”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өндөр настнуудын шинэлэг амьдрал

Өндөр настнуудын шинэлэг амьдрал

Шанхай хот Хятад улсдаа өндөр насжилтын байдалд хамгийн эрт орсон бөгөөд өндөр насжилтын түвшин хамгаас өндөр хот юм. 2019 оны сүүлийн байдлаар 60 нас хүрсэн юм уу эсвэл 60-аас дээш өндөр настай хүмүүс Шанхай хотын нийт хүн амын 35.2 хувийг эзэлж байна. 80 нас хүрсэн болон түүнээс дээш насны ахмадууд нийт ахмад настайчуудын 15.8%-ийг эзэлж байгаа юм. Том хотод газар хомс, өндөр настайчууд төвлөрч буй өвөрмөц онцлогт тохируулан, Шанхай хот өндөр настайчуудын асрамжийн үйлчилгээний талаар шинэ загварыг туршин хэрэгжүүлж байгаа юм. Шинэ загвар болон үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийн талаар сэтгүүлч Шанхай хотоос мэдээллээ.

Чан-Нин дүүргийн Хүнчяо хорооллын 79 настай Чэнь овогт эмэгтэй гэрээсээ ойрхон байдаг өндөр настайчуудын үйлчилгээний төвийн өөртөө үйлчлэх гуанзнаас хоолоо сонгож авдаг бөгөөд шинжилгээ хийлгэх, эм худалдан авах, ном унших, спортын дасгал хийх ба олон нийтийн арга хэмжээнд оролцдог юм.

72 настай Гү овогт эмэгтэй өдөр болгон өндөр настайчуудын төвд очиж гар урлал хийдэг юм.

Шанхай хот өндөр настайчуудын үйлчилгээний төвийг хороололд байгуулж, олон төрлийн үйлчилгээ хангах загварыг ашиглан, хүмүүсийн талархлыг хүлээж байна.

Шанхай хотын зүгээс иргэдийн эрэлт хэрэгцээг судалсны дүнд хороололд өндөр настайчуудын үйлчилгээний төвийг өдгөө 268 байгуулсан бөгөөд 2022 он гэхэд 400-гаас илүү болгох зорилт тавин ажиллаж байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:658
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой