”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Морьтны үйлс зах зээлийн ухаанаар

Морьтны үйлс зах зээлийн ухаанаар

Баруун Үзэмчин хошууны цагаан адууны соёлын хүрээлэн нь морь унан бие чийрэгжүүлэх ажиллагаа өрнүүлж байгааг дуулаад сурвалжилга хийлээ. Баруун Үзэмчин хошууны Онгон цагаан соёл, аялал жуулчлалын ХК-ийн цагаан адууны соёлын хүрээлэн нь 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн морь унан бие чийрэгжүүлэх ажиллагаа эхлүүлээд хорь гаруй өдөр болж байгаа юм байна. Тэд морь унан бие чийрэгжүүлэх ажиллагааныхаа цагийг өглөөний 05:00 цагаас 07:00 цаг, оройн 17:00 цагаас 19:00 цаг хүртэл байхаар тогтоосон нь албан байгууллагад ажиллаж буй хүмүүсийн цаг завд тааруулсан байв. Хамрагдаж байгаа хүмүүсийн хувьд долоо найман настай хүүхдээс тавь гарсан ахмад ч байгаа аж.
Морь унан бие чийрэгжүүлэх ажиллагаа зохион байгуулахдаа тэд нэг долоо хоногийн гишүүн, хоёр долоо хоногийн гишүүн, нэг сарын гишүүн хэмээн зохих төлбөр хурааж морь  унах сонирхолтой буюу биеэ чийрэгжүүлэх хүсэлтэй хүмүүст нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байна. Энэ нь орон нутгийн давуу тал болон нөөц баялгаа түшин монгол соёлоо аялал жуулчлалын үйлс буюу амьдралын хэрэглээтэй уялдуулан хөгжүүлж байгаа зөв сайхан ажиллагаа юм. Одоогоор хошуу суурин буюу хот бараадсан хүмүүст морь унах нөхцөлгүй, ялангуяа морь унан бие чийрэгжүүлэх нь зүүд болжээ. Цагаан адууны соёлын хүрээлэнгийн энэхүү ажиллагааг зохион байгуулагч Гэгээнбилэг: “Цагаан адууны соёлоо хөгжүүлэн дэлгэрүүлэх нь манай компанийн гол зорилго, орон нутгийн аж үйлсээ бид сайн хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хүний бие махбодын эрүүл мэнд юунаас ч чухал. Манай монголчууд эрт дээрээсээ морио унан, бөхөө барилдаж бие махбодоо чийрэгжүүлдэг байсан. Уламжлалтайгаа уялдуулан ийм ажиллагаа өрнүүлбэл олон хүнийг уриалан адуун соёлыг хөгжүүлэх ажиллагаанд оролцуулж чадах төдийгүй бие махбодоо чийрэгжүүлэх зорилгодоо хүрнэ гэж бодсон хэмээн ярилаа.
07 дугаар сарын 05-ны өдөр цагаан адууны соёлын хүрээлэнгийнхэн хошууныхаа Шинэ хөдөө мал аж ахуйн тусгай хоршоо, Өвөр Монголын Нүүдэлчин байгаль орчны сургалтын суурин,  Ханьхан сонсдог номын сан, Үйлс гэрэл зургийн газартай хамтран хүмүүсийг морь унан бие махбодоо чийрэгжүүлэхийг уриалсан “Аяны жолоо” морин аяллыг зохион байгуулж, 99 морьтон 99 газар аялсан сайхан арга хэмжээ болсон байна.
Баруун Үзэмчин хошуу нь Хятад улсын цагаан адууны нутаг юм. Баруун Үзэмчин хошууны Онгон цагаан соёл, аялал жуулчлалын ХК-ийг 2019 онд Хөххотын Голомт компанийн захирал, Баруун Үзэмчин хошуунд нутагтай Сайнзаяа, Баруун Үзэмчин хошууны Горьхон суурингийн малчин Баясгалан, Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургуулиас төгссөн оюутан Гэгээнбилэг нар хамтран байгуулсан юм. Энд Баруун Үзэмчин хошууныхаа брэнд болсон цагаан адууны соёлыг илүү дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө компани байгуулж, уламжлалт адуун соёлын давуу тал болон тал нутгийн байгалийг түшиглэн эко хөгжлийн үзлийг баримтлан, монгол адууны жавхааг харуулах, үзэсгэлэнт сайхан умард хилийн орныг бүтээн байгуулахаар хичээн ажиллаж байгаа билээ.
Хошууны төв Балгаргол суурингаас нэг километрийн зайтай байрлах Цагаан адууны соёлын хүрээлэн нь адууны соёлын үзүүлбэрийн дүүрэг, морин мэргэжлийн үзүүлбэрийн дүүрэг, цагаан морь унан аялах дүүрэг, цагаан морьтой хан хүү нэрэмжит хуримын зургийн дүүрэг, морь унан сур харвах газар, цэгээний соёлыг уламжлан дэлгэрүүлэх дүүрэг, уламжлалт монгол идээ ундааны дүүрэг, цагаан морьтой Вант улс нэрэмжит хүүхдийн тоглоомын дүүрэг,  аялал жуулчлалын дурсгал худалдан авах дүүрэг, хүн болон морины хөдөлгөөний дүүрэг гэсэн арван дүүрэгтэй. 2019 онд 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хоёрхон сарын хугацаанд цагаан адууны соёлын хүрээлэн 8000 гаруй зочин угтан авч, хошууныхаа цагаан адууны соёлын ажиллагааг нэг удаа хариуцан зохион байгуулсан бөгөөд хошууныхаа гэрэл зурагчдын нийгэмлэгтэй хамтран адууны соёл болон үндэсний зан үйлийн холбогдолтой нэг удаагийн гэрэл зургийн арга хэмжээ зохион байгуулжээ. Цагаан адууны соёлын хүрээлэнгийн морь унан үзэмж сонирхох дүүргийг хариуцан эрхэлж байгаа малчин айлын орлого 20 мянган юаньд хүрч, уламжлалт монгол идээ ундааны дүүргийг хариуцан эрхэлж байгаа малчин айлын орлого 40 мянган юаньд хүрсэн байна. Энэ нь зөвхөн өнгөрсөн жилийн хоёр сар шахмын хугацаанд нэмэгдүүлсэн орлого юм. Тэд ингэж малчин айлыг хамруулан орлогыг нь нэмэгдүүлж, компанийнхаа ажлыг урагштай явуулж байгаа юм. Цагаан адууны соёлын хүрээлэн мөн ядуу буурай дөрвөн өрх болон сургуулиа дүүргээд нутагтаа ирсэн 18 залуусыг ажлын байраар хангаж, үйлчлэгч, адуун соёлын тайлбарлагч, морин мэргэжлийн жүжигчин, адуучин, арын үйлчилгээний ажилтан зэрэг ажилд 30 хүнийг томилжээ.
Онгон цагаан соёл аялал жуулчлалын ХК нь мөн himor ETV, тик ток, түргэн гар, Өвөр Монголын Одон телевизийн мэдээллийн нэвтрүүлэг, Шилийнголын телевиз хорооны  мэдээний нэвтрүүлэг зэргийг ашиглан цагаан адууны өвөрмөц онцлогтой зүйлсийг сурталчлан дэлгэрүүлж, адууны аж үйлсийг шинэчлэн хөгжүүлж байгаа нь үзэмчин цагаан адуу болон цагаан адууны соёлын аж үйлсийн одоогийн хөгжлийн байдлыг танилцуулж, соёлын хүрээлэн төдийгүй, хошууныхаа аялал жуулчлалын үйлс болон адууны аж үйлсийн нэр нөлөөг улам бүр нэмэгдүүлсэн байна.
Цагаан адууны соёлын хүрээлэнгийн морь унан бие чийрэгжүүлэх ажиллагаанд оролцсон Лянхуа: “Энэхүү ажиллагааг зохион байгуулснаар би морь унах болсон. Морь унан бие чийрэгжүүлэх ажиллагаанд оролцоод зөвхөн бие махбодоо чийрэгжүүлэх төдий биш, ардын багшийн хувьд адуун соёлын тухай илүү гүн гүнзгий мэдэж авахад сайхан боломж олгож байна” гэж ярилаа.

Зохиогч:Шүрэнчимэг
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1369
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой