”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тусламжийн эд материалыг хүлээлгэн өгөх ёслол болов

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад зориулсан халдварт тахлын эсрэг гурав дахь багц тусламжийн эд материалыг хүлээлгэн өгөх ёслол болов.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад зориулсан халдварт тахлын эсрэг гурав дахь багц тусламжийн эд материалыг хүлээлгэн өгөх ёслол 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд болов. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй, ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шюэжүнь, Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа нар оролцов. 

Элчин сайд Чай Вэньрүй хэлэхдээ:

- Энэ оны эхнээс Хятадын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт гурван удаа халдварын эсрэг тусламжийн эд материал хүргэж, Хятадын ард түмнээс Монголын ард түмэнд хандуулсан нөхөрсөг сэтгэлгээг илэрхийлсэн. Хятад, Монгол нь найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түншүүд юм. Гэнэт дэгдсэн цар тахал нь хоёр орны ард түмний агуу, бат бөх найрамдлыг туршин нотолж, хоёр орны эрүүл мэндийн цогц нэгдлийн утга агуулгыг баяжууллаа. Хятад, Монгол хоёр орон тахлын эсрэг тэмцэхэд бие биенээ дэмжиж, тусалж байсан нь Хятад, Монгол нь хувь заяаны цогц нэгдэл мөн гэх гүн гүнзгий утга учрыг тодруулсан.

Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төв хорооны удирдлага дор, эрэмгийлэн тэмцсэний эцэст Хятадын ард түмэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, ажил, үйлдвэрлэлээ сэргээх хос ялалтыг байгуулав. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг баримталж, Монгол Улстай мөр зэрэгцэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тэмцэлд хамтын ялалтыг байгуулах болно гэжээ.

Т.Мөнхсайхан сайд хэлэхдээ:

- Монгол, Хятад хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд юм. Дэлхийг нөмөрсөн цар тахалтай тэмцэж буй өнөөгийн нөхцөлд Монгол, Хятадын ард түмэн нягт хамтран ажиллаж, бие биедээ туслан, хөрш орнууд нэгдэж цар тахлын эсрэг хамтдаа тэмцсэн нөхөрсөг түүхийг бичлээ. Монгол Улс цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлсэн Хятадын Засгийн газарт талархал илэрхийлж, яаралтай тусламж хэрэгтэй байгаа үед туслалцаа үзүүлсэнд талархаж байна гэжээ.

БНХАУ-ын Засгийн газраас энэ удаад 100 мянган ширхэг N95 амны хаалт хандивласан бол өмнөх хоёр удаад 13032 халдвар илрүүлэх шинжилгээний урвалж, 495 мянган ширхэг мэс заслын амны хаалт, 5000 ширхэг N95 хамгаалалтын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг эмнэлгийн зориулалттай хамгаалалтын хувцас хандивласан байна.

Найруулагч:С.У
Эх сурвалж:БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Мэдээ үзсэн:6123
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой