Сэтгэл санаа тогворгүй болох, амархан ядарч сульдах, гэдэс цанхайх, нозоорох зэрэг сөрөг зүйлс ажиглагддаг байна.
Мэргэжлийн эмч нарын зөвлөж байгаагаар үдээс хойно хүний биеийн эрчим буурч, тэр чигээрээ унтаа байдалд орж эхэлдэг ажээ. Энэ үедээ хүмүүс амттай юм идэх, тамхи татах зэргээр хорт зуршлуудыг хэрэглэж, биеэ сэргээхийг оролддог боловч харамсалтай нь эдгээр аргууд үр дүн үзүүлэхээс илүү улам дордуулдаг сөрөг талтай. Харин эрчим хүчээ алдаж, амархан сульдсан биеийг сэргээх хамгийн оновчтой арга нь ус уух юм.
Ялангуяа, амьд элементүүдээр баялаг, байгалийн эрдэст Хужирт ус ууж заншвал өглөөхөн байсан эрч хүчээ буцаад сэлбэж чаддагийг эрдэмтэд нотолж байна.
Үүнийг уншиж байгаа та өөрөө болон эргэн тойрны хүмүүсээ өдрийн 15.00 цагт эрдэс бодисоор баялаг “Хужирт” усыг ууж хэвшихийг санал болгоорой. Ингэж чадвал та ухаан санаа цовоо сэргэлэн болж, таны хоолны шингэц сайжран, эрүүл толигор арьстай болохоос гадна, биеийн ерөнхий байдал тань эрч хүч энергиэр дүүрэн өдрийг даван туулах боломжтой болох болно.