”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөрмөц хатуу баримтлалаас ирсэн баяжих замын уламжлалт ухаан

Өвөрмөц хатуу баримтлалаас ирсэн баяжих замын уламжлалт ухаан

- Мэргэжлээ өөрөө эзэмшсэн байх хэрэгтэй

- Чанарыг чанга барина

- Хэрэглэгчдэд сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлнэ

Энэ нь Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны Баруун Үзүүр сумын Жиньчяо монгол соёлыг уламжлан хөгжүүлэх ХХК-ийн эзэн Бүрэнбаярын 20-иод жил баримталж ирсэн ажил эрхлэх жор.

Бүрэнбаяр 2006 онд Жиньчяо монгол гэрийн үйлдвэр байгуулж, 2016 онд Жиньчяо монгол соёлыг уламжлан хөгжүүлэх ХХК байгуулсан юм. Өөрөө сурсан мэргэжилтэй, чанарыг чанга барьдаг, олноос онцгой түүний бүтээсэн монгол гэр нь жилд 200 гаруй, 10-аад жилд 3000 гаруй борлуулагдаж, Хөлөнбуйр хотын томоохон хэлбэрийн монгол үйлдвэрийн компани, Хөлөнбуйр хотын цорын ганц үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлалт монгол гэр үйлдвэрлэх аж ахуйн нэгж болсон юм. Бүрэнбаяр энэхүү ажил үйлсээрээ ядуурлаас ангижруулах, үндэстний соёлоо уламжлан хөгжүүлэх, экологийн хамгаалалт зэрэг цар хүрээнд хүч нэмэн хүн олондоо шагшигдаж явна.

Мэргэжил, чанар, үйлчилгээгээрээ хэрэглэгчдэд танигдана

- Бид чанар, үйлчилгээг тэргүүн байранд тавьдаг. Хэрэглэгчдийн тусгасан асуудлыг цаг даруйд нь шийдвэрлэхийг хичээдэг гэж Бүрэнбаяр танилцууллаа.

Бүрэнбаяр монгол гэр хийх мэргэжил сурч 2006 онд өөрөө монгол гэрийн үйлдвэр байгуулсан юм. Тухайн үед үйлдвэрээ гурван хүнтэй эхлүүлж, бүх ажлаа өөрөө гар бие оролцон хийж, хариуцлагатай, хичээл зүтгэлтэй, үйлчилгээ сайтайгаараа хүмүүст танигдан, монгол гэрийн борлуулалт ч жилээс жилд нэмэгджээ. Түүний үйлдвэрлэсэн монгол гэр Хөлөнбуйр хот, Туняао хот, Хянган зэрэг ойр зэргэлдээ газар орноор борлуулагддаг бөгөөд Хармөрөн, Гирин, Сичуань, Хэнань, Далайн зэрэг нэлээд хол муж хотоор борлуулагддаг байна.

Тэрээр найр наадам, концерт, хурал форум, аялал жуулчлалын газар зэрэг төрөл бүрд зориулалттай, уламжлал шинэчлэлийг уялдуулан, уран хийцтэй монгол гэр бүтээдэг байна.

- 2009 онд бид “Тэнгэрлэг хөвгүүн Чингис хаан” хэмээх томоохон хэлбэрийн тоглолтод зориулан 100 гаруй монгол гэр хийж, 2013 онд нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн умардын үндэстний кино телевизийн хотод 200 гаруй монгол гэр зурж төсөвлөн үйлдвэрлэсэн. 2015 онд “Аймшигт чөтгөрийн үлгэр ·луугийн эрэл” хэмээх кинонд зориулан 60-аад оны үеийн монгол гэрийг уул хэвээр нь бүтээсэн. 2016 онд төв телевизийн цагаан сарын концертын Хөхнуур үзэмжийн бүсэд болсон концертын монгол гэрийг үйлдвэрлэх цорын ганц аж ахуйн нэгж болж, улс даяар өөрийн үйлдвэрлэсэн монгол гэрээ харуулсан гэж Бүрэнбаяр ярьж байлаа.

Малчин түмнээ чинээлэг зам руу хөтөлнө

- Цөөн хэдэн хүний амьдрал сайжраад бусад иргэдийн амьдрал мөн л хэвээр. Бид амьдрал ядуу буурай иргэдээ дэмжих хэрэгтэй. Ядуурлаас гаргах нь аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлага юм гэж Бүрэнбаяр ярив.

Тэрээр аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулахыг зорьж, амьдрал ядуу буурай малчдад ажил олгон орлогыг нь нэмэгдүүлж чинээлэг зам руу хөтөлсөн байна.

2017 онд Бүрэнбаяр компанидаа намын үүр байгуулан, “намын үүр + аж ахуйн нэгж + малчин өрх + ажил олголт” хэмээх ажлын загварыг хэрэгжүүлж, 80 гаруй ажлын байр ханган, малчдад үнэ төлбөргүй монгол гэр гарган өгч, тэдэнд монгол гэр хийх, цагаан идээ хийх, гар урлалын бүтээгдэхүүн хийх аргыг заан, амьдрал ядуу буурай 30 гаруй айл өрхийг ажил орлоготой болгон ядуурлаас ангижруулсан байна.

Бүтэнбаяр 2018 онд Саруултал багийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслан 30 мянган юанийн зээлийг нь төлөн, тэднийг өөрийн компанидаа ажиллуулсан байна. 2019 оны 01-р сарын 14-ний өдөр Тулгар, Оюунгоо, Цэцэнжаргал, Сарангэрэл зэрэг амьдрал ядуу буурай дөрвөн айл өрх болон хөгжлийн бэрхшээлтэй Анадаваа, Жид хоёрын гэр бүлд 6000 юанийн ам будаа, нүүрс зэрэг амьдралын хэрэглээний зүйлийг хүргэжээ. 2019 оны жилийн эцсээр Баруун Үзүүр сумын Саруултал баг, Шигдэн багийн амьдрал ядуу буурай 33 айл өрхөд 48 мянган юанийн тусламжийн мөнгө гардууллаа.

 Үндэстний соёлоо уламжлан хөгжүүлнэ

Бүрэнбаяр малчдын амьдралыг өөд нь татахын зэрэгцээ уламжлалт соёлоо уламжлан хөгжүүлэх үүднээс оюун тарихаа шавхан ажиллаж явна. Тэрээр олон түмэнд уламжлалт монгол гэр болон үндэстний гар урлалын бүтээгдэхүүнийг сурч судлах тавцан хангах үүднээс дөрвөн сая гаруй юанийн хөрөнгө мөнгө оруулан монгол соёлыг уламжлан хөгжүүлэх ба биет бус соёлын өвийг уламжлах суурин байгуулж, “Биет бус соёлын өв”-ийн үйл ажиллагаа зохион байгуулан, улс, орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчийг урин, Барга хулсан монгол гэр, Эвенк хувцас чимэглэл, амтат онцлог идээ зэргийг дэлгэн үзүүлж, үндэстний зан үйлийг нийгэм нийтэд ухуулан дэлгэрүүлсэн байна. “Тал нутгийн дурсамж зуслан”, “Гурвыг хөдөө буулгах” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, сурагчдад монгол гэр хийх, үндэстний гар урлалын бүтээгдэхүүн хийх тавцан хангаж, үндэстний соёлоо залуу хүмүүст уламжлахыг зорьж байна.

2019 онд Бүрэнбаярын компани нь Манжуурын улсын хаалганы намын байгуулалтын дээд сургуулийн 28 талбайн сургалтын цэгийн нэг болж, өргөн олон намын гишүүд олон нийтэд үндэстний соёлыг уламжлах, биечлэн оролцоход тавцан хангасан байна.

Зохиогч:Өнөр, Наранчимэг
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:790
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой