”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс ”хос эргэлттэй” эдийн засгийг бүрдүүлнэ

Хятад улс ”хос эргэлттэй” эдийн засгийг бүрдүүлнэ

Сүүлийн үед Хятадын Худалдааны яамаас хийсэн санал асуулгын дүнд харуулснаар, Хятадад үргэлжлэн хөрөнгө оруулан бизнес эрхэлнэ хэмээн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 99.1% нь илэрхийлсэн байна. Qualcomm, Бостон Консалтинг Групп зэрэг Америкийн аж ахуйн нэгжийг багтаасан гадаадын хөрөнгө оруулалттай 10 аж ахуйн нэгжийн хариуцлагатан сүүлийн үед тодорхой илэрхийлэхдээ: Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж, аж ахуйн нэгжүүд Хятадад улам хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаа гэжээ. Шинэ коронавирусийн уушгины халдварын нөхцөлд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд яагаад цөмөөрөө Хятадын эдийн засгийн талаар өөдрөг үзэлттэй байгаа бол ? Энэ нь зөвхөн Хятадын эдийн засгийн уян хатан чанар болон нөөц хүчнээс болсон төдийгүй бас Хятадын эдийн засаг хөгжлийн шинэ орон зайг тасралтгүй өргөжүүлснээр, бүх дэлхийн итгэлийг хөвчилж чадсанд байгаа юм.

Тун саяхан хуралдсан ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлаас цохон тэмдэглэхдээ: Хятадад тулгарсан маш олон асуудал бол дунд урт хугацааных юм, эрхбиш урт хугацаагаар даван туулах өнцгөөс таньж, дотоодын томоохон эргэлтээр гол цогц болгож, дотоод ба олон улсын хос эргэлт харилцан ахиулсан хөгжлийн шинэ байдлыг түргэн бүрдүүлэх хэрэгтэй гэжээ. Ингээд “хос эргэлт” гэдэг нь Хятадын өнөөгийн эдийн засгийн давтамж ихтэй үг болж, Хятадын эдийн засгийн хөгжилд стратегийн жолоодлого хангаснаар, Хятад улс хөгжлийн нэн их орон зай нээхэд тустай байх болно.

Үүнд, “дотоодын томоохон эргэлтээр гол цогц болгоно” гэдэг нь “цаг саатахгүй мөртөө зөвхөн гадаадад түшиглэхгүй” гэсэн үг байж, хөгжлийн нэн их үндэс сууриа дотооддоо тавьж, дотоодын хэрэгцээгээ үргэлжлэн өргөтгөж, өөрийн үйл хэргээ сайтар хийх болно. Яриангүй дотоодын томоохон эргэлтээр гол цогц болгоно гэсэн нь хаалгаа хааж, эргэлтийг зогсооно гэсэн үг биш юм, харин дотоодын хэрэгцээний нөөц хүчнийг бадруулахаар дамжин дотоод болон олон улсын зах зээлийг нэн сайн холбож, олон улс ба дотоодын хоёр зах зээл, хоёр төрлийн эх баялагийг нэн сайнаар ашиглах болно. “Дотоодын ба олон улсын хос эргэлтийг харилцан ахиулах”-ыг биелүүлэх нь Хятадын нээлттэй хэлбэрийн эдийн засгийг нэн өндөр чансаатай хөгжил тийш урагшлуулах төдийгүй бүх дэлхийн үйлдвэрлэл хангалтын гинжин холбоосыг тогтворжуулж, дэлхийн эдийн засагт нэн их ашиг тус авчрах болно.

Шинэ коронавирусийн уушгины халдвар дэлхийн эдийн засагт хүнд ноцтой цохилт өгсөн нөхцөлд, Хятадын эдийн засаг “хос эргэлтийг харилцан ахиулах”-ыг биелүүлэх нь нэгэн содон үзүүлэлт болох юм, энэ нь Америкийн зарим улс төрчдийн хөөрөгдөж байгаа “гаднын аж ахуйн нэгж салж гарах” “Хятадын эдийн засагтай хэлхээ холбоогүй байх” зэрэг гаж буруу онолд дорвитой хариу цохилт болж, тогтворгүй байгаа дэлхийн эдийн засаг хийгээд хүндрэл бэрхшээлд тулгараад байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид итгэл болон хөдөлгөгч хүчин сэлбэх болно.

Өнөөгийн болон хойшдын хэсэг хугацаанд, Хятадын хөгжил стратегийн боломжит үедээ оршсоор байх болно, харин боломж тохиол болон өрсөлдөөн сорилт гэсэнгүй цөм шинэ хөгжил өөрчлөлттэй байх болно. Дараагийн шатанд Хятад улс халдвараас сэргийлэн хянах болон эдийн засаг нийгмийн хөгжлийг нэн сайнаар ерөнхийлөн дүгнэж, нөхцөл байдлын дагуу зориг төгөлдөр урагшилж, эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх жилийн зорилтод үүргээ чармайн биелүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тусалж, даяарчлал нэн гүнзгий салбар тийш хөгжихийг ахиулах болно.

 

Найруулагч:.
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1214
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой