”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бүрэнбаярын урласан Монгол гэр

Бүрэнбаярын урласан Монгол гэр

Уламжлалт гэр, Одот гэр, газартай нийлсэн цонхтой үзэмж сонирхох гэр гээд холоос харвал том жижиг, өөр өөр хэлбэр бүхий Монгол гэрүүд Хөлөнбуйрын талд цайрна.

Энэ бол Бүрэнбаярын Монгол гэр үйлдвэрлэх бааз. Тус нутгийн 39 настай малчин Бүрэнбаяр сонин хачин сэтгэмжээ гэр урлалдаа шингээж, эртний урлалд шинэ санаа оруулжээ.

Бүрэнбаяр хар багаасаа Монгол гэртээ дуртай нэгэн. Тэрээр “Тооноор мэлтийх дугуй тэнгэрийг харахаар гэр маань өлгий юм шиг сайхан санагддаг” гэлээ.

2000 онд түүний нэг хамаатан нь Монгол гэрийн үйлдвэр байгуулжээ. Хэдийгээр 1 мянгахан юанийн цалинтай байсан боловч Бүрэнбаяр тэднийд маш баяртай хүрч ажилд нь тусалжээ. Улмаар хоёр гурван жилийн дараа тэрээр Монгол гэр урлах мэргэжилд цагаарав.

Хамаатан нь зөвхөн уламжлалт гэр хийдэг байсан бөгөөд зарим хэрэглэгчийн том гэр авна гэсэн захиалгыг буцаадаг төдийгүй, тийм гэрийг уламжлалын биш зүйл гэж ойлгодог байжээ. Энэ тал дээр Бүрэнбаяр харин өөр бодолтой байлаа. Түүний үгээр хэлбэл “Цаг үе өөр болж, нийгэм хөгжиж байна, Монгол гэр ч гэсэн цаг үетэйгээ зохицох ёстой, шинийг эрэлхийлж, өөрчлөлт оруулах ёстой” аж.

Ингээд тэрээр хамаатныхаа үйлдвэрээс гарч, 2006 онд өөрийн гэсэн гэрийн үйлдвэр байгуулжээ.

Ханын өндөр нь 1.3 метрээсээ 3 метрт, диаметр нь 3.5 метрээсээ 30 метрт хүрч, Бүрэнбаярын урласан гэр томорсоор байлаа. Урьд нь зөвхөн орон сууц болгож байсан гэрүүд нь тоглолтын арга хэмжээ зохион байгуулж чадахуйц болж, ур хийцийн талд цагийн өнгийг дагаж, Хятадын олон нутгийн хэрэглэгчдийг татаж, “тусгай захиалга”-ыг нь тоссоор байна.

“Одоогоор Монгол гэрийнхээ хаалганд буудалд хэрэглэдэг оньс, карт сэлт хийсэн болохоор дөхөм болсон төдийгүй, жуулчдад нэн амар тайван сэтгэгдэл өгч байна. Мөн гэр дотор ариун цэврийн өрөө, халуун устай” гэж тэрээр ярьж байлаа.

Түүний урласан гэр нь хэдийгээр чадамж нэмэгдэж, материалын хувьд шинэчлэгдсэн боловч бүтэц, урлалын уламжлал нь өөрчлөгдөөгүй аж. Бүрэнбаяр ханын үдээрээ сураар хийж, тооно, униа хэрэглэсээр байна. “Яаж шинэчилж, зах зээлд нийцүүллээ ч гэсэн, соёлын уламжлалаа орхиж болохгүй” гэж тэрээр ярьж байлаа.

Намын гишүүн болсны хувьд, Бүрэнбаяр малчин түмнээ дайчилж орлогыг нь нэмэгдүүлэхийг мартаагүй. 2018 онд тэрээр амьжиргааны түвшин доор малчин Тэгшид дээвэр туурга эсгэх аргыг зааж, түүнийг компанидаа урт хугацаагаар ажиллуулах болсноор, Тэгшийнхэн мөн жилдээ ядуурлаас ангижирчээ. Харин өнөө болоход, Бүрэнбаяр компаниа “Монгол Юаний соёл- намын гишүүн, олон түмний сургалт оролцооны бааз” болгожээ.

“Илүү олон хүн надтай адил Монгол гэрээ хайрлаж, Монгол үндэстний соёлоо хайрлаж, Үзэсгэлэнт Өвөр Монгол нутгаа хайрлахыг би хүсэж байна” гэж Бүрэнбаяр ярьж билээ.

Зохиогч:Ван Жин
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:1078
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой