”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Буурал түүхийг хүүрнэсэн буурь үлдэгдэлүүд

Өвөр Монголд би хайртай
-Буурал түүхийг хүүрнэсэн буурь үлдэгдэлүүд

Одон мичид шиг түгсэн ховор нандин соёлын буурь үлдэгдлүүд тал нутгийн соёлын түүхийг хүүрнэн, тал нутгийн соёлын хөгжлийн амин судсыг үргэлжлүүлнэ...

Соёлын буурь үлдэгдэл бол хүн төрөлхтний нийгэм, улс төр, эдийн засаг, цэрэг дайн, шашин суртахуун зэрэг олон талд холбогдох түүхийн им тамга болно.

Юаний дээд нийслэлийн буурь

Түүх хүүрнэсэн буурь үлдэгдэл

Дэлгэр зуны долоон сар, Шантын гол мяралзан урсаж алтанхуа цэцэг өвч дэлгэрсэн байгалийн үзэмж сэтгэл сэргээнэ. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Алтанхуагийн тал нутагт дэлхийн хамгийн төлөөлөх чанартай нүүдэлчин үндэстний соёлын өв болох Юаний дээд нийслэлийн буурь байрладаг. Дээд нийслэлийг Чингис хааны ач Хубилай 1256 онд анх байгуулжээ. Энэ нь тухайн үесийн улс төр, эдийн засаг, цэрэг дайн, соёлын төв болж, Хятадын эртний түүх болон дэлхийн нүүдэлчин үндэстний түүхийн шинэ он тооллыг сөхөж, Монгол Юаний соёл, Юаний олон үндэстний соёл иргэншлийг нэгтгэж, зүүн барууны соёлын солилцоог ахиулжээ. Юанийн дээд нийслэлийн буурь нь 2012 онд дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн байна.

Хятадын үндэстний ээж гол- Хатан голын өрцөнд өнө удаан түүхтэй Бортохойн соёл бий болсон юм. 1920-аад онд Бортохойн өмнө хэсгийн Шар-Усан голын урсгал дагуу орноос дэлхийд алдартай “Бортохой хүн”-ий чулуужмал болон “Шар-Усны амьтны сүрэг”-ийн чулуужмалын орныг илрүүлжээ. “Бортохой хүн”-ний чулуужмал бол Хятадын нутгаас илрүүлсэн тодорхой байршил болон газрын давхаргын тэмдэглэлтэй анхны хүний араг ясны чулуужмал болно, мөн Хятад улсыг хамарсан алс дорнын анхны тодорхой он жилтэй хүний араг ясны чулуужмал болно. Ази тивд хуучин чулуун зэвсгийн үеийн хүн төрөлхтний ор мөр олдсонгүй байсан хоосныг нөхөж, Хятад улс, Ази тивийн эртний хүн төрөлхтний судалгааны хөшгийг сөхсөн байна.

Шармөрөн, Луухын голын сав газраар Хятад улсын умардын шинэ чулуун зэвсгийн үеийн хамгийн чухал бөгөөд хамгийн төлөөлөх чанартай балар эртний соёлын буурь үлдэгдлүүдийг Улаан хад соёл хэмээдэг. Улаан хад соёлын буураас Хятадын хамгийн анхны тосгоны буурь, одоогоор олдоод буй дэлхийн хамгийн эртний гараар үрж бүтээсэн хас багаж, Хятадын хамгийн анхны чулуугаар барьсан луу, Хятадын хамгийн анхны нүүрсжсэн будаа болон шүлгий ам, маш том хорооллын буурь, Хятадын хамгийн анхны тахилын байгууламж- чулуугаар барьсан тахилын орд, одоогоор олдоод буй хамгийн анхны сүм... гэх мэт соёлын үлдэгдлүүдийг илрүүлсэн байна.

Шар-Усан соёлын буурь

Улаанхад хотын Баарин Зүүн хошуунд буй Ляогийн дээд нийслэлийн буурь, Нинчэн шяньд буй Ляогийн дунд нийслэлийн буурь, Ляо улсын хааны онгон болон дээдийн тахилгын сүмийн буурь, Ляо улсын олон хаад болон дээдийн онгон, Ляогийн суварга, Ляо улсын үеийн хийд зэрэг хитан соёлын буурь үлдэгдэл зэрэг нь Өвөр Монгол орны элбэг баялаг соёлын буурь үлдэгдлийн онцлогт нөөц болох юм.

Бадайн Жараны баруун хойд хөвөө дагуу хэсгээр урсдаг Хар голын доод урсгалын өргөн уудам сав газраас балар эртний хүн төрөлхтний чулуун багажийн үлдэгдэл, Хань, Тан, Баруун Шя, Юань зэрэг төрүүдийн хот барилгын буурь олон байдаг. Үүнд Хар хотын буурь нь нэлээд бүрэн бүтэн, улсын дотоод болон гадаадад алдартай. Хотын хэрмээс баруун хойд хэсэгт буй нэгэн бурхан шашны суварга болон баруун өмнө буй исламын шашны суварга нь хэвээр хадгалагдан үлджээ.

Өвөр Монголд Даяао хэмээх соёлын буурь байдаг. Хөх хотын Сайхан дүүргийн Борхошуу шяний хараанд буй Даяао соёлын буурийн хүрээ цар, эд зүйлс, багаж зэвсэг зэрэг нь нэлээд бүрэн бүтэн байдаг. Энд хуучин чулуун зэвсгийн үеийн эрт үеэс шинэ чулуун зэвсгийн үеийн 5 хугацааны балар эртний нийгмийн соёлыг бүрэн хадгалж байна.

Өвөр Монголд түүх соёлын 21 мянган буурь үлдэгдэл байна. Үүнд хуучин чулуун зэвсгийн үеийн 30 буурь, хүрэл зэвсгийн үеийн 5 мянган буурь, Чин, Хань, Вэй улсын үеийн том жижиг хот балгасны 40 гаруй буурь, Сүй Тангийн үеийн 300 гаруй буурь үлдэгдэл, Ляо, Жинь, Юань улсын 11 мянга гаруй түүхэн дурсгалт зүйлс байж, одон мөчид шиг түгэж байдаг.

Хар хотын буурь

Түмний хүртээл болосн соёлын өв

Өнөөдөр Өвөр Монголын өв соёл, буурал түүхийн им тамга болсон буурь үлдэгдлүүд соёл аялал жуулчлалын дархан орон болж түмний сонирхлыг татаж байна.

Жил бүрийн зуны улирал бол Юаний дээд нийслэлийн буурийн аялал жуулчлалын оргил үе болдог. Юанийн дээд нийслэлийн буурийн дэргэд байгуулсан Юанийн дээд нийслэлийн буурийн музей нь монгол юанийн соёлыг нэн олон талаас харуулна. Энд хадгалагдаж буй түүхэн дурсгалт зүйлс нь Юань гүрний мандал хөгжлийн түүхийг дахин илрүүлж, Юань гүрний улс төр, цэрэг дайн, эдийн засаг зэрэг олон салбарын соёлын нэгдэл, олон үндэстэнтэй нэгдмэл улсыг байгуулсан зэрэг бодит түүхэн гэрчийг одоогийн хүмүүст дэлгэн үзүүлж байна. Сүүлийн хоёр жил Юаний дээд нийслэлийн буурийн музейн нөлөө тусгал ба нэр төр улам нэмэгдэж, жилд дундаар 200 мянган хүнийг хүлээн авч байна.

Улаанхад хот 2006 оноос эхлэн Улаан хад соёл аялал жуулчлалын наадмыг зохион байгуулж, Улаан хад соёлын брэндийг бий болгожээ. Улаан хад соёлын үзүүлбэрийн төв нь шинэ мэргэжлийг ашиглан, Улаан хад соёлын судалгааны ололт амжилт ба түүний түүнийг хүмүүст танилцуулж байна. Тус музей нь улсын дотоодын Улаан хад соёлоор тусгай сэдэв болгосон ууган музей байж, Улаан хад соёлыг хамгаалан уламжлах, олон нийтэд таниулах чухал үүрэг гүйцэтгэж байна.

Өвөр Монгол нь хитан соёлын буурь үлдэгдлийг ашиглан, хитан соёлын аж үйлдвэрийн хүрээлэн, Ляо улсын дээд нийслэлийн хууч судлалын цэцэрлэг, Ляо улсын хаадын онгон болон бусад буурь үлдэгдлийг нэгтгэж, хууч судлал, буурь үлдэгдлийн хамгаалалт, аялал жуулчлалыг нэгтгэсэн бүс нутгийн чанартай өндөр төвшний хитан соёлын аж үйлдвэрийн цугларал буюу аялал жуулчлалын брэндийг бий болгож байна.

Лаогийн дээд нийслэлийн буурь

Хар хотын буурь бол Эзэнээ нутгийн соёл аялал жуулчлалын гол хэсэг. Эзнэ хошуу нь орчин үеийн дээд шинэ мэргэжлээр дэлхийд алдартай эртний хар хотын буурийн соёл аялал жуулчлалын биечлэн ойлгох хүрээлэнг байгуулж байна. Тэрээр хар хотын хөгжил, хотын дөр төрхийг амилуулан сэргээж, Баруун Тангад ба Юань улсын түүхийг дэлгэн, соёл түүх, зугаа цэнгэл, амралт, биечлэн ойлгох, эрдэм шинжилгээг нэгтгэсэн соёлын төв болгон бүтээн байгуулж байна.

Бортохойн соёл бол Түмэд, Ордос, Баяннуур зэрэг бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний соёлын систем байж, соёлын үлдэгдэл, тал нутгийн үзэмжээр өвөрмөц соёл аялал жуулчлалын нөөцийг бүрдүүлжээ. Баяннуур хотын Линьхэ дүүрэгт байрлаж буй Хатан голын Бортохойн соёл аялал жуулчлалын газар бол Улсын 4A зэрэглэлийн аялал жуулчлалын үзэмжийн бүс бөгөөд ӨЗО-оос гол хөгжүүлж буй 15 нэрт үзэмжийн бүсийн нэг болно.

Өвөр Монгол нь гайхамшигт соёлын нөөцөөрөө дэлхийн хүмүүсийн анхаарлыг эрхгүй татна.

Зохиогч:Шянтао
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:820
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой