Бэйдөү-3 дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийг ашиглалтад оруулах арга хэмжээ 7-р сарын 31-ний үдээс өмнө Бээжинд болов. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ёслолд оролцож, Бэйдөү-3 дэлхийн хиймэл дагуулын навигацийн систем албан ёсоор ашиглалтад орсныг зарлажээ.
Бэйдөү-3 дэлхийн навигацийн систем бол Хятад улсын бие даан бүтээж ажиллуулсан сансрын станцын дэд бүтэц юм.
Нээлтийн арга хэмжээнд Ши Жиньпин дарга тус системийг бүтээн байгуулж ашиглалтад оруулсны ач холбогдлыг өндрөөр үнэлж, бүтээн байгуулалт судалгааны ажилд гар бие оролцсон байгууллага нэгж болон бүх хүмүүст баяр хүргэж, талархал илэрхийлжээ.