”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

30 МЯНГАН ХОНИНЫ ТУХАЙ КИНО ЗУРАГ АВАЛТ ЭХЭЛЛЭЭ

30 МЯНГАН ХОНИНЫ ТУХАЙ КИНО ЗУРАГ АВАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол Улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компаний захирал Д.Энхбаяр санаачлан, киноны уран бүтээлчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран бүтээхээр шуударчээ. Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уугуул,  нэртэй хөгжмийн зохиолч,  продюсер юм. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд "Чонон сүлд" киноны туслах найруулагчаар ажилласан Нанжид, найруулагч Чин Жао нар найруулахаар болжээ. Болсон явдлыг эргүүлэн сануулахад,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонийг Хятад улсад хандивлаж байгаагаа дуулгасан билээ. Хятад улсад цар тахал ид дэгдэж байх тухайн үед зоримогхон зорьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна" гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Ши Жиньпинд гардуулсан юм. Мал тарга хүчээ сэлбэж дуусдаг намрын сард мөнөөх 30 мянган хонийг Хятад улсад нийлүүлэхээр тохирсоны дагуу хоньд удахгүй ирэх гэж байгаа тул киноны зургийн багийнхан ажлаа эхлүүлж байгаа юм байна. Гурван бүлэг, 45 минутын хэмжээтэй энэ баримтат кино 10-р сарын сүүлчээр нээлтээ хийх бөгөөд Монголын 21 аймгийн малчны хотонд зураг авалтыг нь хийх ажээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:655
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой