүрээгүй хүнд байдалд бууж өгөөгүй. Хариуцлага, эрч зориг, итгэл үнэмшлийн асар их мэдрэмж нь тэдэнд эдгээр бэрхшээлийг даван туулахад урам зориг өгсөн юм.

1963 оны 12-р сард Сайхандаваагийн дундаж температур ердөө хасах 30 хэм байв. Цас шууран, хүмүүсийн царайг цохин хайрч байлаа. Ирэх онд ой мод тарихад бэлдэхийн тулд Чэнь Яньшянь ба түүний хамт ажилтнууд ууланд гарч газар бэлдэж, хаягдал модоо цэвэрлэж эхлэв. Эрчүүд нь мод тайрах ажлыг даан авч охид нь модоо олсоор уяж боон, уулнаас үүрч буулгадаг байв. Тэдний хувьд хаягдал модны боодол нь хүнд байсан бөгөөд уулнаас буулгахын тулд бүх хүчээ шавхдаг. Өдөрт 10 цаг ажиллахад мөр, нуруун дээр цус дааварладаг байв.

-Тухайн үед бүгд залуу, халуу цус оргилсон хүмүүс байсан. Нэг нэгэнтэйгээ мөчөөрхөж, ажлыг уралдан хийдэг байсан. Тэд Сайхандавааг бүтээн байгуулахын тулд бүх хүчээ шавхаж байсан.

Ойжуулалт эмх цэгцтэй явагдаж, 1970-аад онд Сайхандаваагийн ногоон байгууламж эхлэн сэргэж байсан үед Чень Яньшяний ээж нь охиноо хот руу эргүүлэн авчрах бодол төрсөн байв. 1976 онд Чень Яньшяний ээж нь Чэндэ хотод охиндоо ажил олж өгөн охиноо ирж ажиллахыг хүссэн боловч Чэнь Яньшян татгалзжээ.

"Яагаад?" Гэж сэтгүүлч асуув.
-Ой мод ургаагүй тул миний даалгавар дуусаагүй, миний хүсэл биелээгүй байсан.
-Одоо тэгээд та харамсаж байна уу?"
-Мэдээж би харамсахгүй байна. Шударгаар хэлэхэд миний тарьсан суулгацууд миний хүүхдүүдтэй адил юм. Өдрөөс өдөрт өсөж байгаа моддоо харахаар хязгаарлашгүй омог бахдал төрдөг, үүнийг ямар ч зүйл орлож чадахгүй. Хэрэв дахин сонголт хийлгэвэл би мөн л Сайхандаваадаа мод тарихыг сонгох болно.

"Сайхандавааг ногооруулахын тулд мөнгө алдаж байсан ч мод тарих болно"

58 жилийн шаргуу хөдөлмөрлөсний дараа Сайхандаваад мод тарьж дууссан уу?

"Үүнийг хараач!" гэж ойн газрын дарга Ли Юндүн хуруугаа холыг заажээ. 30 ° -ийн уулын хяр налуу дээр хэдэн арван мянган мод сахлаг ургаж байгаа харагдана. Уг нь энэ хяр дээр юу ч ургадаггүй чулуун гадаргуу байсан. 

"Эдгээр хөрсийг гавлын хөрс гэж нэрлэдэг." Ли Юндүн уулын хажуугаар явж байгаад суулгацын ёроолд хэдхэн см зузаан нимгэн хөрсийг хажуу тийш нь ярав. "Хар да, эдгээр модыг үнэндээ чулуулгийн завсарт тарьсан байна!"

Сайхандаваагийн долоон одтой нуурын үзэсгэлэнт газар.  Зургийг: ВАНЛҮН

Эгч хяр, налуу гадаргуу, нимгэн хөрсийг харж байгаад яагаад заавал энд мод суулгасан бол? 

Ли Юндүн дурсахдаа Сайхандаваа дахь ойжуулалтыг 1962-1982 онд төвлөрүүлж, дараа нь менежментийн чиг баримжаа бүхий ойжуулалтын хэлбэрт шилжсэн. Ойжуулалт нь ихэвчлэн харьцангуй сайн нөхцөлтэй газрыг сонгодог. 21-р зуунд Сайхандаваа ой модны жижиг талбайгаас гадна чулаан налуу газар л үлдсэн бөгөөд энэ нь хоёр үеийн хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн боловч бүтээгүй байсан юм. 

Олон бүтэлгүйтсэний дараа олон хүн энэ "хатуу ясыг" "хазах" шаардлагатай байна уу гэж  эргэлзэж эхлэв.

2011 онд ойн талбайн дарга Тянь Жюнь нар энэхүү "хатуу ясыг" ямар ч золиос гаргаж байгаад ч өөрчлөхөөр шийджээ. 

-Налуу газарт модыг шууд тарих боломжгүй тул бид шинэ арга судлан гаргаж тарьж эхэлсэн юм.

Гэсэн хэдий ч, уулын чулуурхаг толгод дээр нүх ухах нь байж өнгөрөөгүй бэрхшээл юм. Фань Дүндүн эвэршиж хатуурсан гараа сунгаад, энэ нь модны нүх ухаж байгаа гэдэг боловч үнэндээ чулууг цоолж байгаа хэрэг юм. Урт хурц үзүүртэй хэрэгслээр чулууг бага багаар цавчихад гар тэсэхийн аргагүй өвддөг гэж хэлж байлаа.

"Нэг жил Бээжингийн 8-р дунд сургуулийн сурагчид ангиас гадуур дасгал хийхээр ойн фермд ирсэн юм. Тэд уулын налуу дээр нүх ухна гэдгийг маш их сонирхож байсан. Бүгдээрээ үүнийг туршиж үзэхийг хүсэж байлаа. Үүний үр дүнд 40 гаруй хүүхэд нэг цаг гаруй  хөдөлмөрлөөд нэг нүхийг ч ухаж чадаагүй байсан. 

Чухамдаа ой модыг ургуулахын тулд Сайхандаваа механик ойн аж ахуйд өөрийн хөрөнгөө бага бус шингэсэн юм. 1 мү чулуун налуу гадаргуу дээр мод тарихад ойн аж ахуй 500 юань  өөрсдөө төлнө. "Ойн хамрах хүрээг нэмэгдүүлж, ойн чанарыг сайжруулан, Сайхандавааг илүү ногоон болгон чадаж байвал бид мөнгө алдах байсан ч дуртай хийнэ!" гэж Ли Юндүн чангаар хэлэв.

Тарьсан л бол ургуулж ой болгох гэдэг нь Сайхандаваагийн баримталж байгаа журам юм. Өнөө үед ойжуулалтын модны амьдрах хэмжээ, үр дүн 98.9% ба 92.2%-д хүрч, Сайхандаваагийн хүмүүсийн мөрөөдлийг бодит байдалд чиглүүлж байна. Нялх мод ой болж хувирсны дараа ойн бүрхэвч 80% -иас 86% хүртэл нэмэгдэнэ.

"Хэрвээ би ойгоо харж чадахгүй бол түүхийн ялтан болно”

Ойг хөгжүүлэхэд гурван хувийн ойжуулалт, долоон хувийн хяналтын менежмент, хамгаалалтаас хамаарна. Ойн менежментийг сайн хийхийн тулд бид эхлээд "галаас урьдчилан сэргийлэх стратеги"-г байгуулах ёстой. "Сайхандаваагийн тэнгэр, хүүхдийн нүүр царай шиг." хэмээсэн орон нутгийн иргэдийн хэллэг нь Сайхандаваагийн уур амьсгалын хувиралыг илэрхийлсэн бөгөөд энэ нь ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хянахад нэлээд бэрхшээл учруулж байв.

"Харилцаа холбооны хэрэгцээг хангахын тулд бид өнгөрсөн жил 8 дрон худалдаж авсан. " гэж Сайхандаваагийн ойн түймрээс хамгаалах газрын орлогч эрхлэгч Сүнь Вэньгүө сэтгүүлчдэд хэлэв.

Сүнь Вэньгүө нь Сайхандаваад өссөн. 2010 онд тэрээр армид үлдэхийг хүсч байсан боловч ээж нь түүнийг гэртээ дуудав.

"Үнэнийг хэлэхэд, би галын аюулаас урьдчилан сэргийлэх албанд иртэл эхний гурван жилийн хугацаанд үүндээ дасаагүй юм." Өмнө нь танк машины жолооч байсан түүнийг галаас урьдчилан сэргийлэх хэрэгслүүд нь дур бахыг нь татжээ.

Өнгөрсөн жил ойн аж ахуй дрон худалдаж авахаар төлөвлөж байсан боловч эндэхийн бүх хүмүүс энэ шинэ зүйлтэй тулгараагүй байсан тул Сүнь Вэньгүө санаачилж, түүнийг сурч, ажиллуулахыг хүсчээ.

Гал түймрээс хамгаалан хянах дрон нь нарийн төвөгтэй бүтэцтэй бөгөөд хэрэв нэг хүн болгоомжгүй ажиллавал бүх төхөөрөмжийг эвдлэх боломжтой. Сүнь Вэньгүө эхлээд өөрөө жижиг төхөөрөмж худалдаж авахаар болжээ. "Миний үзэхээр дроны хэмжээ ихтэй багатай адил бус. Гэхдээ дизайны үзэл баримтлал нь ижил байдаг." гэж тэрээр дроныг судалж эхлэв. Ойлгохгүй бол интернетээс хайж харна. Үүний дүнд тэрээр ямар ч дроныг уян хатан удирдаж чадах болжээ.

-Бид Сайхандаваагийн хүмүүс, өөрсдийн тарьж ургуулсан ойд менежмент, хамгаалалтын алдаа гаргаснаас болж бид ойн түймэрт автвал Сайхандаваад ялтай хүн болно. 

Сайхандаваад түймрээс урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд байх төдийгүй хортонтой тэмцэх үүрэгтэй "ойн эмч" нар бас байдаг юм. 2000 онд ой хамгаалах чиглэлээр төгссөн оюутан Гүө Жыфэн Сайхандаваад ирж, анхны мэргэжлийн ой модны эмч болжээ.

Ойн хамрах түвшин өндөр боловч Сайхандаваа нь ганц модны төрөл зүйлтэй, том талбайтай учир хортон шавьжид тохирсон газар болжээ. Хортон шавьжтай тэмцэх чадварыг сайжруулахын тулд Гүө Жыфэн Сайхандаваагийн өнцөг булан бүрт очиж биологийн загвар цуглуулахаар болжээ. Энэ зорилгоор Гүө Жыфэн 900 гаруй хортон шавьжийн 20 мянга гаруй сорьцыг цуглуулсан байна. 

Тэрээр аль цаг ямар үед юуг сэргийлэх тухайгаа сайн мэддэг.
-Бид 05-р сард нарсны эрвээхэй, 05-р сарын сүүлээс 06-р сарын эхээр нарс модны хорхойг урьдчилан сэргийлдэг.

Өдгөө Сайхандаваа нь интернетийн хээрийн хяналтын системийг анх байгуулсан боловч Гүө Жыфэн нэг мөч ч тайвширсангүй. 

-Одоогийн байдлаар гэнэтийн хортон шавьжийг үр дүнтэй хянах нь хэцүү хэвээр байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх, хянах арга барилыг сайжруулах шаардлагатай байна.

Сайхандаваагийн ногоон бүрд. Зургийг: ВАНЛҮН

Нүд ирмэхийн зуур 58 жил өнгөрч, одоогийн Сайхандаваа "Онгон дархан байгаль үнэлшгүй өв эрдэнэ" хэмээх гүн гүнзгий утгыг мэдэрч байна. 1.12 сая мү ой модны дунд 20.6 тэрбум юанийн үнэтэй ойн хөрөнгө, 14.224 тэрбум юанийн экологийн үйлчилгээ, 359 сая юанийн өртөг бүхий материаллаг бүтээгдэхүүн агуулж байдаг. Эдийн засгийн асар их ашиг тус нь олон бизнес эрхлэгчдийн хорхойг хөдөлгөж байсан боловч Сайхандаваа татгалзжээ.

"Өвөг дээдсийнхээ буяныг эдэлж, үр удмынхаа замыг таслах нь байж болшгүй явдал. Харин онгон дархан байгалиа үр хүүхдүүдээ өвлүүлж үлдээх нь эндэх хүмүүсийн баримталж байгаа эрхэм чанар.

-Сүүлийн жилүүдэд бид модны тайралтыг багасган, нөөцийн хэрэглээг бууруулж, ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна хэмээн механик ойн аж ахуй эрхэлсэн дарга Чэнь Жычин сэтгүүлчдэд хэлэв.

Модны материалын үйлдвэрлэлийн хүч буурснаас болсон эдийн засгийн алдагдлыг хаанаас нөхөх боломжтой вэ? Ой мод ургуулан ногооруулах нь Сайхандаваагийн хөгжлийн гол чиглэл болжээ.

Ойн дүүргийн эрхлэгч Янь Ливэнь:
-Ойн талбай нь одоо 80 мянга гаруй мү ногоон байгууламж бүхий суулгацын баазтай бөгөөд 18 сая гаруй олон төрлийн суулгацтай. Цаашид бид суулгацыг стандартын дагуу, том хэмжээний үйлдвэрлэлд хүргэх болно. 

Одоо Сайхандаваагийн ойжуулалт, зөв тайралт, ойн тендэр аажмаар хэлбэржиж байна. Өөрсдийнхээ хүч хөдөлмөр шингээсэн ойгоосоо баяжих урам авч, Сайхандаваагийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт өөдөлж байна. 

Чэнь Жычин:
-Экологид түчшиглэн амьдрахад яарч сандарч болохгүй, алхам алхамаар урагшлах хэрэгтэй. Зөвхөн экологи, эдийн засгийн үр өгөөжийг тэнцвэртэй болгосноор бид Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Сайхандаваад өгсөн даалгаврыг биелүүлж чадна. Сайхандаваагийн эрч зоригийг үеийн үед уламжлан бадраах нь бидний үеийнхний үүрэг хариуцлага юм.

Зохиогч: ЛЮ ЛЭ И
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:news.cctv.com
Мэдээ үзсэн:904
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой