”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үйлс: - Уламжлал+ шинэчлэл бол үндэсний дэлхийд танигдах ёсон

Ардын дууны дугарааг өргөж уумаар айраг байна
Айлчин аянчин бүхэнд амтлуулж суумаар айраг байна
Гүүтэй айлын хүүг гайхуулж уумаар айраг байна
Гүрэн гүрний гийчнийг дайлж суумаар айраг байна...


Эрт дээрээс эдэлж ирсэн ингэний сүү, айраг цэгээ нь монголчуудын биеийн дархлааг дэмжиж байдгаараа алдаршиж, өнөөдөр болоход хүнсний зүйлээсээ шат ахиулан эмчилгээ заслын эгнээд орж, хүмүүсийн хүсэн хөөцөлдөх өндөр зэрэглэлийн ундаа болжээ. Энэхүү боломжийг ашиглан шинжлэх ухаан шинэ мэргэжилд түшиглэн ингэний хоормог, айраг цэгээгээ нарийн боловсруулан зах  зээлд гаргаж, өртгийг нь нэмэгдүүлж яваа хүмүүсийн нэг нь яахын аргагүй Үйлс.

Бид Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны  Сайхантал суурингийн Эрээннуур гудманд байрлах “Сөнид баруун хошууны арц сүүний үйлдвэрийн ХК” хэмээх том ногоон хаягтай хаалгаар дотогш ороход намхан биетэй, том хар нүдтэй гуч эргэм насны цоглог залуу биднийг угтсан нь Үйлс байлаа. Үйлсийн бизнесээ эхлүүлсэн сайхан түүхийг нь сонслоо.
Сөнид баруун хошууны Санбулаг сумын Цагаан-Ус багаар нутагтай Үйлс 2012 онд Өвөр Монголын машин цахилгааны дээд сургуулиас төгсөн, Шэнь Хуа группд ажлын гараагаа эхэлжээ. Шилийнхотод ажиллаж амьдарч байхдаа Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн хороо ингэний хоормогийг эмчилгээнд байгаа баттай мэдээллийг сонссон нь хувиараа сүү саалийн үйлдвэрлэл эрхлэн өөрийн гэсэн төрөл тэмдэгттэй болох гэсэн түүний хүслийн очийг нь бадраажээ. Ингээд эмнэлгийн хороотой хамтран ажиллах боломжтой болсон тэрээр ажлаа хаяж сүү цагаа боловсруулах замаар замнасан нь энэ билээ.


Жилийн 100 мянган юанийн цалинтай тогтмол ажлаа хаяж, хоёр гар хоосон нударгаараа бизнес хийнэ гэхэд олонх хүн ойлгож ядна. Гэрийнхэн нь ч ажлаа хаях чинь хайран гэж ятгана. Гэхдээ шийдсэн зүйлсийнхээ төлөө шандас хатуу зүтгэдэг Үйлсийн сонголтыг хэн ч өөрчилж чадсангүй. 2018 онд Үйлс 120 тэгш дөрвөлжин метр талбайтай байр худалдан авч, засаж чимэглэх, машин төхөөрөмж оруулсантайгаа 600, 700 мянган юань зарцуулжээ.
Ингээд түүнд түмэн явдал төгс бүрдээд үйлдвэрлэлээ эхлүүлэх ажил л үлджээ. Тэрээр хөдөөнөөс авч ирсэн нэг өдрийн гүүний саам, ингэний сүүг хүйтнээр хадгалан нийлүүлж, 65 градусын өндөр дулаанаар хагас цаг ариутгасны дараа уламжлалт хөрөнгөө дээр нь хийж исгэжээ. Дараа нь өөх уургийг нь жигд болгодог машинд оруулснаар шар ус нь ялгардаггүй, сар шахам хадгалахад амт нь хувирдаггүйг баталж чадсан байна. Үнэндээ уламжлалт аргаар бол гүүний саамаа цэвэр чулуун ганд хийж утлага ариутгал гэж олон  явцыг өнгөрүүлж айраг исгэдэг болохоор нэлээд их ажилтай байдаг. Үйлсийнх бол энэ бүх зүйлийг машинаар гүйцэтгэснээр ариун цэвэр, шим тэжээлийн агууламж, стандартын дагуу байх зэрэг бүх талын шаардлагыг хангаж, нарийн боосон бүтээгдэхүүнээ шинэ түвшинд хүргэж чадсан байна.

Ингэний хоормог, айргаа сайхан хийцтэй савлан, үйлдвэрлэж хадгалах цаг хугацаа, шим тэжээлийг нарийн тодорхойлсон нь харагдана. Саванд наалттай “Арц” шошго тэмдэг нь хөх тэнгэр, номин тал, хөхөмдөг уулс, сүүн цагаан гол мөрнөөр тэмээний хэлбэр дүрсийг бүрдүүлж, сүүн цагаан үйлсийнхээ бэлгэдэл болгосон энэ бүхнийг Үйлс мөн өөрөө сэтгэн төсөвлөжээ.
Ингэний хоормог, айргаа эмнэлэгт голлон хүргэдэг болохоор чанарын шаардлага нь маш өндөр. Эмнэлэгт өнжөөд нэг удаа хүргэж, хүрсний дараа хүчиллэгийн хэмжээ, савханцар бактери зэргийг нь шалган хүлээн авдаг. Энэ нь бүтээгдэхүүндээ илүү өндөр шаардлага тавин, цаг ямагт чанараа батлах, дээшлүүлэхэд анхаарч ингэний сүү, айраг судалсан эрдэмтэн мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө үргэлж авдагт байна.
Эмнэлгийн хамтын ажиллагаа шулуухан болсны дээр худалдаанд гаргасантайгаа сард 140-150 мянган юанийн ингэний хоормог, айраг борлуулж, өнгөрсөн хоёр жилийн цэвэр орлого тус бүр 600 мянган юанийг давжээ.

Судалгааны тоо баримтыг үндэслэвэл 1 миллилитр ингэний сүүнд 52 бичил нэгж нойргүйдлийн эд агуулагдаж байхад үнээний сүүн дэх агууламж нь 16 бичил нэгжид хүрдэг байна. Үүний зэрэгцээ Шиньжяны Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд туршилтаар ингэний сүүнд агуулагдах нойргүйдлийн эд нь ходоодны хүчилд нөлөөлөгдөхгүй, ихэнх нь шингэж цусан дахь чихрийг бууруулдгаас эмчилгээний үр дүн нь онцгой сайн байгааг нотолжээ. Ийнхүү ингэний сүү нь чихрийн шижин өвчнийг эмчлэхэд орлуулж болшгүй өвөрмөц нөлөөтэй болохоор эм эмнэлгийн хэрэгцээ шаардлага нь улам бүр өргөжиж байна. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн хорооноос ч захиалга ирдэг” гэж Үйлс ярив.
- Одоогоор бид бүтээгдэхүүнээ гол төлөв эмнэлгийн эмчилгээнд зориулан хийж байна. Дараа нөхцөл боломжтой болоод машин төхөөрөмжөө шинэчлэн шат ахиулж, нарийн жижиг боож савлан, эрүүл мэндийн болон энгийн ундааны хэлбэрээр өргөн зах зээлийг нээх хүсэлтэй байгаа хэмээн Үйлс саруул ирээдүйгээ төлөвлөн ярилаа.

Зохиогч: Нийтлэл: Гэгээнтуяа, Б.Нарантуяа, Саргай
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:684
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой