”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ядуурлаас ангижруулах ажилд юу ч саад болж чадахгүй

Ядуурлаас ангижруулах ажилд юу ч саад болж чадахгүй.

Хятадын Гүйжөү мужийн Биже хот Үмэн уулын бүсэд оршдог. Үмэн уулын ноён оргил болох Жөү Цай Пин оргил Биже хотын Хэжан шяний нутагт байдаг ба үргэлжилсэн уул нурууд нь бэрх бартаа ихтэй байдаг. Эртний нэгэн шүлэг дуулалд “Тэнгэрт тулсан өндөр уулсыг шувуу ч нисээд давахгүй, Тэнүүлч хөвгүүн нутгаа саналаа ч зүг чигээ олохгүй” хэмээн тэрлэсэн байдаг нь ийн учиртай. Харин өнөөдөр бид дроноор авсан зургаас харахад ууланд аль хэдийн засмал зам тавигдаж, авто машин сүлжилдэн харагдана.

Хэжан шяньд зам засах ажлаар 17 жил ажилласан Шюн Жянь хэлэхдээ: Өмнө нь шянь болгоныг хурдны замтай холбож, тосгон болгоноо хар замтай болгоно гэж ярьдаг байсан бол одоо гацаа болгонд хатуу хучилттай зам тавьж байна. Хэжан шянь ядуурлаас ангижруулах ажлын чухал бүс нутаг байж, бартаа ихтэй буйд газар учраас зам тавихад хэцүү байлаа. Гэлээ ч зөв арга бодлого хэрэгжүүлэх л юм бол энэ бүхэн асуудал биш гэжээ.

Биже хотынхон ийнхүү “хол гэж хойш суулгүй, хэцүү гэж хэлээ гаргалгүй” зүтгэсээр иржээ.

Төмс тариалдаг байснаасаа Алимын мод тарьдаг болов

Энд өдөртөө халуун, нарны гэрэл хурц, харин шөнөдөө сэрүүн, өдөр шөнийн агаарын дулааны зөрүү ихтэй учраас тарьсан жимс нь чихэрлэг байж, эрэлт ихтэй байдаг юм хэмээн 64 настай тариачин Пэн Вэньцай баяртай нь аргагүй ярьж сууна.

2015 онд тосгон нь анх алимны хүрээлэн байгуулахад Пэн Вэньцай өөрийхөө 2 га хиртэй тариан газраа алимны хүрээлэнд өгөхөөр шийдэхэд хөгшин нь эсэргүүцэн: Манайх хэдэн үеэрээ төмс тариалж ирсэн, яаж муу байлаа ч өөрийнхөө идэж уухдаа зөв явсан, одоо чи алимаар ходоодоо дүүргэх гээ үү? хэмээн дургүйцсэнд Пэн Вэньцай: төмс идээд цатгалан амьдарч болох ч алим амьдралыг илүү амт шимтэй болгоно хэмээн хэлээд гэрийнхэндээ данс тооцоо бодож үзүүлжээ: 2 га газраас жилийн түрээс нийтдээ 23 мянга орчим юань авна. Алимны тариаланд ажиллах юм бол өдөрт наанадаж 80 юанийн цалинтай, за мөн алимны хүрээлэн жилийн эцэст ашгаа хуваахыг нэмэх юм бол хувиараа төмс тариалахаас хамаагүй илүү ашигтай гэжээ.

Алимны мод тарьж арчилсанаар тариачдын ашиг орлого нэмэгдэж, тэдний тосгоны ядуурлыг бууруулах ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Уулын өвсөн урцаасаа хотод амьдрах боллоо

Буйд ууланд амьдарч байснаасаа хотод нүүж ирэн амьдрах болсон тухайгаа 29 настай Фү Хун:Өмнө нь бид өвсөн урцад амьдарч байсан бол одоо маш тохилог сайхан орон сууцанд амьдрах болсон” хэмээн баяртай нь аргагүй ярина.

Тэднийх ам бүл 8-уулаа бөгөөд өмнө нь уулын жалганд өвсөн овоохой барин амьдардаг байсан бол, 2018 онд шяний төвийн “Мөнгөн уул” нэртэй хороололд нийт 160 ам дөрвөлжин метр талбайтай хоёр байранд нүүж иржээ.

“Мөнгөн уул” хороолол нь ядуу амьдралтай хүмүүсийг нүүлгэн төвхнүүлэх хороолол байж, 1836 айлын 9038 иргэдийг хамарчээ.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:606
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой