”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөхөмдөг уулсын дунд хүний сэтгэл тэнэгэр

Хөхөмдөг уулсын дунд хүний сэтгэл тэнэгэр

Зураг ①: Күнтайлик орон бүсэд мод тарина
 Зургийг: ВАН ТҮӨ
Зураг ②: Кекеягийн ногоон байгууламжийн төсөл
 Зургийг: ВАН ТҮӨ
Зураг ③: Парклеркийн тал нутаг
 Зургийг: ВАН ТҮӨ
Зураг ④: Веньсү шяний алим боловсорчээ
 Зургийг: ВАН ТҮӨ

- Аксу хотод жил бүр 30 хоногийн туршид хөвдөг тоосны үе тохиодог. Энэ үзэгдэл 30 жилийн өмнө 120-оос дээш хоног үргэлжилж байсан удаатай. Тухайн үед хүмүүс жилийн 1/3 хувийг хөвөгч тоосон дунд өнгөрүүлдэг байсан! гэж нутгийн жолооч Шинжяний Аксу хотод гарсан хамгийн том өөрчлөлтийн тухай сурвалжлагчид хандан ярьлаа.
Шинжяний Аксу хот бол дэлхийн хоёр дахь том хөдөлгөөнт цөл болох Такламакан элсэн цөлийн хойд захад байрладаг. Тус хотод 1986 онд цөлийн ногоон байгууламжийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн говь цөлийн эрэг дээр салхи, элсний хяналтын 25 км урт, 4 км өргөн "ногоон хана" барьсан. Өмнө нь шар элс тэнгэрийг бүрхэн шуурдаг байсан Аксу хот одоо тэнгэр нь цэлмэг, мод нь ногоон болжээ.
Уйгур хятад хоёр үндэсний ахан дүүс
Веньсү шяний Түөфүхань суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Дэн Хао цөлийн ногоон байгууламжийн төслийн хүрээнд гарсан өөрчлөлтөд сэтгэл хөдлөн: 
- Цөлийн ногоон байгууламжийн төсөл Веньсүгийн эрс тэс уур амьсгалыг бүрэн өөрчилсөн. Салхи, элс зогсож, бороо хур тэгшрэн, говийн цөлд хушга тарьдаг боллоо гэж ярьж байна.
Тухайн орон нутагт "Хушга ах дүү"-гийн маш сонирхолтой үлгэр байдаг. Сэтгүүлч Уйгур үндэстэн Моетал Туер болон хятад үндэстэн Жао Үжүн хоёр найзтай уулзсан юм.
- Бид арав гаруй жил найзалж байна. Хамтдаа хүнд хэцүү өдрүүдийг туулж ирлээ. Одоо бид гэр бүл шиг л байгаа гэж Моетал Туер хуучилна.
51 настай Жао Үжүн Сичуань мужаас ирсэн. 1990-ээд онд Шиньжяньд ажиллахаар төрөлх хотоосоо гарчээ. 2000 онд Жао Үжүн Вэньсү шяньд 2 га гаруй газар түрээслэн хушга тарьж эхэлсэн байна.
- Тухайн үед энэ газар бүхэлдээ цөлжсөн газар байсан. Эхний гурван жилд ямар ч ашиг олоогүй. 2002 онд хамгийн хүнд хэцүү нөхцөлд жилд дор хаяж 10 мянган юаний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон. Гэхдээ тэр үед өдөржин ажиллаад арваадхан юань олдог байсан. Ийм их мөнгийг хаанаас олох вэ?
Жао Үжүнийг өглөө бүр хушга тариалах талбай руу явахыг хараад Моетал Туер ах нь маш их зовдог байв. Түүнийг хүнд бэрхийг даван туулахад нь туслахын тулд Моетал Туер гэр бүлийнхээ 10 мянган юаний хадгаламжийг зээлүүлж өгчээ.
Гэсэн хэдий ч бяцхан мод аажим аажмаар ургаж ирэхэд мөндөр орж Жао Үжүний бүх хушга гамшигт өртөв. Тэр үед:
- Ах аа, битгий бууж өгөөрэй, би танд тусална гэж Моетал Туер хэлсэн гэдэг.
Эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн тул Моетал Туер хотын хөдөө аж ахуйн дэлгүүрт Жао Үжүнтэй хамт ирж, өөрийн нэрээр 10 мянган юаний зээлийн баримт бичин байж Жао Үжүнд хортон шавьж устгах эм бэлдмэл, бордоо худалдан авч өгчээ. Нарийн нямбай арчилсны ачаар Жао Үжүний хушганы мод жигд сайхан ургаж эхэлсэн байна.
Тэр цагаас хойш ах дүү хоёр хушганы гаралт, чанарыг сайжруулах арга замын тухай бодож эхлэв. Мэргэжил дээшлүүлэн, борлуулалтаа сайжруулахын тулд өөр мужид ч очиж суралцлаа. Үүний зэрэгцээ Засгийн газар ойн аж ахуйд үзүүлэх дэмжлэгийг улам бүр нэмэгдүүлж, борлуулалтын зам нь өргөжжээ. Мэргэжлийн хөдөө аж ахуйн техникчид тогтмол хугацаанд очин сургалт, зааварчилгаа өгдөг байв. Тийнхүү тарьж байгаа хушга нь аажмаар олонд танигдаж эхэлсэн байна.
 Жао Үжүн хушга тарьж олсон мөнгөөрөө байр, машин худалдан авчээ. Сурч мэдсэн арга барилаа Моетал Туерд ч зааж өгсөн. Чанарыг сайжруулж, шинжлэх ухааны менежментийг хийсний дараа Моетал Туерын тарьсан хушга нэг мү          /1га=15мү/ тутамд 100 килограммаас өнөөдрийн байдлаар 300 гаруй килограммаар нэмэгдэж, орлого нь бас нэмэгдсэн байна.
"Хушга ах дүү" дотоодын хушга тарих салбарыг амжилттай хөгжүүлсэн. Аксу даяар одоогийн хушга тариалах талбай 2.3 сая мүд хүрч, ажилчдын тоо нэг саяас давжээ!
Нүүдэлчид ядуурлаас ангижирч эхлэв
Кекея суурингийн Паклек тосгонд нүүлгэн шилжүүлэх газар нь Хүншань тосгоны хөлд байрладаг. Тосгоны иргэдийн байшингуудын эгнээ, цэвэр, эмх цэгцтэй. Байшин бүрийн үүдэнд хүртэл засмал зам тавьж, ус, цахилгаан, зам тосгонд бүрэн нэвтэрч, энд суурьшсан нүүдэлчид өнгөрсөн жил ядуурлаас бүрэн ангижирсан.
Тус тосгоны нарийн бичгийн дарга Лю Дүнвэнь:
- Сүүлийн жилүүдэд Вэньсү шяний бүх үндэстний хүмүүс ой мод тарьж, жимсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байсан. Одоо өвөрмөц ой мод, жимс жимсгэний талбай 1.25 сая мүд хүрчээ. Тус шянь үндсэндээ баян бүрдээр гол болгосон хамгаалалтын ойн сүлжээ байгуулаад байна. Хурдны зам дагуух ногоон байгууламж, тариалангийн талбайн хамгаалалттай ой, эдийн засгийн ой нэгдэж, экологи, эдийн засгийн үр өгөөж нь сайжирсан. Тус шяний ой мод, жимсний аж ахуй эрхэлж буй тариаланчдын нэг хүнд ногдох цэвэр орлого 10 мянган юаниас давав.
- Бид бол экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ашгийг жинхэнэ хүртэгчид гэж 42 настай Аббас Айтайке нүүж ирсний дараах амьдралынхаа тухай бахархан ярьж байлаа.
Аббас:
- Өмнө нь ууланд мал хариулж байхад тэдний гэр бүл зургуулаа чулуун байшинд амьдардаг байснаас ус, цахилгааны хангамж, хүүхдүүдээ сургуульд суулгах, ахмад настнууд эмчид үзүүлэхэд тун хүнд байв. Нэг жилийн туршид малын бэлчээрээс олсон орлого нь гэр бүлийнхээ хоолны мөнгөнд дөнгөж л хүрдэг байжээ. 
Говь цөлд боссон энэхүү шинэ тосгонд Аббасын гэр бүлийг багтаасан нийт 2200 малчин гэр бүл оршин суудаг. Одоо өрх бүр 8 мү хушгатай тариаланч болж, шинэ амьдралаа эхлүүлээд байна.
Лю Дүнвэнь:
- Тосгоны иргэдийн ой, жимсний аж ахуйн менежментийн туршлагагүй байдлыг харгалзан орон нутгийн засаг захиргаа тусгайлан "Засгийн газраас санхүүжүүлсэн, аж ахуйн нэгжүүд удирдан, малчин өмчлөх бодлого" хэрэгжүүлсэн. Нэгдсэн менежментийг нэвтрүүлэхийн тулд 6000 мү хушганы тариаг гурван жил дараалан компанид хүлээлгэж өгсөн байна. Тосгоны иргэдэд мод тарих менежментийн туршлагыг эзэмшихэд туслах арга зам, техникийн нэгдсэн шаардлага, удирдан зохион байгуулсан гэж ярьлаа.
Аббас 2014 онд тосгонд нүүж ирсний дараа тэжээж байсан бүх хонио зарж, 10 үхэр худалдан авчээ. Ажлын өдрүүдэд хушганы талбайд ажиллаж мөнгө олдог. Эхнэр, нөхөр хоёрын олсон нэг жилийн орлого 40-50 мянган юань байсан нь өмнөх үеийн орлогоос бараг 10 дахин их байв. Үүнээс гадна, тэрээр хушга тайрах, залгах, арчлах, услах зэрэг иж бүрэн техникийг сурсан байна.
- Бид хушга модны тариалангаа өөрсдөө удирдан зохион байгуулж, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болгох болно гэж Аббас хэлсэн юм.
Лю Дүнвэнь:
- Кекеягийн цөлжилтийн ногоон байгууламжийн төслийн экологийн асар их нөлөөгөөр салхи, элсний цаг агаарыг жилд 20 орчим хоног болгон багасгаж, тосгоны эргэн тойронд олон арван жимсний мод тарьсан. Хүйтэн газраас нүүж ирсэн Уйгур, Киргизийн 313 малчид бүгд ажилтай болсон. Нэг хүний цалин 2000 юаниас 8000 юаний хооронд хэлбэлзэж байдаг.
Гадаадын хөрөнгө оруулалт шинэ дүр төрх бий болгож байна
Ян Чүчяогийн аав Ян Бинчуань 30-аас дээш жил Аксу хотод хөдөлмөрлөн тэмцэж, залуу насаа Аксугийн нутагт зориулсан. Ян Чүчяо их сургуулиа төгсөөд Сычуань мужийн Чэндү хотод хуульчаар ажиллаж байжээ.
2015 оноос эхлэн Аксу голын экологийн бүтээн байгуулалтын ажил бүрэн эхэлж, Аксу голын хоёр талд 1,263 сая мү экологийн ой байгуулахаар төлөвлөсөн байна.
2016 оны эцсээр аавынхаа хэлснээр Ян Чүчяо Аксу хотод ирж 2700 мү талбайтай газар түрээслэн авч, компаниа бүртгүүлэн, цөлжилтийг ойжуулах ажлаа эхлүүлсэн байдаг.
Ян Чүчяо Шаньдүн мужийн жимсний модыг оруулан авчирч 160 мянган алимны мод тарьсан байна. Жимсний модны хоорондох зай 1.5 метрээс 2 метр, цэцэрлэгт хүрээлэн, цөлийн эргэн тойронд 20000 улиас мод тарьсан байна.
Ян Чүчяо:
- Эхэндээ цөл байсан. Хөрсний давхарга нь нимгэн, зарим газар хайрга шороо, хөрсний давсжилт маш хүнд байлаа. Ихэнх газруудад хөрс худалдаж аван дэвсэж сайжруулах шаардлагатай байсан. Бид хөрсийг дахин давтан сайжруулж, хамгийн сайн арга хэмжээ авч модоо ургуулахыг хичээсэн. Энэ үйл явцад Засгийн газраас техникийн туслалцаа үзүүлэх, түрээсийг 20 жилийн хугацаанд төлөхгүй байх, цахилгаан, усны төлбөрийг хоёр жилийн хугацаатай бууруулах гэх зэрэг олон тал дээр олон талын дэмжлэг үзүүлсэн. Бидэнд туслахаар 10 мянга гаруй хүнийг дайчилсан нь бидний итгэлийг ихээхэн нэмэгдүүллээ гэж ярьж байна.
Түүний тарьсан олон мод 2 метр өндөрт хүрч, зарим мод нь үр жимс сууж эхэлжээ. Аксу хотын Ойн аж ахуйн товчоо хариуцсан албаны хүн:
- Энд байгаа биологийн олон төрх байдал сайжирч, хааяа туулай, аргаль угалз, хээрийн тахиа, зэрлэг нугас зэрэг амьтдыг ойд гүйж байгааг харж болно гэж сонирхуулсан юм. 
Ян Чүчяогийн аав Ян Бин Чуань мал аж ахуй эрхэлдэг байсан. Мөн био органик бордоо боловсруулах компани байгуулж, газар тариалан, ус, бордоо зэрэгтэй хослуулдаг эдийн засгийн загвар байгуулахаар төлөвлөж байна.
Веньсү шяний 100 мянган мү экологийн паркын хойд хэсэгт ургамал нь сийрэг, шар элс тархсан. Энэ бол Аксу, Веньсү хотуудын салхи, элсний гол эх үүсвэр юм. Цөлжилтийн хяналтыг хурдасгах, экологийн нөхөн сэргээлтийг сайжруулах зорилгоор 2016 онд Вэньсү шяний Ардын засгийн газар 12000 мү талбай бүхий Аксу Жимсний үйлдвэрлэлийн ХХК-ийг байгуулж, 320 сая юаний хөрөнгө оруулалт хийн, 8000 мү алимны мод 1500 мү хамгаалалтын ой тарьсан байна.
Шиньжяний Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Ли Вэньшэн Аксу хотын жимсний хүрээлэнд очиж техникийн удирдамж хийжээ. Тэрээр орон нутгийн томоохон тариаланчдад үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор гэр бүлийнхээ гишүүдээр 300 мү газар түрээслүүлэн алим тариулж, орон нутгийн алимны үйлдвэрлэлийг олон улсын дэвшилтэт түвшинд хүргэв.
Аксу хотын жимсний хүрээлэн Европ, Америкийн тарих загварыг баримталж, өргөн эгнээгээр өтгөн шигүү тарих, орчин үеийн ус хэмнэх технологийг бүрэн ашиглаж, хөдөлмөр хэмнэх тариалалт, мод тарих технологийг стандартчилсан байна. Компаний агуулахад шүрших, бордоо хийх, түүж авахад хэрэглэдэг олон шинэ машинууд байдаг. Ли Вэньшэний удирдлагаар алимны зарим шинэ ойлголт аажмаар олны сэтгэлд хүрсэн байна. Жишээлбэл, жимсний модны хоорондох эгнээний өргөн нь хангалттай, агааржуулалт, гэрэл, механикийн үйл ажиллагаатай бөгөөд алимны модыг хэт өндөр ургуулж болохгүй, эс тийм бол тэжээлийг алдагдуулдаг.
Хао Юань дарсны компани Кекея суурингийн говийн шинэ тосгонд байрладаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд тус компани 3000 мү дарсны усан үзмийн стандарт цэцэрлэг байгуулж, 680 мянган усан үзмийн мод тарьжээ. Бүх усан үзмийн эх суулгацыг Франц улсаас импортлон, усан үзмийн хүрээлэнгийн менежментийг бүгдийг нь автоматжуулж, механикжуулсан. Энэ аж ахуй Кекеягийн 4-р үе шатны цөлжилтөөс сэргийлэх төслийн хүрээнд 9000 мү орчим талбайг хамардаг. Нийт 360 сая юаний хөрөнгө оруулалтаар 6000 мү орчим цөлжилтийг сэргийлэх ойг тарьж гүйцэтгэсэн байна.
Вэньсү шянь нь мөн чацарганы суулгацыг дэмжиж байгаа юм. Чацаргана нь ган, давсжилтад тэсвэртэй тул чацарганы тос зах зээлд эрэлт ихтэй болсон. Энэхүү чацарганы ойн талбайд 29 мянган мү ойжуулалт хийж, Веньсү шяний зургаан хот сууринд 51,300 мү чацарганы ой тарьжээ.
Хүмүүс байгаль дэлхийгээ хүндэтгэж буйгаа илэрхийлэхийн тулд 30 гаруй жилийн турш хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр ирсэн. Аксу хоёр голын сав газар болон цөлийн ногоон байгууламж тэлэхийн хэрээр газрын давсархаг байдал эрс багасч, цөлжилтийн үзэгдэл үр дүнтэй буурсан. Хэдхэн жилийн дотор Аксу хотын ундны усны эх үүсвэрийн усны чанарын стандартыг 100 хувь хангаж чадсан байна. Хот орчмын ан амьтны төрөл 270 гаруй болж, зэрлэг ургамлын төрөл 520 гаруй болж нэмэгдсэн.
Хөх тэнгэр, хөхөмдөг уулс үргэлжилж өнөөдрийн Аксу хот эх дэлхийн элгэнд, хүн байгалийн эв нэгдлийн гойд дүр төрхтэй болж, улам ч үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна.

 

Зохиогч: ЛҮ ПЭЙФА
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:964
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой