”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Улсын зэрэглэлийн органик нутагтай Тохом сум

Улсын зэрэглэлийн органик нутагтай Тохом сум

     Бэлчээр нутгийн хамгаалалтаар экологийн цэвэр мал аж ахуйн хөгжлийг дэмжиж, ийм хөгжлөөр бэлчээр нутгаа баталгаатай хамгаална.

Тал нутагт “Органик хувиргах гэрчилгээ” авах нь хэр зэрэг алсын ач холбогдолтой бол? Байгалийн бэлчээр дээр малласан хонь, үхрээ “Органик” брэнд болгож борлуулвал сая жинхэнэ үнэ өртгийг нь тодорхойлж чадах уу?

Олон асуултуудад Тохом сумынхан онцгой хариулт өгч байна.

- Бид бүх сумыхаа ашиглаж болох 107333 га талбайтай байгалийн бэлчээр болон 180 мянга гаруй үхэр, хоньдоо улсын Органик хувиргах гэрчилгээнд бүртгүүлэх ‘тасалбар’ авч өглөө гэж хэлэнгээ Тохом сумын дарга Эрдэнэ 07-р сарын 17-ны өдөр дөнгөж гардаж аваад байсан улсын Органик хувиргах гэрчилгээний үнэмлэхээ бидэнд үзүүлсэн юм.

- БНХАУ-ын 2018 оны Хоёр чуулганы дараа бид экологийн хамгаалалтыг тэргүүнд бодолхийлж, экологийн цэвэр хөгжлөөр удирдамж болгосон мал аж ахуйн чанар сайтай хөгжлийн шинэ зам хайсан. Тухайн жилд нь нутаг бэлчээртээ улсын Органик хувиргах гэрчилгээ авах ажлыг гардан хийсэн юм. Харин энэ жилийн 03-р сард Органик хувиргах гэрчилгээний бүх хяналт шалгалтад тэнцлээ гэж Эрдэнэ дарга баяртайгаар сонирхуулж байлаа.

 Мэдээж, экологийн цэвэр ба нийтэд хор хохиролгүй бүтээгдэхүүний гэрчилгээг авахад органик хувиргах хугацаа гэж шаардахгүй. Гэвч улсын Органик хувиргах гэрчилгээ авахад ердөө 2-3 жилийн хугацаа зарцуулдаг. Гурван жил дараалан стандартад нийцэхийг шаарддаг болохоор туйлын хүнд байдаг аж.

Тохом сум бол Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гаран өмнөд хошууны гурван цул мал аж ахуйн сумын нэг. Ойр хавьд нь үйлдвэр уурхайгүй, ариун цэвэр онгон төрхөө хадгалсан өнөр баялаг нутаг бэлчээртэй. 2019 оны бүртгэлд сумын нийт малын тоо 261 мянгад хүрч, малчдын хүн амын дунджийн цэвэр орлого 30 мянган юаниас давсан байдаг. Тус сумын Ачлант гацаа болон Усан-Эх гацаагаар явахад өвсөн бэлд гутлын хоншоор ногоорч, өнгийн цэцэг нүд булаан алаглана.

- Сумаас Органик хувиргах гэрчилгээ авахаар хичээл зүтгэл гаргаж байгаа нь нэг талаар байгалийн бэлчээрээр дамжин экологийн цэвэр мал аж ахуйн нэрт бүтээгдэхүүний нөлөөлөх хүч ба зах зээлийн өрсөлдөх хүчээ дээшлүүлэнгээ малчдын ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Нөгөө талаар ашиг орлогын нэмэгдлээр малчиддаа байгалийн бэлчээрийн үнэ цэнийг маш гүнзгий ойлгуулахын зэрэгцээ байгалийн бэлчээрээ алаг нүд шигээ хайрлан хамгаалахыг батална гэж Эрдэнэ дарга учирлан ярьсан юм.

Тохом сум улсын Органик хувиргах гэрчилгээ авах аянаа амжилттай эхлүүлж, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн сууриа бэхжүүлснээр барахгүй байгалийн бэлчээрийн хамгаалалт, экологийн цэвэр мал аж ахуйн хөгжлөө харилцан түшилцэж, харилцан сайжруулсан чанар сайтай хөгжлийн шинэ замыг нээлээ. Усан-Эх гацааны малчин Намжил 666 га бэлчээртээ даацынх нь хэмжээгээр мал маллаж, бас 2 сая юаний хөрөнгө оруулж жуулчлалын газар эрхэлж байна. Энэ жил 400 мянган юаний хөрөнгө оруулж бүтэн жилээр айраг цэгээ исгэх тоног төхөөрөмж захиалсан.

- Том хотоос ирсэн жуулчдаас органик малын ашиг шим их үнэд хүрч байгаа тухай зах зухаас нь ойлголоо. Манай сум байгалийн нутаг бэлчээр болон үхэр, хоньддоо улсын Органик хувиргах гэрчилгээний түр үнэмлэх авч өгсөн тухай мэдээг сонсоод маш их баярласан. Энэхүү гэрчилгээг авснаар манай үхэр, хонины мах улам үнэд хүрэх байх гэж Намжил тайвуухан ярьсан юм.

Тохомын нутаг бэлчээрт олон төрлийн өвс, сахлаг ургамал алаглан ургасан нь үзэсгэлэнтэй харагдана. Энэ бол 130 гаруй төрлийн өвс ургамалтай гэж бүртгэгдсэн газар. Рашаан ус, шимт бэлчээрээр торнисон эндхийн бод, бог мал тарга сайтай, ашиг шим нь амт сайтайн дээр шим шүүстэйгээрээ хол ойрдоо алдартай. Түүнчлэн Тохом сумынхан малчдаа дэмжих зорилгоор нийт 34 тусгай хоршоо байгуулсан. Улаан, цагаан идээний нэрт бүтээгдэхүүн “Ачлант”, “Тохом” болон уламжлалт хатгамлын гар урлалын бүтээгдэхүүн болох “Засагт” нэрээ бүртгүүлээд сумыхаа хэмжээнд нийтэд нь хэрэглүүлж байна.

- Бид хамтран компани урьж, бэлчээрийн үхэр, хонио их хотод шууд борлуулах арга зам хайж байна. Энэ явцад манай Органик хувиргах гэрчилгээний хугацааны үнэмлэх чухал нөлөө гаргах нь лавтай. Одоо бид Хятад улсын Тариалангийн их сургуультай хамтран махны үхрийн системийг туршин бүтээхийн зэрэгцээ онлайнаар худалдаж борлуулах аргыг ч туршин хэрэгжүүлж байна гэж Тохом сумын Намын хорооны дарга Баатар урамтайхан ярьж байлаа.

Зохиогч:ЖИНЬ ШАНЬ, ШИЛЭНГЭРЭЛ, ХОШУУД-НОМИН, ХИШИГБУЯН
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:597
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой