БРИКС-ийн орнуудын Байгаль орчны сайд нарын 6-р хурал 07-р сарын 30-нд видео хэлбэрээр боллоо. Хятадын тал хурал дээр экологи, байгаль орчны асуудлаар БРИКС-ийн төслийг хайн хэлэлцэхийг уриалсан байна.
Сурвалжлагч энэ сарын 31-нд Хятадын Экологи байгаль орчны яамнаас мэдээлснээр Экологи байгаль орчны сайд Хуан Рүньчю хурал дээр үг хэллээ. Тэрээр:
- Шинэ коронавирусийн эдийн засаг, нийгмийн хөгжилд учруулж буй урьд байгаагүй цохилтод Хятадын Засгийн газар экологид тавих шаардлагаа ерөөсөө сулруулаагүй. Экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнасан. Хятад улс байгаль орчны бохирдлыг хуулийн дагуу засаж, экологийн улаан шугам тогтоосон юм.
Үүний зэрэгцээ Хятад улс БРИКС-ийн экологийн хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг хичээн хэрэгжүүлж, БРИКС-ийн бусад орнуудтай экологийн салбарын хамтын ажиллагаа солилцоогоо эрчимжүүлсэн гэж хэллээ.
Тус хурлаар БРИКС-ийн орнуудын Байгаль орчны сайд нарын 6-р хурлын хамтарсан мэдэгдлийг нийтэллээ.