”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Агвандандарын гэрийн буурь

Агвандандарын гэрийн буурь.

   Түүх соёлын нэрт хүн болох Агваандандар 1759 онд одоогийн Алшаа зүүн хошууны Бяннуруун сумын Тунгэт гацааны Зосту гэдэг газар мэндэлжээ. Долоон нас хүртлээ энд сууж байсан байна. Зосту хэмээх энэ газар нь Баянхотоос баруун хойш 185 километр орчим зайтай байрладаг. Өдгөө энэ газарт тэдний гэрийн буурь мэдэгдэхээр барахгүй, дэргэд нь худаг бий. Басхүү нэг бүдүүн хайлсан мод сүглийж буй. Түүний соёл түүхэнд үзүүлсэн гарамгай хувь нэмэр, алдар гавъяаг дурсган тэмдэглэж, сүүлийн үеийн хүмүүс энд бас хөрөг шууж, овоо ба олон суварга босгосон байна.

Гэрийнх нь буурь

Ус авдаг худаг

Гэрийнх нь дэргэд байгаа олон зуун жил болсон бүдүүн хайлсан мод

Агваандандарын товч намтар:

       Агваандандар 1759 онд Алшаа хошууд хошууны Баяннуруун багийн Ойжан зайсан цолтой, их хойд овгийн малчны хоёр дахь хүү болон заяажээ. Долоон насандаа Буян арвитгагч сүмд очиж шашин номын мөр хөөж, 18 насандаа Барайван хийдэд очоод хорь гаруй жил хатуужилтай суралцаж, их бага таван ухаанд нэвтрэн, Лхасын их Молмын ном хаялцаанд оройлон гарч тэргүүн зэрэглэлийн Лхарамба цол хамгаалжээ. 1800 онд нутагтаа буцаж ирээд Буян арвитгагч сүмийн цогчин дуганд да ламаар сууж, сүмийнхээ болон Алшаа нутгийн анхдагч Лхарамба болсон байна. 1803 онд хошуу ван Ванчинбалбараас түүнийг их цоржоор өргөмжилж, Буяныг үндэслэгч сүмд томилсон байна. 1840 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Буяныг үндэслэгч сүмд таалал төгсчээ.

Агваандандар бол буддын шашны ухаанд нэвтэрсэн хувраг төдийгүй, судар ном туурвисан агуу их эрдэмтэн юм. Тэрээр төвд, монгол хоёр хэлээр 100 гаруй зохиол бүтээл туурвиж, бараг 1.2 сая гаруй үгтэй, агуулгын хувьд хэл зүй, уран зохиол, гүн ухаан, толь судлалын ухаан, сургаал үг, шүүмж зохиол, орчуулга ба эртний ном судрын тайлбар цохолтыг хамардаг.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:" Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1027
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой